"Чингис хаан" одон хүртэх эрхмийг өнөөдөр зарлана


Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор энэ удаа энгэрээ мялаалгах эрхмийг өнөөдөр 11.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлана.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтоод байгаа билээ.

Сүүлд 2017 онд Олимпийн хошой медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр "Чингис хаан" одонг хүртсэн бөгөөд 2018 онд одонг хүртээлгүй өнжсөн юм.


Энэ мэдээ таалагдаж байвал: