fbpx Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж хууль бусаар баяжуулах үйлдвэр барих гээд улайрч байна   
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 53 секунд

Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж хууль бусаар баяжуулах үйлдвэр барих гээд улайрч байна   

Дорноговь аймгийн Даланжаргал сумын нутаг бараг тэр чигээрээ ашигт малтмалын хайгуул, ашиглалтын лицензтэй талбай болчихоод байна.  Өнгөрсөн онд тус сумын нутагт ашиглалтын болон хайгуулын 108 лиценз болгогдоод байв. Харин энэ жил иргэний зарим байгууллагууд хэвлэл мэдээллийнхэнтэй хоршин хэл ам хийж хөөцөлдсөний ачаар 15 лиценз цуцлагдаж, одоо 93 лизенз үлдэж, тэдгээрийн эзэд нь байгаль орчныг сүйтгэсэн хэвээрээ байгаа ажээ.

Тус аймгийн нутаг дахь Хамрын хийдийн орчимд хайгуул, ашиглалтын лицензүүдийг Хятадын компаниудад  эрх мэдэлтэнгүүд нь хуйвалдаанаар олгосон тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан юм. Товч тодруулбал, Хамарын хийдийн бүс нутгийг 1998, 2010, 2014 онд орон нутгийн тусгай хамгаалалтанд  авсан атал тэнд Хятадын хөрөнгө оруулалттай “Оуяашиоу” компани анх лиценз аваад дараа нь мөн Хятадын “Даблью Эс Жи Эл” гэдэг компанид лицензээ шилжүүлсэн байлаа. Тэгээд удалгүй хэл ам хэрүүл маргаан дэгдэхэд лицензээ хаяж үрэгдүүлсэн гэх жүжиг зохиож тохуурахсаар сүүлдээ энэхүү луйврын зохиомол шалтгаанаараа Захиргааны хэргийн шүүхэд заргалдан лицензээ буцааж авсан байдаг юм. Энд хамгийн харамсалтай нь Хятадын компанид ингэж орон нутгийн тусгай хамгаалалттай газарт лиценз олгоход Ашигт малтмал, газрын тосны газрын албан тушаалтнууд бүлэглэн оролцсон байх магадлалтай талаар бид хөндөж тавьж байлаа.

Тэгвэл өнгөрсөн оны намраас эхлэн Хамарын хийдийн ловон ламтангаас өгсүүлээд сумын шударга иргэд нь төр засагт хандан уг ноцтой асуудлыг сөхөж хөөцөлдсөн боловч үүнээс хойш бүтэн жил өнгөрөхөд дорвитой ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Тэр бүү хэл Хятадын тэрхүү “Даблью Эс Жи Эл” компанитай газрыг нь хувааж эзэмшихээр далд тохироо хийсэн Монголын “Олон ихт баян” компанийнхан Даланжаргалан сумын Худагт хэмээх газарт төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийнхээ суурийг тавиад эхэлчихжээ. Ийнхүү дураараа дургиж  буй “Олон ихт баян” компанийн захирал Б.Балдорж нь УИХ-ын Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү бөгөөд саяхан мэргэжлийн хяналтын албанаас хийсэн шалгалтаар газар ашиглах зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон байна. Иймээс  тэнд компанийнх нь үйл ажиллагааг түр зогсоожээ.

Хамрын хийд орчмын газар нутаг нь байгалийн нэлээд  өвөрмөц тогтоцтой бөгөөд сүүлийн үеийн зарим судлаачид Дэлхийн энергийн төв хэмээн онцолж байна. Гэтэл ийм чухал хэсэгт Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж нь Хятадуудын хууран мэхлэх замаар олж авсан лицензтэй талбайгаас олз шүүрэх гээд  улайрч байна. Хятадын  “Оуяашиоу”, “Даблью Эс Жи Эл” гэдэг компаниуд нь цаанаа нэг л эзэнтэй гэдэг. Харин лицензээ хаяж үрэгдүүлсэн гээд дахин лиценз авахаар Захиргааны хэргийн шүүх дээр маргаан үүсгээд явж байхад  нь аймаг, сумын удирдлагуудаас хэн нь ч мэдээгүй байсан мэт цуу яриа түгээж байсан нь ч бас ихээхэн сэжигтэй байгаа юм. Тэгээд сүүлд нь шүүхийнхэнтэй хуйвалдан лицензээ  бүтээгээд ирэхээр  нь Б.Балдорж “Олон ихт баян” компаниа үүсгэн байгуулаад шууд тэр газраас тасалж авах яриа хийж, тийнхүү үйлдвэрийн суурь тавьж эхэлсэн байжээ.

Иймэрхүү ерөнхий дүр зургаас харахад Хамрын хийдийн эргэн тойрны газарт эртнээс хятадуудтай нийлсэн манай эрх мэдэлтэнгүүдийн далд хуйвалдаан байсан нь тоддорхой байна. Захиргааны хэргийн шүүх хуралд Ашигт малтмал газрын тосны газар нь төрийг төлөөлж оролцохдоо аймаг орон нутгаас нэг ч удаа асуугаагүй, дарга нарт нь мэдэгдээгүй байсан гэвэл тэрүүн шиг худлаа юм үгүй болов уу. Иймд тэдгээр компаниудын дунд байгаа гурван лицензийг нэн даруй цуцалж, энэ хуйвалдаанд оролцсон хүмүүст хуулийн хариуцлага тоохгүй бол хулгай луйвар улам даамжирсаар байх юм байна.  

О.Баяр.

Шуурхай.мн 

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​