fbpx

Ц.Даваасүрэн: Оюутолгойн асуудлыг би эхнээс нь эсэргүүцсэн,Энэ бол цэвэр дээрэм


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюутолгой төслийн ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд 10 гишүүн оролцож 80 хувийн саналаар
тогтоолын төслийг дэмжин, санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм.

Тогтоолын төсөлд Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил өрнүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан.

Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Оюутолгойн асуудлыг би эхнээс нь эсэргүүцсэн. Надад ямар ч хариуцлага тооцож болно. Монголын баялгийг барьцаалж хөрөнгө босгочихоод мөнгөө Монголд буцаагаад зээлчихсэн. Энэ бол цэвэр дээрэм. Рио Тинто баялгийг 5 хувийн рояалти төлөөд үнэгүй эзэмшиж байгаа хэр нь дээр нь зээл өгчихсөн. Ийм л схем. Ч.Сайханбилэг гэж нөхөр Дубайд очоод 4.7 магадгүй 6 тэрбум ам.доллар авчирсан гээд байгаа ч хэд нь манайд орж ирсэн бэ гэдэг нь чухал. Миний бодож байгаагаар Оюутолгойн далд уурхайд 2 тэрбум ам.доллар ороогүй шүү, шалгаж үзэх хэрэгтэй. Гадна хүчин зүйлийг дан бодож болохгүй, дотоод хүчин зүйл, ирэх жилийн сонгуулиа бодох ёстой гэв.

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал: