Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн УИХ-ын шийдвэрт хориг тавина


УИХ 2020 оны төсвийг батлахдаа ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийнхөө хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн. Уг шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавихаар болжээ. УИХ одоогоор шийдвэрээ Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлээгүй байгаа юм байна. Ирсэн даруйд нь хориг тавина гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэллээ. Тэрээр “Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр хувиар нэмсэн УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавихаар бэлтгэж байгаа” гэсэн юм.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [139.5.217.92] · 2019/11/18

    Хориг тавиад,нийгмийн даатгалын сангийн одоогийн гаж тогтолцоог эрс өөрчилсөн хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барих хэрэгтэй.Санг алдагдалд оруулсан үе,үеийн сайд нарт хариуцлага тооцмоор байна.


  • ард · [192.82.68.133] · 2019/11/18

    Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон 10 сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайч Сангийн сайдтай байхад удахгүй хар жагсаалтад орох нь тодорхой шдээ.


  • Эдийн засаг · [202.126.88.64] · 2019/11/18

    УЛС ОРНЫХОО ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХИЙГ УНЭН БОДИТООР УНЭЛЖ ЧАДДАГГУЙ ХООСОН ПОПУЛИСТ ХУНИЙ УЙЛДЭЛИЙГ ЕРОНХИЙЛОГЧ МААНЬ ГАРГАЖ БНДААА


  • зочин · [203.91.119.42] · 2019/11/18

    За даа хэрэг байна уу даа.Ирээдүйгээ харвал дэмий л ч юм шиг байна.