ЦЕГ-аас иргэн Ц.Пүрэвдоржийн гаргасан гомдлын дагуу шалгалт хийж буруутай алба хаагчдыг ажлаас халлаа


Иргэн Ц.Пүрэвдорж энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Цагдаагийн алба хаагч бүртгэлгүй хэрэг тулгаж байгаа” талаар хэвлэлийн хурал зарлан уг асуудлыг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт хандсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Уг иргэний гаргасан гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулахад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Эрдэнэчимэг, тус цагдаагийн газрын чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Баасанжав нар нь албан тушаалаа урвуулан, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн байх тул Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дээрх хоёр алба хаагчийн цагдаагийн цолыг хурааж, албанаас дутагдлаар халсан байна.

Иргэд та бүхэн цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлоо 24 цагийн турш ажиллах 126 дугаарын утсанд ирүүлэх боломжтой. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [203.91.116.118] · 2019/11/15

    Цагдаа нарын хууль бус ажиллагаа багасахад маш чухал шийдвэр байна.


  • Алба хаагчийг халж болноо. Мөрдөн байцаах албаны дарга хурандаа Д.Отгонжаргал, үнэлгээ хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Энхбаяр нар юу хийж байсан юм бэ ядаж эдгээр хүмүүст сахилга хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Алба хаагч нь талхнаасаа салах юм даа. Хариуцах ёстой дарга нар нь зүгээр үлдээд байна даа. Мөрдөн байцаах албанаас сүүлийн үед олон олон гэмт хэрэг үйлдэгдээд байгаа боловч энэ албаны дарга нь яагаад хариуцлага хүлээхгүй байна вээ.


  • Зочин · [180.149.93.14] · 2019/11/14

    танайх Налайхын цагдаа нарыг нэг сайн шалгаач их юм гарна даа. Хөөрхийс хэдэн банкны эдийн засагч нарын гарт орцон хүмүүс


  • ЗОЧИН · [202.180.220.172] · 2019/11/14

    МАШ ЗӨВ БНА. ИРГЭН БҮР ЭНЭ ЗАЛУУ ШИГ ЭРХЭЭ ХАМГААЛЖ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ЗОРИГТОЙ ДУУГАРВАЛ ЭНЭ МЭТ ХУУЛЬ ЗАВХРУУЛАГЧИД ДАВАРЧ ЧАДАХГҮЙ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛДГИЙГ ХАРУУЛЛАА.


  • зочин · [43.228.129.20] · 2019/11/14

    Маш зөв шийдвэр гаргасан байна цагдаагийн байгууллагад үүрлэсэн муу гарын муу хүмүүс хүчний байгууллагын нэр сүрийг ашиглан хувийн ашиг сонирхлын үүднээс ард түмнийг өөрсдийн дураар хэлмэгдүүлэх байдал газар аваад байгааг таслан зогсоож дотроосоо цэвэрлэгээ хийж цагдаагийн байгууллагын нэр хүндийг хөсөрдүүлж байгаа этгээдүүдээс үтэр түргэн салж бид ард түмэн улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалж ажилладаг юм шүү гэдгээ батлан харуулах хэрэгтэй