fbpx Ерөнхий сайд аа, Геологийн төв лабораторийг “гэмт хэрэгтэн” удирдаж л байг уу!!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 57 секунд

Ерөнхий сайд аа, Геологийн төв лабораторийг “гэмт хэрэгтэн” удирдаж л байг уу!!

-З.Мэндсайхан эрүүгийн хэрэгт шалгагдаж буй Э.Тэгшжаргалыг томилсон нь ямар том ашиг сохирхол нуугдаж байна вэ?-

Төрийн албыг төрлийн, нутаг нугын алба болгосон МАН-ынханы халаа сэлгээ хэрээс хэтэрч адаг сүүлд нь албан тушаалаа урвуулан ашиглаж удаа дараа гэмт хэрэгт холбогдсон хүнийг ТӨҮГ-ын захирал болгожээ. Угтаа бол улстөрийн томилгоонууд төрийн албаны мерит зарчмыг устгаж сонгуулиас сонгуулийн хооронд төрийн албаны залгамж халааг үгүй хийж буйг бид өнгөрсөн дөрвөн жилд хангаллтай харлаа. 

Манай сайт өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхий сайдад хандаж таны жүжиглэлт төрийг албыг самарч дууслаа гэх мэдээллийг хүргэсэн. Тухайлбал, 10 дугаар сарын 02-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар З.Мэндсайханыг томилсон нь халаа, сэлгээг “шууруулж”, албан тушаалын зэрэг дэв, хууль, дүрэм, журмыг үгүй хийж асуудал үүсгэж эхэллээ. 
З.Мэндсайхан дээрх албан тушаалд томидогдсоныхоо дараа нутгийн дүү Ховд аймгийн Мянгад сумын харьяат Э.Тэгшжаргал гэх эмэгтэйг ТӨҮГ-ын Геологийн төв лабораторийн захирлаар томилж хуулийг гууль болгожээ. 
Уг нь тэрбээр уг томилгоог хийхийн тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазартай зөвшилцсөний үндсэнд Э.Тэгшжаргалыг томилох ёстой байсан аж. 

Гэтэл З.Мэндсайхан салбарынхаа сайдыг үл тоосон нь Төрийн болон Орон нутгийн өмчийа тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “... Захирлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, зохих салбар хүрээний яам, агентлагтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө” гэсэн заалтыг зөрчөөд зогсохгүй Э.Тэгшжаргалыг томилсон үйлдэл нь Монгол Улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг уландаа гишгэсэн нь З.Мэндсайханы хувийн ашиг сонирхол маш их байгааг эдгээр заалтууд гэрчилж байна. 
Э.Тэгшжаргал гэх эмэгтэй Геологийн төв лабораторийн /ГТЛ/ захирал болохоосоо өмнө тус газрын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байжээ. Тэрбээр ажиллаж байх хугацаандаа олон ч гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдэл хийж байсан тухай баримт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгт хаяглагдан хүргэгджээ. Ингээд ӨБХ-ны даргад ирүүлсэн зарим гэмт хэргийн шинжтэй зүйлээс нь дурдахад, Э.Тэгшжаргал нь цагдаагийн байгууллагад эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байжээ.

З.Мэндсайханы томилсон Э.Тэгшжаргалд шүүхээс сахилгын шийтгэл ногдуулж байжээ

1.2006 оны 7 сард ГТЛ-ийн инженер Э.Тэгшжаргал нь ажилдаа хариуцлагагүй хандсны улмаас тухайн үеийн үнэ ханшаар 5.157.115.25 сая төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг цагаан алтан тигель алдаж манай байгууллагад их хэмжээний хохирол учруулж өнөөдрийг хүртэл энэ хохирлыг барагдуулалгүй байгууллагыг хохироосон. 

2.Э.Тэгшжаргал нь байгууллагыг төдийгүй энгийн иргэдийг ч хүртэл хохироож байсан ба Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Япон улсад гэрээгээр ажилчин явуулна өгнө хэмээн 2300 ам.доллар залилсан хэрэг бүртгэлтэй байдаг. 

3. Э.Тэгшжаргал нь ҮЭ-ийн даргаар ажиллаж байхдаа 160 ажилчдын ҮЭХ-ны гишүүдийн татварын хуримтлалаас 5.721.184.0 төгрөгийг Монголын Геологи эрчим хүч Уул уурхайн ҮЭХ-нд шилжүүлэх “Төв үйлдвэрчинд татвар” нэрийдлээр бэлэн аваад хувьдаа завшиж ашигласан. Байгууллагын нийт ажилчдын хуримтлалын сан болох татварын мөнгийг хувьдаа завшсан учраас Э.Тэгшжаргалыг “албан тушаалаа урвуулан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” хэргээр СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2019 оны 1 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл шалгаж түүнээс дээрх мөнгийг албадан гаргуулах ажиллагааг хийж байгаа. 

Ямартай ч дээрх зүйлүүд Э.Тэгшжаргалыг холбогдуулан шалгаж буй эрүүгийн хэргийн зарим нэг хэсэг нь бөгөөд мань захирал хүүхэн тус лабораторид ажиллаж байгаа, тэтгэвэрт гарсан өндөр настнуудаас олон удаа мөнгө, эд материал зээлэх нэрээр авч өнөөдрийг хүртэл өгөөгүй гэх ноцтой асуудлууд байдаг байна. 
Мэдээж Э.Тэгшжаргалын хууль бус үйлдлүүд үүгээр зогсохгүй. Тэрбээр байгууллагынхаа ҮЭХ-ныхоо тамга тэмдэгийг ашиглан олон ч хэргүүд үйлдсэн тухай баримт мэдээлэл Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгт ийнхүү хаяглан хүргэгджээ. Мэдээж ГТЛ-ийн 80 гаруй ажилчдын энэхүү мэдээлэл бодит үнэнд нийцсэн учраас тус газрынхан өөрсдийнхөө гарын үсгээр баталгаажуулан УИХ-ын гишүүн, ӨБХ-ны дарга М.Оюунчимэгт хаяглан хүргүүлсэн нь лавтай. 
Түүнчлэн З.Мэндсайхан тус албан тушаалд Э.Тэгшжаргалыг томилохын тулд өмнөх дарга Ө.Оюунбаатарыг удаа дараа ажлаа өгөхийг шаардаж дарамталж байхдаа Э.Тэгшжаргалаас ирүүлсэн. “ наад хүнээ зайлуулаач ээ” гэсэн мессежийг өөрийн гар утаснаасаа харуулсан гэдэг. Энэ талаар Ө.Оюунбаатар биечлэн мэдүүлэхэд бэлэн байгааг тус газрын 80 гаруй ажилчид гомдолдоо дурджээ. 
Ямартай ч З.Мэндсайхан дарга ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавьж салбарынхаа сайдыг үл тоож түүнтэй зөвшилцөлгүй эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа, хамт олныхоо итгэл найдварыг удаа дараа алдсан, байгууллагынхаа өмч хөрөнгийг шамшигдуулсан Э.Тэгшжаргал гэгчийг эрүүгийн хэрэгт шалгагдаж буйг нь мэдсээр байж ГТЛ гэх чухал албан тушаалд яагаад томилох болов гэдэг нь анхаарал татаж байна. Уг нь түүнийг томилж болохгүй хэмээн өнгөрсөн сарын 20-ны өдөр тус газрын ажилчид З.Мэндсайхан даргад албан бичгээр мэдэгдэл хүргүүлж байсан ч тэрбээр өнөөдрийг хүртэл асуудлыг шийдэлгүй нам дарахыг хичээх болжээ. Ямартай ч төрийн албанд гурван жил ажилласан дадлага туршлагаар маруухан З.Мэндсайхан төрийн албаны мерит зарчмыг алдагдуулж, мэдлэг чадвар, дадлага туршлагаараа шалгарч, дэвшин ажиллах шударга хүмүүсийн хүсэл эрмэлзлэлийг үгүй хийсэн нь харамсалтай. Ийм л хүмүүс өнөөдөр мянга, мянган төрийн албан хаагчдын ажиллах чин хүсэл эрмэлзлэлийг үгүй хийж зөвхөн өөрсдийн эрх ашиг, ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх хүмүүсээ чухал гэсэн албан тушаалуудад томилж буйн нэг жишээ нь З.Мэндсайханы томилсон Э.Тэгшжаргалын үйлдэл баримт болж байна.

Тиймээс л Ерөнхий сайдын дүр эсгэсэн шударга ёс гээч нь төрийн албыг энэ мэтээр үнэгүйдүүлж төрийн албаны залгамж халааг ийнхүү устгаж буй нь харамсалтай. Эцэст нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ, “Шударга ёсыг тогтооход төрийн албан хаагчдын оролцоо чухал” хэмээн хэлж байсан энэ үг чинь хэзээ бодит амьдрал дээр биеллээ олох вэ.Төрийн албыг улстөрийн томилгоогоор самрахаа боль.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Erennews.mn 

БНХАУ-ЫН БОЛОВСРОЛЫН САЙДТАЙ УУЛЗЛАА
БНХАУ-ЫН БОЛОВСРОЛЫН САЙДТАЙ УУЛЗЛАА
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​