fbpx ''АЗАРГЫН ГОЛ ЧОНОТ''-ЫН Б.ОТГОНБААТАР ГЭЖ ХЭН БЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 54 секунд

’’АЗАРГЫН ГОЛ ЧОНОТ’’-ЫН Б.ОТГОНБААТАР ГЭЖ ХЭН БЭ

Эрдэнэт үйлдвэр”-ээс 2009-2017 оны хооронд оффшор данс руу хийсэн олон сая ам.долларын хэргийн сэжүүрээс Монголын хууль хяналтын байгууллагынхан атгасан талаар “Зууны мэдээ” сонин мэдээлсэн. Энэ хэрэгтэй холбогдуулж “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэн “Хар” хочит Б.Отгонбаатар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн нягтлан бодогч ажилтай, түүний дүү Б.Батжаргалсайхан нарыг 20-иод хоногийн өмнө 30 хоногийн хугацаагаар баривчилсан.

Хар Отгоо хэмээн хочилдог Мянгад овогт Баасанжавын Отгонбаатар нь Ховд аймгийн уугуул. 1966 оны арванхоёрдугаар сарын 4-нд төрсөн. Тэрээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлууд болох Ц.Даваацэрэн, Д.Даваасамбуу нарыг шууд удирддаг байсан гэлцдэг. Өөрөөр хэлбэл, үүнийг “Эрдэнэт”-ийн оффшорын хэрэгт холбогдсоны үндэслэл гэхэд болно.

Түүний ах дүү нар ч “Эрдэнэт үйлдвэр”-тэй нягт холбоотой. Төрсөн ах Баасанжавын Батхуяг нь  “Эрдэнэт үйлдвэр”-ийн Москва дахь Төлөөлөгчийн газрын даргаар ажилладаг. Мөн төрсөн дүү Б.Батжаргалсайхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн Санхүүгийн хэлстийн дарга, нягтлан бодогчоор ажилласаар ирсэн байгаа юм.

Б.Отгонбаатар нь улс төрд, хууль хяналтын байгууллагад нөлөөгөө тогтоосон нэгэн гэдэг. Тиймээс ч Б.Отгонбаатарыг ХУД дэх “Моннис” компанийн барилгад байдаг оффисоос нь баривчлах үед УИХ-ын хоёр ч гишүүн хамт байсан. Тэд өнөөдөр “Би байгаагүй, тоглоогүй” гэж гүрийж буй. Мөн тэр оффисоор нь орж гардаг нөлөө бүхий улстөрчид, нэр бүхий генералууд ч бий. Энэ талаар сүүлд тоочъё.

Б.Отгонбаатар “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэж, тус үйлдвэрийн удирдах албан тушаалтнуудтай нийлж хэд хэдэн аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулжээ.

Өнөөдөр асуудлын гол нь гэгдээд байгаа “Азаргын гол чонот” ХХК-ийг 2006 оны арваннэгдүгээр сарын 20-нд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр үүсгэн байгуулсан. Мөн 2009 оны гуравдугаар сарын 24-нд аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий “Юнайтедфрэндс групп” ХХК-ийг байгуулжээ. Бас 2014 оны долдугаар сарын 9-ний өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гадаадын хөрөнгө оруулалттай “Тэдмэнтгрупп” ХХК-ийг байгуулсан байна.

Б.Отгонбаатарын зохион байгуулдаг мөнгөний сүлжээний “үндсэн” компаниуд нь энэ. Цаашаа үржинэ. Тухайлбал “Азаргын гол чонот” ХХК-ийг нь дагаад 2005 оны арваннэгдүгээр сарын 21-нд байгуулагдсан, гадаад, дотоод худалдаа зуучлал, металл хийцийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, машин механизмын засвар үйлчилгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бүтээл” ХХК, 2008 оны аравдугаар сарын 30-нд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан “Альтаиргоулд” ХХК ажилладаг. Гадаадын хөрөнгө оруулалттай “Тэдмэнтгрупп” ХХК-ийнх нь “Тэдмэнт” ХХК, гадаадын хөрөнгө оруулалт бүхий “Тэдмэнт хийц” ХХК гэж бий.

Ер нь бол тэдгээр компанийн үүсгэн байгуулагчид,  хувьцаа эзэмшигчид, үйл ажиллагаа явуулдаг арга барил, хөрөнгө мөнгөний урсгал нь Монгол Улсын хууль хяналтын байгууллагуудын анхаарал, сонирхлыг татахгүй байхын аргагүй аж.

Эдгээрийг уншигчиддаа танилцуулах болно.

ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ХЭҮК-ийн хүнлэг бус хуульч П.Оюунчимэгийг бушуухан зайлуулах хэрэгтэй болжээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​