Япон улсын Осака хотноо "Осака гранд слам" тэмцээн гурван өдрийн турш үргэлжлэн явагдлаа. Бага дэлхийн аварга буюу Осакагийн Гранд Сламд 94 улсын 534 тамирчин өрсөлдлөө.
Манай улсаас Дэлхийн аварга Д.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр нар хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлөв. Д.Сумъяа хэсэг завсарласаны эцэст Осакад 57 кг-д "В" хэсгийг тэргүүлэн барилдаж Хүрэл медалийн эзэн болжээ.
Япон улсаас тус улсын шилдэг 4 жүдочин жин тус бүрт оролцох бөгөөд чансаа өндөр тэмцээн тул жүдо сонирохгчид "Бага дэлхийн аварга" хэмээн нэрлэдэг билээ.
Шуурхай.мн