БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт жил бүр болдог томоохон барилдаан бол “Алтан бүс” нэртэй олон улсын барилдаан юм. Сүүлийн жилүүдэд уламжлал болон зохион байгуулагдах болсон уг барилдаанд Монголын бөхчүүд олноор оролцож, бүсийн эзэн болж байсан юм. Ордос хотноо “Алтан бүс 2019” бөхийн барилдаан 2019 оны арванхоёрдугаар сарын 22-нд болох гэж байна. Энэхүү барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс тэргүүтэй бөхчүүд оролцох ажээ.
Өнгөрсөн жил болсон барилдаанд Улсын Харцага Оргихын Хангай түрүүлж “Алтан бүс”-ийн эзэн болж байсан билээ.
Уг барилдааны үеэр мэргэжлийн бөхөөр Монгол улсын Арслан Ц.Содномдорж Чөлөөт бөхийн дэлхийн аваргатай халз барилдахаар болсон байна.
“Алтан бүс”-ийн тэмцээн жилээс жилд өргөжин олон төрлийн барилдааныг нэмж шоу тал руугаа идэвхитэй ажиллаж байгаа ажээ. Дашрамд, “Алтайн бүс”-ийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба заан цолтойдоо түрүүлж байсан бөгөөд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, аварга Т.Цагаанзаан түрүү бөхөөр тодорч байжээ.
Шуурхай.мн