fbpx -ХУВИЙН АВТОМАШИНАА ТӨРД ШАХСАН Б.ӨЛЗИЙСАЙХАН МЭТИЙН НӨХДИЙГ ӨӨГШҮҮЛСЭЭР БАЙХ УУ-
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 40 секунд

-ХУВИЙН АВТОМАШИНАА ТӨРД ШАХСАН Б.ӨЛЗИЙСАЙХАН МЭТИЙН НӨХДИЙГ ӨӨГШҮҮЛСЭЭР БАЙХ УУ-

Багаа баримттайгаар хуулуулсан ноёдоо хэрхэх вэ, У.Хүрэлсүх ээ!!!

Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр Орхонд Засаг ноён Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нар ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө чиргэж байна. Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут тойрон хүрээлэгчдээ буруу зөвгүй орох оронтой болгосон “буянтан” гэдгийг бид удаа дараа хүргэсээр байгаа билээ.

15 хүнд 8 байрыг олгохдоо ганц нүдээ олсон нь 3 ихэр хүүхэдтэй Одхүүгийнх. Бусад нь Засаг дарга болон ИТХ-ын даргын тойрон хүрээлэгчид. Ямартаа Засаг ноёны цүнх бариад хоёрхон жил болж байгаа туслах хүртэл мөнөөх байранд багтсан байх вэ дээ. Тэр бүү хэл, туслахынхаа гэр бүлийн хүн гэдгийг мэдэлгүй хоёуланд нь байр хуваарилсан нь бүр шог. Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг нь хүртэл нэр дээрээ хоёр орон сууцтай байх жишээтэй. Татвар төлөгчдийн мөнгө ямар орилж уйлж, үгээ хэлэх биш. Тийм ч учраас мань Засаг сар бүр 150 сая төгрөгөөр бэлэг дурсгалын зүйл авдаг зуршилтай гэж байгаа. Орон нутгийн төсвөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд 150 сая төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын бэлэг дурсгал эд зүйлс худалдан авахад зарцуулж гаргасан. Үүнээс 14-хөн хоногийн дараа дахин ийм дүнтэй гүйлгээг 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр мөн орон нутгийн сангаас гаргасан нь баримт болон үлджээ. Гүйлгээний утга бас л бэлэг дурсгалын зүйлс худалдан авах. Сар бүр хэндээ ийм их хэмжээний бэлэг дурсгал өгөөд байдаг нь учир битүүлэг.

Өнгөрсөн жил бэлэг дурсгалын зүйлс худалдан авахдаа сар бүр 50 сая төгрөг зарцуулдаг байсан нь энэ жилээс ийнхүү 3 дахин нэмэгдсэн байгаа юм. Аймгийн Иргэдийн хурал мөн ийм зориулалтаар 50 сая төгрөг зарцуулж байсныг аудитын дүгнэлтээс харж болно. Тайланд аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлтэй уялдаагүй 3 төсөл арга хэмжээнд 82.1 сая төгрөг зарцуулсан гэх баримт бий. Ингэхдээ Баян-Өндөр сумын ажлын хэрэгцээний автомашинд 13.5 сая төгрөг зарцуулсан байгаа юм.

Аймгийн Засаг дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нар автомашины хорхойтнууд юм байх. Хообийноосоо болоод албан тушаалаа авмагц Ерөнхий сайдын албан тоотыг үл хайхран автомашины дуулианд нэр холбогдож баларсан. МАН олонх болмогцоо тансаглалыг танаж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах зарчим баримталж, энэ дагуу аймгийн удирдлагуудад албан тоот илгээж байсныг бид мартах болоогүй байна. Харамсалтай нь, намын болон төрийн өндөр албан тушаалтны сануулга Орхон аймгийн удирдлагуудад үйлчилдэггүйг олон нийтээр харж байна.

Аймгийн Засаг дарга Д.Батлут болон ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нар 2016 оны наймдугаар сарын 18-нд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Л.Даваацэрэнд “Эрдэнэт” үйлдвэрээс албан хэрэгцээндээ “Лексус-570”, “Ланд Круйзер-200” маркийн хоёр автомашин авахыг хүссэн албан бичиг илгээж байсныг бид мөн тухайн үед мэдээлж байсан. Албан бичигт “Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд хоорондын тооцоогоор тооцохоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын албан хэрэгцээнд “Лексус-570”, “Ланд Круйзер-200” маркийн хоёр автомашин шийдвэрлэж өгнө үү” хэмээн хоёулаа гарын үсэг зурсан байсныг баримттайгаар хүргэж байв. Тэр дагуу ч асуудал шийдэгдэж, хөрөнгийг хоорондын төлбөр тооцоогоор барагдуулсан юм. Тэгэхээр мань эрсийн эвтэйхэн өнгө бүхий шантаажийн хариуд асуудлыг нь төвөггүй шийдэж, Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгийг үр ашиггүйгээр шийдвэрлэсэн ээлжит нэгэн шийдвэрийнхээ хариуцлагыг эрхэм Л.Даваацэрэн болон Х.Бадамсүрэн нарын захирлууд мөн үүрэх биз ээ.

Л.Батлутын унаж буй 0001 ОРА LAND CRIUSER 200 автомашин, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвын унаж буй 0002 ОРА дугаартай LAND CRIUSER 200 автомашин нь “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулан авсан мөнөөх тээврийн хэрэгслүүд мөн юм. Эдгээрээс гадна “Prado 150” маркийн автомашин, “Toyota Highlander” маркийн  автомашиныг  45 сая төгрөгөөр, “Ланд Крузер-76” маркийн автомашиныг 30 сая төгрөгөөр авсан баримтууд мөн бий. Эдгээр машиныг аймгийн Газрын алба, цэргийн штаб, Татварын албанд өгсөн гэж байгаа.

Үүнээс ганц баримтыг нь дурьдахад, 45 сая төгрөгөөр худалдан авсан “Toyota Highlander” маркийн автомашины гэрээг 2018 оны долдугаар сарын 1-ний өдөр хийсэн байдаг. Автомашин худалдан авах 2018/015 тоот гэрээнд Орхон аймгийн Татварын хэлтсийн дарга Б.Өлзийсайхан гарын үсэг зурж, нөгөө талаас “Милл” ХХК хүлээлгэн өгсөн байх бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” мөнгийг нь шилжүүлсэн баримт бий. Хачирхалтай нь, дээрх машин нь аймгийн Татварын хэлтсийн дарга Б.Өлзийсайханы хувийн автомашин байсан явдал. Өөрөөр хэлбэл, хувийн автомашинаа төрд “шахаж”, “Эрдэнэт үйлдвэр” төлбөрийг нь барагдуулсан гэсэн үг. Б.Өлзийсайханы хувьд “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирал Баярцогтын ойрын хүн гэхчлэн хөөвөл чамгүй намтартай нэгэн байдаг.

Энэчлэн хууль бус үйлдлийг нь ил гаргасан нэгний амыг үдэхдээ хоёр дарга тун гаршсан нөхөд гэдгийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ярьж байна. АН-ын угшилтай хэд хэдэн хүн Д.Батлут, П.Пүрэвлхагва нарын хуудуутай үйлдлийг өөрсдийн цахим хуудаснаа нийтэлдэг байсан бол өдгөө таг болсныг жишээлэн дурьдаж байгаа юм. Тэдний хууль бус үйлдлийн талаарх мэдээлэл эртнээс хөвөрч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр тасралтгүй баримттайгаар хөвөрсөөр байтал “Шударга” гэх тодотголтой Ерөнхий сайд У.Хүрэлсүх ам ангайхгүй байгаа нь гайхалтай. Түүний хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй, тийм албан тушаалтантай гар нийлэхгүй хэмээн нударга зангидан попордог нь зөвхөн улс төрийн тавилтат дүр байдаг бололтой.

Олон ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр уйгагүй цацагдаж байсан мэдээллийн мөрөөр “Цензургүй баг” ч хангалттай хөдөлмөрлөж, Орхон аймгийн удирдлагуудын хувцсыг тайлж, үнэнийг нь илчиллээ. Багаа баримттайгаар хуулуулж, шалдлуулсан ноёдоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо хэрхэх нь сонин байна.

Эхсурвалж: Niigmiintoli.mn 

Ерөнхий сайдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд Хотын дарга багтан оролцож байна
Ерөнхий сайдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд Хотын дарга багтан оролцож байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​