Ч.Хүрэлбаатар: Ах намайг хүүхэд байхаас л насаараа төрд ажиллаж байгаа, би нөлөөлөөгүй


Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч. Ганболдыг томилохоор болсон талаар мэдээлэл гараад буй.

Төрсөн ах нь ерөнхий консулаар томилогдоход Сангийн сайд нөлөөлөөгүй гэдгээ хэлээд  "Миний ах насаараа төрд ажиллаж байгаа. Тувагийн тэргүүнтэй сайн харилцаатай ажилладаг. Үүнийг нь бодсон юм болов уу.

Би санал болгоогүй, надад тийм эрх байхгүй. Нөлөөлсөн зүйл ч байхгүй. Улс хоорондын хамтарсан байгууллагад ажиллаж байсан.

Намайг хүүхэд байхад л Эрхүүд төгсөж ирээд ажлаа хийсэн. Сумын Засаг дарга, Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн, Орос Тувагийн бизнесийн холбоо зэрэг дан төрийн алба хааж байсан" гэсэн тайлбарыг өгөөд байна.


Энэ мэдээ таалагдаж байвал: