Бүгд найрамдах Казахстан Улсын иргэн Ж.Марат гэгч этгээд “Жи тайм” сүлжээг дэлгэрүүлж Монгол Улсын 12000 гаруй иргэнийг, 26 тэрбум төгрөгөөр хохироосон гэх асуудлыг шалгаж дуусчээ. Ж.Маратад залилуулсан хүмүүсээс нэг бүрчлэн байцаалт авсан дээрх ээдрээтэй хэргийг мөрдөгчид боож бэлэн болгосон байна.
Нэг хавтаст хэрэгт 250 хуудас материал ордог бөгөөд хэргийг прокурорт шилжүүлэхээр ажиллаж байгаа аж. Казахстаны иргэн Ж.Маратыг сүлжээний бизнестээ олон мянган хүнийг элсүүлж, мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэвч тэрбээр мөрдөн байцаалтын шатанд оргон зайлж, интерполоор эрэн сурвалжилж байсан юм.
Хэргийг шалгаж дууссан ч, өнөөг хүртэл түүнийг олоогүй учир хохирлыг хэрхэн барагдуулах нь бүрхэг байгаа аж.