ШҮҮХ: Б.Хурцын нэр хүндийг сэргээсэн няцаалт хийхийг Ж.Батзанданд даалгажээ


Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.Хурцын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээжээ. Улмаар нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл буюу мэдэгдэл, хэвлэлийн хурлаар няцаалт хийхийг хариуцагч УИХ-ын гишүүн Ж.Батзанданд даалгасан байна. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас уучлал гуйхыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, нэхэмжлэгч нь хариуцагчийн өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсаар дамжуулан тарааж нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийхийг даалгуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Aagii · [182.160.34.76] · 2019/11/19

    Юун хуцдаг гөлөгнүүд вэ. Улаан цагаан хүн хэлмэгдүүлж яргалж байхад юуны нэр төр


  • зочин · [66.181.179.16] · 2019/11/19

    Хурц ямар хүйтэн харцтай юм бэ.


  • Зочин · [202.55.191.194] · 2019/11/19

    Хурцын нэр хүндпийг сэргээсэн БЗД-ын шүүхийн шүүгч нарыг шалгах хэрэгтэй


  • Зочин · [202.55.191.194] · 2019/11/19

    Хурц Элбэгдоржийн өгсөн даалгавруудыг уудлаагүй цагт цагаадна гэж байхгүй.