Цэцийн дарга Д.Одбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ


Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан байна. Уг хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 11.00 цагт хэлэлцэхээр товложээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 21-нд эх орондоо ирэх юм. Тиймээс өнөөдөр зарлагдаад байсан Цэцийн дарга Д.Одбаярын мэдээлэл хийх хэвлэлийн хурлыг цуцалсан байна.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д зорчихдоо ёс зүйгүй үйлдэл гаргасан бөгөөд түүнийг тус улсаас 10 хоног гаргахгүй шалгаж, мөнгөн торгууль торгосон юм. Тэрбээр ийн асуудлын дараа Монголдоо арваннэгдүгээр сарын 14-ний өдөр ирсэн бөгөөд ийнхүү чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн гишүүддээ гаргажээ.  Түүнийг чөлөөлөх эсэхийг Цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар эцэслэх юм.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [64.119.23.214] · 2019/11/18

    Өгзөг Одбаярыг ҮХЦ-ийн гишүүн болгохооор өмнө нь санал дэвшүүлж ҮХЦ-ийн гишүүн болгосон субьектууд нь (УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн аль нэг нь) энэ өгзөгийг ҮХЦ-ийн гишүүнээс яаралтай эргүүлэн татахгүй бол өөрсдөө том том өгзөгүүд боллоо гэсэн үг!!!


  • зочин · [64.119.23.214] · 2019/11/18

    Өгзөг Одбаярыг ҮХЦ-ийн гишүүн болгохооор өмнө нь санал дэвшүүлж ҮХЦ-ийн гишүүн болгосон субьектууд нь (УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн аль нэг нь) энэ өгзөгийг ҮХЦ-ийн гишүүнээс яаралтай эргүүлэн татахгүй бол өөрсдөө өгзөгүүд боллоо гэсэн үг!!!


  • зочин · [64.119.23.214] · 2019/11/18

    "Монголд шийтгэлийн дээд хэмжээ нь албан тушаалаас чөлөөх" гэдэг хэлц үг бий болсон. Энэ хэлц үг үнэн бол өгзөг Одбаяр гуай зөвхөн ҮХЦ-ийн даргаас чөлөөлөгдөөд ҮХЦ-ийн цэцийн гишүүн хэвээр үлдэх юм байна л даа. Монгол ийм л завхарсан орон. Өгзөг Одбаяр гуай ҮХЦ-ийн даргын албан тушаалаас төдийгүй, ҮХЦ-ийн цэцийн гишүүнээс чөлөөлөгдөөд, дээр нь нэмж эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Энэ нь хойчийн улс төрчид, төрийн албан хаагчидад нэн сургамжтай зүйл болно. Эс тэгвээс хойчийн улс төрчид, төрийн албан хаагчдад дэндүү муу үлгэр дууриалал болно.


  • zochin · [119.40.98.162] · 2019/11/18

    цэцийн дарга гэдэг албан тушаалд гишүүдийн дотроос сонгогддог болохоор та цэцийн гишүүн гэдэг өндөр сэнтийгээс буухгүйгээр ард түмнийг доромжилсон улсаа гутаасан үйлдэлдээ хариуцлага үүрэхгүй гэсэн үг байна ш дээ Та цэцийн гишүүн биш байсан бол энэ дарга гэсэн нэмэлт сэтэр зүүхгүй байсан шүү дээ иймээс худлаа ард түмнийг төөрөгдүүлэхээ болих хэрэгтэй


  • зайран · [202.21.116.171] · 2019/11/18

    ҮХЦ бүр мөсөн холдуулах жирийн гишүүнээр үлдэнэ гэсэн юм байхгүй шүү.Монголын төрд ажиллахыг хориглох.Ард түмнээс уучлалт гуйх.Торгуулийн мөнгөө ямар эх үүсвэрээс гаргаснаа тайлбарлах.


  • Шаа · [139.5.219.202] · 2019/11/18

    Ойлгомжтой юман дээр шаа л даа