Өчигдөр олон нийтийн сүлжээгээр тавигдсан монгол дээл өмсөж, дэлдэн чих нь гэрэлтсэн хүүгийн зураг нэлээд шуугиан тарив. зарим нь Ерөнхий сайдын нууц хүү ил боллоо гэх мэтээр хошигноод авна лээ.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр нүүр хуудсандаа “Хүмүүсийн цагаахан хөөрхөн талцсан постууд, асуусан чатууд их ирж байгаа тул хариулт өгье. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багынх нь зураг нь шүү. Инээд бие биендээ бэлэглэсэнд нь Ерөнхий сайд талархаж байгааг дамжуулж байна” гэж бичжээ.
Шуурхай.мн