Атар газар эзэмшсэний 60 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан Төв аймгийн Угтаалцайдам суманд болж өндөрлөжээ. Барилдаанд хүчит 64 бөх барилдсан тус барилдаанд Улсын аварга Э.Оюунболд түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрт үлджээ. Үндэсний их баяр наадмын түрүү бөх улсын аварга Э.Оюунболд допингийн асуудалд холбогдож, түүнээсээ хойш анх удаагаа олны өмнө гарч барилдаж байгаа нь энэ юм. Баяр наадам зохион байгуулах комисс, бөхийн салбар хорооноос Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргаж, тус саналаа Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа аж.
Допингийн асуудалд холбогдсон Э.Оюунболд Угтаалцайдамын барилдаанд түрүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.