Ц.Элбэгдорж хэд хэдэн хэрэгт байцаагдах нь тодорхой болов


 Ц.Элбэгдоржийг Нийслэлийн прокурор, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид дуудан мэдүүлэг авах болсон тухай цахим ертөнцөөр  гадаад, дотоодгүй ид шуугиж байна.  Өдөр тутмын хэвлэлүүд ч янз бүрийн хардлага, таамаг  дэвшүүлэх болов. Харин мань хүн ер тоосон шинжгүй цахим хуудсаараа дамжуулан "Олон улсын байгууллагуудад хүлээсэн үүргийнхээ дагуу хурал цуглаан, зөвлөлгөөнд оролцоод явж байна. Энэ хооронд хуулийн байгууллагаас надаас асууж тодруулах зүйл гарсан юм шиг байна. Зарим нь намайг оргож зугатсан юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэж оролдож байна. Би зугатаад хаачих вэ, төрийн хамгаалалт нь дагаад явж байгаа. ...Зарим хүн кино зохиолоо амилуулах гээд байгаа шиг надад Монгол Улсын хуулийн эсрэг, Монгол төрийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй. Ойрын хоногуудад хөтөлбөрт тусгачихсан үйл ажиллагаандаа оролцоод Монголдоо заавал очно" хэмээн мэдэгдэв. Энэ нь түүнд дургүйчүүдийг  улам дэвэргэж орхив бололтой. Дургүйчүүд  ч гэж дээ, угаасаа найман жил ерөнхийлөгч хийхдээ баахан будлианд нэр холбогдоогүй бол тийм “бор шувуу”-д  хаанаас Ц.Элбэгдоржийг адлан шаагилдах билээ.

Эрдэнэтийн 49 хувийн хэрэг, мөн Эрдэнэтийн катодын зэс боловсруулах үйлдвэрийн эзэд гэгдэж буй дотнын анд нөхөр, цагтаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг албыг дэргэд нь хашаж явсан П.Цагаан болон түүний гэр бүлийнхний асуудлууд гээд  түүнд хамааруулан сэжиглэх зүйл зөндөө бий. Эрдэнэтийн 49 хувийнхны хэргийн талаар энд нурших нь бараг илүүц болов уу. Энэ хэрэгт “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн бүлэглэл шалгагдаад нэлээд хугацаа өнгөрч байна. Тэдний цаана Ц.Элбэгдорж алгаа тосоод сууж байсан нь одоо нэгэнт нууц биш болж байгаа.

Ц.Элбэгдоржийн үед Эрдэнэтийн захирлаар томилогдон ажиллаж байсан  Ц.Даваацэрэнг саяхнаас мөрдөгчид нь П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн тэрхүү зэс боловсруулах “Ачит ихт” компанитай нууц гэрээ хийсэн зэрэг асуудлаар шалгаж эхэлсэн бол мөн удалгүй түүнтэй хам хэргийн холбогдогчоор Б.Отгонбаатар гэгчийг татаад байгаа юм. Ц.Даваацэрэнг буруутгаж буй гол үндэслэл нь Ц.Элбэгдоржийн нөлөөгөөр “Ачит Ихт” компанид зуун хувийн давуу эрх олгон, Эрдэнэт үйлдвэрийн мэдлийн газар болон зэсийн хүдрийн хаягдал овоолгыг ашиглан зэс боловсруулах энэхүү хувийн үйлдвэрээс хуулийн дагуу 34 хувийг төр эзэмших эрхгүй болгож хаясан явдал ажээ.  Өөрөөр хэлбэл, яагаад уг асуудлыг тэр үеийн Засгийн газар, УИХ-аар хуулийн хүрээнд  шийдэлгүй Ц.Даваацэрэнгийн ийм адал сонин нууц гэрээгээр сэмхэн амжуулах болов гэдэг нь хуулийнхны анхаарлыг татаж байна. Энэ нь зүй ёсны л асуудал. Хэрвээ ийм хэргийг шалгаж мухарлахгүй орхивол прокурор, мөрдөгч, шүүх гэж байхын хэрэггүй биз. Анх 2013 онд  Эрдэнэт үйлдвэр, “Ачит ихт”-ийн хооронд байгуулсан гэрээнд 34 хувь нь Эрдэнэтэд оногдохоор заасан атал Ц.Даваацэрэн очмогцоо 34 хувиас татгалсан нь дээрээс Ц.Элбэгдорж  нөлөө оров уу гэх хардлага төрөөд байгаа юм.  Мөн одоо шалгагдаж буй Б.Отгонбаатар нь Ц.Элбэгдоржийн дотнын найз бөгөөд Ц.Даваацэрэнг эртнээс таньдаг, бас бизнесийнх нь сайн түнш юм байна. Тиймээс Ц.Даваацэрэн нь Б.Отгонбаатарынхаа ах дүү нарыг Эрдэнэт үйлдвэрт авч ажиллуулж байв. Тодруулбал, тус үйлдвэрт ах Б.Батхуягийг нь Санхүүгийн хэлтэст томилж байжээ.

Ц.Даваацэрэнг Эрдэнэтийн захирал байх үед Төрийн өмчийн хорооны даргаар одоо Монголын Үндэсний Фронт хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн болоод манаргаж яваа Д.Цогтбаатар ажиллаж байсан юм. Түүнийг харин Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсоныхоо дараахан ажлаас хусаад, оронд нь өдгөө Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болоод яваа Ц.Нанзаддоржийг томилсон нь цаанаасаа захиалгатай томилгоо байсан гэх хүн цөөнгүй. Ч.Сайханбилэг Ц.Элбэгдорж хоёр 90-ээд оноос дотно нөхөрлөсөн, сайн ярих юм бол нэг нутаг ус, нэг голын хөвгүүд гэдгээрээ “гангарч” явсан үе ч бий. Эрдэнэтийн 49 хувийг “Сахал” Д.Эрдэнэбилэгийнхэнд өгсөн  Ч.Сайханбилэг нь Дубайн гэрээний луйвартайгаа  бараг угсруулаад тийнхүү “Ачит Ихт” компанид давуу эрх олгож хууль зөрчсөн нь Ц.Элбэгдоржийн заавар байсан гэхэд хэтрүүлэл болохгүй болов уу. Түүнчлэн П.Цагаан нар нь Ц.Элбэгдоржид Солонгосын иргэнээс 3 сая вонн зуучилж өгсөн нь залилангийн хэрэг болчихоод шалгагдаж байгаа талаар урьд нь бид мэдээлж байсан юм.    

Гэхдээ зарим эх сурвалжууд П.Цагаан, Ц.Даваацэрэн нарын хэрэгт Ц.Элбэгдоржийг гэрчээр байцаах гэж байгаа хэмээх ажээ. Ямартай ч мань хүн гадаадаас Монголдоо “заавал ирж”, зангиагаа засаад, гутлаа гялалзтал толсоод мөрдөгчийн өрөөнд яаран явж ороод, хэд хэдэн хэрэгт байцаагдах нь тодорхой болоод байна. 

О.Баяр  

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Гэрэл · [202.131.245.154] · 2019/11/20

    Эх орноосоо урвасан хэргээр шалгах хэрэгтэй,муу хүгын урвагчыг


  • Suirel · [172.58.228.172] · 2019/11/20

    Elbegdorjiin nugel Saihsnbalagiin balag 2 mongoliig suirchee?


  • зочин · [103.10.22.70] · 2019/11/19

    элбэгдорж улс орныг уруу дорой болгоход оройлон оролцсон хүн мөн.


  • Иргэн · [202.9.42.202] · 2019/11/19

    Сайн шалгаад өгөөч яриад л байх юм. Ажлаа шуурхай хийгээчээ


  • зочин · [66.181.179.16] · 2019/11/19

    элбэгдоржийг ерөнхийлөгч болгож магтан дуулж байсан нөхөд мөн элбэгдоржоос шавдан хүртсэн далдаахайнууд одоо яагаад чимээгүй болчихов


  • Ард түмэн · [202.179.25.117] · 2019/11/19

    Элбэгдоржид хийгээгүй нүгэл гэж байхгүй. Албан тушаалаар дарамтлан жижиг бвтой ч хүүхнүүд бавах гэж дайрна, авилгалаар шүүгчдийг томилно, мөрийтэй тоглоно, банкныхантай сүлбэлдэж луйвар хийнэ, хар тамхи хэрэглэнэ.


  • ГААНЖАА · [192.82.69.122] · 2019/11/19

    Тарваганы бааасаар мал тэжээдэг юм шүү


  • Иргэн · [192.82.69.122] · 2019/11/19

    Энд санаа бодлоо чалчигчид биднийг, ер нь ямарч мал амьтныг шахахад бааас гардаг. Харин Элбэгээгээс тун бага, гэхдээ хоргүй бааааас гарах байхаа


  • зочин · [202.9.45.233] · 2019/11/19

    элбэгдорж, цагаан, хурц зэрэг этгээдүүдийг нохос л гэнэ дээ, өөр таарах хоч байхгүй


  • зочин · [202.9.45.233] · 2019/11/19

    элбэгдоржийн үйлдсэн гэмт хэрэг барагдахгүй байхоо. хэрэв шударга шүүхтэй бол манайд анх удаа зуугаас дээш жилийн ял авах хүн элбэгдорж болно гэж юм мэдэх улс яриад удлаа. 100-гаас дээш жилийн ял гэж байгаа шүү!!!!


  • Зочин · [182.160.32.202] · 2019/11/19

    Энэ хулгайчийг бушуу шоронд нь хийгээч ээ


  • Зочин · [202.55.191.194] · 2019/11/19

    Элбэгдоржийг Зоригийг захиалгаар хөнөөлгөсөн хэрэгт шалгах. Элбэгдоржийг 7 сарын1-ны үймээнийг өдөөн хатгаж турхирч 7 хүний амь үрэгдүүлсэн хэрэгт шалгах. Элбэгдорж Таван толгойн луйврын хэрэгийг шалгах. Элбэгдоржийг Дубайн гэрээний нууц ноёнтон бөгөөд захиалагч байсныг шалгах. Элбэгдоржийг Эрдэнэтийн шахааны захиалагч байсан хэргийг шалгах. Элбэгдоржийг өнгөрсөн 10 гаруй жилийн туршид хууль хяналтын байгууллагад нууц захиалга өгч хэлмэгдүүлсэн олон хэргүүдийг шалгах. Элбэгдоржийн Солонгосуудаас 360 сая ам.доллар авсаныг шалгах. Элбэгдоржийн Хурцад өгсөн захиалгат хэргүүдийг шалгах.


  • Зочин · [202.179.24.167] · 2019/11/19

    Энэ хэргүүдийн гол эзэн бол тарвага мөн. Харин гол шүйцэтгэгч нь урианхай Цагаан мөн. Ер нь Элбэгдорж ийм хэргийг хүний гараар хийлгээд өөрөө уснаас хуурай гардаг аргатай урвагч иймд одоо хэргийг нь хүлээлгэж яллахгүй бол хууль хяналтынханд ард түмний итгэл бүрэн алдарна. Энэ тарваганы түүхийг судалж байсан эрдэмтэн эмэгтэй алга болчихсон байгаа. Олох хэрэгтэй Тарвага ерөнхийлөгч байхдаа яасан ч байж магадгүй. Зоригийн араас оруулсан ч байж болно. Зориг бол Элбэгдоржийг огцоруулахад гол үүргийн нэгийг гүйцэтгэсэн гэдгийг мөрдөгчид яагаад анхаардаггүй юм бэ? Зоригийн алуурчдыш зохиомлоор үүсгэж гэмгүй 2 иргэнд өмсгөсөн хүн бол яах аргагүй тарвага мөн.


  • Zochin · [64.119.20.44] · 2019/11/19

    Энэ ноходууд тэгээд хэрэг нь замрах байлгуй хууль шудрага ажиллаж чадахгуй болуу даа ард тумэн харж байгаа шуу


  • zochin · [122.201.23.84] · 2019/11/19

    Америкийн бөгс долоогч Тарвага


  • irgen · [202.21.118.174] · 2019/11/19

    olonii itgel setgeleer togloj ulsaa hudaldsan amitdiig hurdan barij shiitgeliig ne onoogoocheeee