Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр эх орондоо иржээ.
Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгчөөс тодруулахад, "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр МИАТ компанийн онгоцоор Улаанбаатар хотод буцаж ирлээ. Тэрбээр, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, даваа гарагт сэтгүүлчдэд зориулж хэвлэлийн бага хурал хийнэ" гэв.
Тэрбээр, "Korean Air" компанийн нисэх онгоцоор зорчиж байхдаа нислэгийн багийн гишүүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон.
Түүнд БНСУ-ын Инчон хотын прокуророос 7 сая вон буюу монгол мөнгөөр 16 сая төгрөгийн торгууль ногдуулж, хилийн хоригийг цуцалсан юм.