fbpx Нус нулимсандаа хутгалдсан монгол эрчүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 14 секунд

Нус нулимсандаа хутгалдсан монгол эрчүүд

Хүний хорвоод уйлах шалтгаан түмэн янз. Нулимс ойрхон нэгнээ бид уяхан гэлцдэг. Сэтгэл зүрх шархируулсан, амьдрал бүхэлдээ хоосрох мэт, хагацал зовлонгийн үед нулимсаа залгиад таг чимээгүй болчих  хүн ч бишгүй. Гэтэл эсрэгээрээ нэг муу савангийн дуурь үзээд асгартлаа уйлаад суудаг ч хүн бий.

Чимээгүй гэмшин байж мэгших, дотроо онгойтол цурхирах, том том нулимс бөмбөртөл асгаруулах нь ч тус тусын учир шалтгаантай. Гэнэ сэрэггүй уйлахыг монголчууд эртнээсээ цээрлэдэг. Тэр тусмаа нас шүд нь гүйцчихсэн томчуудыг хаа хамаагүй газар уйлахыг таашаадаггүй. Баярлаж уйлах, бахардан аливаад аргаа барах, бэтгэртлээ санасан нэгэнтэйгээ тэврэлдэн уулзахдаа, хүүхнээ хүнд өгөх, хэн нэгнээ жам ёсны өмнө алдахад уйлах бүгд ялгаа заагтай. “Монгол эрчүүд нулимсаа хүнд үзүүлдэггүй, ямагт дотроо нурж байдаг юм гэнэ билээ” гэх үг хүртэл бий. Гэтэл сүүлийн жилүүдэд цурхиртлаа уйлах эрчүүд олширчээ, монголд. Өнөөх үнэ цэн нь өрцний цаана үлддэг нулимс олон нийтийн өмнө бөмбөрч байхыг харах цочмоор юм. 
Гуч гаруйхан насандаа тархины хавдар гэх өвчнөөр шаналж биеэ жолоодох тэнхэлгүй болчихсон бүсгүйтэй уулзсан мөчөө яг одоо бодож сууна. Миний үхэх хамаагүй ээ, хэвлий дэх хүүхдээ л төрүүлнэ гэсээр анагаах ухаантай тэрсэлж хэвтэхдээ энэ бүсгүйн нулимс ер цийлэгнээгүй юмдаг

Зургаан өнчин охиноо ар урдаасаа үүрч дүүрээд жавар тачигнасан өвлийн шөнөөр бүгдийг нь  дагуулан, тэрэг түрж ус авахаар яваа Эрдэнэчимэг бүсгүйн дүрс, бичлэгийг саяхны цахим орчноос хараагүй хүн ховор биз. Гэр хорооллын өндөр дэнжээр тэрэгтэй ус чирээд бэрх амьдралын өдөр бүхэнтэй тэмцэлдэх энэ бүсгүй зургаан хүүхдээ өсгөхийн тулд байхгүйн зовлондоо шатаж ер уйлсангүй ээ. Энэ мэт амьдралын хамгийн хүндийг нуруундаа овоолчихоод нулимс асгаруулах нь бүү хэл хэцүү, хатуу, дутуу, ядуугийн бэрхшээлээ ярих бүсгүй хүнтэй ер таарч явсангүй ээ. Гэтэл энэ цагт монгол эрчүүдийн нулимс ойр болжээ. Ихэвчлэн олны танил эрчүүд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хараад л уйлдаг болсон нь нэг л ёозгүй. Гингэнэтэл уйлах монгол эрсийн нус нулимстайгаа хутгалдаж буй шалтгаан нь өнөөх үхэл, амьдралтай тэмцэлдэх бүсгүйчүүдийн байнд нь ч банзанд ч дөхөхгүй. Тухайлбал, дуучин “Номин талст”-ын гэх тодотголтой Т.Дэлгэрмөрөн саяхны өдрүүдэд эхнэрээсээ салж байгаагаа фэнүүдэдээ дуулгаад өөрийн цахим хуудсаараа шууд бичлэг оруулж асгартлаа уйлсныг олон нийт мартаагүй ээ. Түүний яг өмнөхөн эх орондоо хайртай дүрд чадмаг гэгч нь тоглож дүрдээ хэт орсноос болж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Э.Нямдаваа гэгч залуу тун ч цочмоор чанга уйлсан. Ингэхдээ тэрбээр Төрийн ордонд мөн л телевиз, хэвлэл мэдээллийнхнээр өвч бүчүүлээд агсамнаж уйллаа. Харин эдгээр эрсийн өмнө хэд хэдэн эрчүүд уйлсны хамгийн онцгой содон шалтгаанаар уйлсан нь МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан. Тэрбээр МАХН-аа болон намынхаа дарга Н.Энхбаярыг хамгаалж уйлсан нь өдгөөгөөс хоёр жилийн өмнө. Сануулбал, “МАХН-ыг битгий алагчил. Би гуйж байна. Бид яачихсан хүн юм бэ. Юуг буруу хийсэн юм. Уйлмаар санагдаж байна. Яагаад мөрдөн байцаагч, хуульч, шүүгчид нь хоёр өөр ханддаг юм. Яагаад УИХ хоёр өөр шийдвэр гаргадаг юм бэ. Яагаад бид Монгол Улсаас хасагдсан хүмүүс болчихсон юм бэ” хэмээн хоолой зангируулан нулимс бөмбөрүүлсэн. 
Харин Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Э.Нямдаваагийн тухайд “Би нэг л зүйлийг гуйж байна. Миний нутгийг тайван орхи. Өчигдөр нэг дарга над дээр ирээд “Таван сая, гурван сая төгрөг өгье, наад хүмүүсээ тараачих” гэж хэлсэн. Би тэр даргыг огцруулахын төлөө тэмцэнэ” хэмээн цурхиран уйлж монголчуудыг гайхашруулсан.
Эдгээр эрчүүдийн уйлах, инээх нь шоолуулж, баалуулах шалтгаан нөхцөл биш ч тэр бүр хүнд үзүүлдэггүй өнөөх эр хүний үнэ цэнтэй нулимс хачин хөгийн тайлбар, янжуурын дайтай уугиад унтрах хямдхан улс төрийн өмнө цийлэгнэж асгараад байгаа нь инээдэмтэй. Эр хүний нулимсыг үзүүлж, нөгөө хэсэг нь үзэхийн төлөө нийтээрээ нэг л тийм хүний мөн чанар руу эрээ цээргүй давшилж өнгийсөн эцэст нь аньсга нүдийг нь чийгтүүлээд сая нэг угжиндаа цадсан хурга шиг оодгонох хэлбэр ч телевизийн хөтлөгч, сэтгүүлчдийн дунд анзаарагдах. Урьсан зочин бүрээ уйлуулах төлөвлөгөөтэй хэд хэдэн ийм нэвтрүүлэг байдгийн тэргүүн магнайд “Монгол тулгатны зуун эрхэм” төсөл багтана. Энэ нэвтрүүлгийн хойморт суусан эрхмүүдээс уйлаагүй гарсан зочих олох хэцүү. Цөм их бага хэмжээгээр уйлцгаасан. Энэ мэт олон нийтийн үзэх дуртай контент, нэвтрүүлгээр дамжуулан зочдоо уйлуулах нь эрчүүдийг нулимс ойрхон болоход нөлөөлж байх шиг. 
Юм юмны өмнө гарч уйлаад зовлонгоосоо ангижирдаг хууль бурхны номонд ч үгүй. Уйлахаас илүү бясалгаж, алив нөхцөл байдлын голыг олох гэж ухаанаа зардаг байвал эрчүүдэд илүү зохимжтой баймаар. Бодохоосоо илүү ярьж, зангилааг нь тайлахаасаа өмнө уйлдаг, бясалгахаасаа урьтаж адгаж яардаг зан төлөвийн харилцаа шинэ цагийн эрчүүдийн хандлагыг илэрхийлдэг боллоо. Энэ хэврэг араншин удамшдаг бол яанам бэ, гэх айдас, болгоомжлолын үзүүр рүү бодол санааг эрхгүй хөтлөх юм. Гэтэл нөгөө талдаа эр хүн яагаад уйлж болохгүй гэж. Тэд ч мөн зүрх сэтгэлтэй, хүн хэмээн асуух хүн цөөнгүй байх нь мэдээж. Мэдээж уйлж, инээх эрх эрчүүдэд ч байгаа. Хамгийн гол нь хаана, юу ярьж уйлах вэ гэдгээ л бодох ухаангүй болтлоо нялхамсажээ, эрчүүд. Энэ нь эрчүүдтэй холбоотой олон хорт зуршлийн талаарх судалгааны дүн мэдээнээс ч тод харагдана. Тухайлбал, 2018 онд Үндэсний статистикийн хороо "Монгол эрчүүдийн муу зуршлын хор хөнөөл"-ийн тухай судалгаа хийжээ. Судалгааны дүнгээр монгол эрчүүдийн дунд амиа хорлолт их байна гэсэн судалгаа гарч. Тодруулбал, 100 мянган хүнд ногдох амиа хорлолтын түвшингээр дэлхийн 183 улсаас манайх гуравдугаарт эрэмбэлэгджээ. Үүнээс гадна “спиртэд хордох” гэсэн өвчлөлийн бус шалтгаан түгээмэл байгаа эрчүүдийн нас барах тэргүүн шалтгаан болжээ. Тэгвэл сул дорой, өөрийн гэсэн бодол санаагүй, бусдын үгэнд автамхай, бусдад өөрийгөө илэрхийлэх чадваргүй, хэн нэгний үгээр аливаа шийдвэр гаргадаг гэх мэт хувь хүн болж бүрэн төлөвшөөгүй эрчүүд эцсийн мөчид амиа хорлох, архинд донтох, хар тамхичин болох зам руу эргэлт буцалтгүй ордог байна. Монгол эрчүүд нялцгай, улам бүр уйланхай, биеийн болон оюуны дархлаа сул болоод байгааг илтгэх үзүүлэлтийн хамгийн эхэнд амиа хорлох гэсэн арга мухардсан үзэгдэл багтдаг байна. Гэтэл 2017 онд 449 хүн амиа хорлосны 380 нь эрэгтэй байжээ. Нийт амиа хорлогсдын 54.1 хувийг 15-34 насныхан эзэлсэн байна. Тэгэхээр бид амьдралын аахар шаахар бэрхшээлийг даван туулж чадахгүй уйлдаг эрчүүдийнхээ тоог цаашид олон болгохгүйн тулд хэрхэх ёстой вэ гэдэг асуулт ургана. Хөгжиж буй орнууд эрчүүдээ төлөвшүүлж, хүчирхэгжүүлэхийн тулд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиас нь эхэлж хөвгүүдтэйгээ харилцдаг байна. Ингэхдээ чи бол эр хүн, чи хүчтэй байх ёстой гэх ерөнхий хандлага дор мэргэшсэн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээр дамжуулан өсвөр үе, хүүхдүүдэдээ зөвлөгөө өгдөг байна. Ингэснээр эрэгтэй хүүхэд өөрийн дотоод сэтгэлдээ үүссэн асуудлыг бусадтайгаа хуваалцаж чадахаас гадна нулимсаа үзүүлж цурхиран уйлснаар асуудал шийдэгдэхгүй, нээлттэй, тэнцвэртэй, шударга харилцаа аливаа нэг харилцааны гажгийг арилгадаг гэх ойлголттой болж төлөвшдөг аж. Уламжлалт, нүүдлийн соёлтой, суурин ахуйгаас тэс өөр монголчуудын тухайд эрчүүдийг нийгэмшүүлэх, ухаанаа тэлэх, аливаа мэдлэгээс эмэгтэйчүүдийн адил тэгш хүртэн суралцах боломжоор хангахгүй бол нус нулимстайгаа хутгалддаг, багалзуураа шахаад асгартлаа уйлдаг эрчүүд олшрох вий. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Сайжруулсан түлшийг зөвхөн картаар борлуулна
Сайжруулсан түлшийг зөвхөн картаар борлуулна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​