Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 9 цагийн байдлаар Баянхошуу орчимд агаар хамгийн их бохирдолтой буюу чанарын индекс 277 байна. Нийслэлийн ихэнх байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 103-206 байгаа бол Баруун 4 зам, 1-р хороолол орчимд агаар хэвийн буюу чанарын индекс 63-64 байна.
Харин Амгалан, Монгол газар, Мишээл экспо орчимд агаар цэвэр буюу чанарын индекс 27-49 байна.