Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн


Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2019 оны 11 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говийн бүс нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 16-21 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 15-17 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас, 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр, 22-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 19, 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 22-нд зарим нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-21-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар


Энэ мэдээ таалагдаж байвал: