СБД-ийн Мэргэжлийн Хяналтын дарга асан М.Баасандорж өнгөрсөн 5дахь өдөр 461-р хорих ангид Авилга албан тушаал, залилангийн хэргээр цагдан хоригджээ.
Тэрээр 2003 оноос хойш Мэргэжлийн хяналтын газрын хуулийн зөвлөх, Эрхзүй мэргэжилтэн, Тасгийн дарга, Ахлах байцаагч мөн Чингэлтэй, Сонгинохайрхан, Сухбаатар дүүргүүдийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга зэргийн албан тушаалуудыг хашиж байжээ .
Түүнийг МАХН Бямбасүрэн, МАН Аюурсайхан, НИТХ төлөөлөгч Төмөрбаатар нарын ивээлд багтсан нэгэн гэх бөгөөд 16жил ажиллах хугацаандаа 9 халагдаж 10 томилогдсон гэдэг. М.Баасандоржийн тухай ААН, иргэдийг албан тушаалаар дарамталж мөнгө нэхдэг, албан тушаалд оруулна, одон медаль авч өгнө хэмээж залилан хийсэн, Ханара март ХХК-ийн хугацаа дууссан барааг зөрчилгүй хэмээн дүгнэж хахууль авсан байж болзошгүй хэрэгт шалгагдаж байгаа, Хуурамч дипломтой гэх мэт таагүй мэдээллүүд олон бий.
Бид дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно .
Шуурхай.мн