Үндэсний статистикийн хорооноос тооллого, судалгааны мэдээлэл боловсруулах CSPro программын анхан шатны хэрэглэгчдэд зориулсан практик сургалтыг зохион байгуулах гэж байна. 2019 оны наймдугаар сард CSPro программ хэрэглэгчдэд зориулсан уулзалтыг хийсэн. Уулзалтаас гарсан санал хүсэлтийн дагуу энэ удаад практикт чиглэсэн сургалт зохион байгуулахаар зорьж байна. Сургалт энэ сарын 21-нд болох тул CSPro программыг хэрэглэгч, сонирхогч та бүхнийг урьж байна. Сургалтыг ҮСХ-ны Мэдээллийн технологийн газрын мэргэжилтнүүд удирдан явуулах ба АНУ-ын Тооллогын товчооны сургагч багш оролцоно. Доорх линкээр орж бүртгүүлнэ үү.
CSPro программын анхан шатны хэрэглэгчдэд зориулсан сургалт болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.