ЯТТ-ийн удирдлагуудыг 80 000 ам.доллар завшсан байж болзошгүй хэрэгт шалгаж байна


Түргэн тусламжийн төвийн дарга Т.Пүрэвдаш

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Түргэн тусламжийн төв буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар Яаралтай тусламжийн 103-ын удирдах албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга Т.Пүрэвдаш, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Автотехникийн албаны ерөнхий инженер Ц.Орхонсүрэн нарт ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй гэнэ. Тэднийг хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүйг тус газрынхан илрүүлсэн учраас одоогоор цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд явцын дунд АТГ руу харьяаллын дагуу шилжүүлэх магадлалтай аж.

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн удирдах албан тушаалтнуудыг үндсэн хөрөнгөдөө бүртгэлтэй яаралтай тусламжийн автомашинуудыг жолооч, эмч нарынх нь хамтаар Монгол, Катарын хамтарсан цэргийн сургуулийн хээрийн эмнэлэгт болон газрын тосны хайгуулын чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гэх “БЖП геофизикал Монголиа” гэх компанид ашиглуулах гэрээ байгуулсан аж. Зарим эх сурвалж 80 000 ам.доллар гэж буй бол нөгөө хэсэг нь 60 орчим сая төгрөг дээрх компани болон цэргийн сургуулилалтын Катарын талаас байгууллагынхаа дансаар дамжуулан хүлээн авч, завшсан байж болзошгүй хэмээн сэжиглэн шалгаж байгаа гэнэ.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [203.91.116.118] · 2019/11/15

    Эрүүл мэндийн газрын дарга Төмөрбаатар оролцсон эсэхийг шалгах хэрэгтэй дээ.