БӨГС


Жиргээн дээр нэг залуу “Одбаярыг ирэхэд нь өндгөөр шидэе” гэсэн санал гаргалаа. Жигтэйхэн дэмжмээр санагдав. Бас бусад хүмүүсийг ч дэмжиж түрхрээсэй гэж бодлоо.

Асуудал өндгөндөө биш, Одбаяртаа ч биш, бөгсөндөө ч биш юм. Кореан эйр ч үүнд хамаагүй. Гагцхүү монгол даргын “энэ бөгсийг базнуу байнуу миний дур” гэсэн бодол тээж яваа тэр толгой. Эрүүл ч бай согтуу ч бай тэр толгой өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн даргын биен дээр тунтганаж явна. 

Эхлээд аймар зүйл хэлэе

Хүн бүрийн дотор “Монголын онгоцны үйлчлэгч охин байсан бол яана!” гэдэг айдас хургасан. Нээрээ аймшигтай байгаа биз? Тэр монгол бөгс базсан бол өдийд базуулсан охин нь янхан болж, асуусан хүн нь бараг л шоронд орж байгаа. Энэ бол тэрбум хувийн баталгаатай. Үүнийг монгол хүн болгон мэдэж, ярьж байна. 

Тэгээд бусад дарга нар нь түүнийгээ яаж өмөөрч байгааг хараач. Энэ бол өөрсдөө бөгс баздаг, бөгс базах нь зүгээр нэг зүйл гэж гайхуулцгаагаад байгаа хэрэг. Бид яагаад ийм улсад амьдарч байна вэ? 

Тэд (дарга нар) хэн юм бэ? 

Бид хэн (сонгогчид) юм бэ?

Төрийн албан хаагч

Төр ч гэнүү юу ч гэнүү, дураараа л нэрлэе. Ямартай ч иргэнийхээ эрх ашгийг хамгаалах л үндсэн үүрэгтэй юмдаг. Иргэн нь ч эргээд далбаа соёмбоо дээдлэхээс эхлээд дарга нарынхаа үйл ажилд итгэж байвал тэр улс тайван сайхан хөгждөг байх. Дарга нарынхаа үйл ажилд шүү, тэхээс тэр даргын ажиллаж байгаа Ерөнхийлөгчийн институт, парламент гэдэг бүтцийн байх эсэхэд эргэлзэхийг хэлээгүй байна. Жишээлбэл, Х.Баттулга бол Ерөнхийлөгч гэдэг ажил хийж байгаа л нэг иргэн. Өөрөөр хэлбэл ард бидэндээ тусалж үйлчлэхээр сайн дураараа тэр ажилд өргөдөл өгөн орчихоод байгаа хүн юм. Та бид өөрснөө тэр ажилд аваагүй юу яагаав. Гэх мэтээр сонгогдож, томилогдох замаар үй олон иргэд “төр”-д ажилладаг. Энд нэг чухал зарчим бий нь, төр бол “мөнх”, тэд бол түр билээ. 

Коммунист төрийн буулганд орж явсан далан жил бидэнд бий. Нүдэн дээрээ гурван эр болгоныхоо нэгийг цаазлуулж, дараа нь нутаг заагдаж, үсний урт, өмдний шуумгаа сантиметрээр хэмжүүлсэн. “Улсын алба тасалбал уу! Сайхан мэдээрэй!” гэсэнэрхүү текст хуучны кинонууд дээр их байдаг. Амьдрал дээр ч тийм байв. Улсын алба залгуулж, улсын нэрийн өмнөөс яваа хүнийг сөрөх хэнбугай ч байхгүй. Гаслаа л зугтана, нуугдана, хүндэлж зулгуйдна, тэр битгий хэл эхнэрээ ч өгнө. Нөгөө талаас улсын алба залгуулагч нь “намайг хэн хэлэхэв” гэж даналзсан хүн. Энэ л зүйл генийн түвшинд шингэж, өнөөдрийн бидэнд ч амь бөхтэй оршсоор байна. Тэрэн дээр минь дарга нар харин ёстой амь бөхтэй жаалсаар байгаа даа. Солонгос хүүхний бөгсөн дээр л хальтирч унах байж. 

Ай тэнгэрийн амьтад. Улсынх нь байж байгаагаас бол төрийн алба нь дампуудуу, алба хаагчид нь ялзарсан нь тодорхой харагддаг. Эрхбиш ил хэлэхгүй болохоос “төр гэдэг чинь би байна” гэж агсрах үй түмэн асман хулгайчууд “төр”-өөр дүүрэн. Мэдээж хананы цаана агсарч суугаа. Агсан согтуугаа тавьж л яваа. Үргэлж өөрт нь тэмүүлж, таарсан газраа гутлыг нь үнсэж царайчлах иргэд тэднийг ийм болгосон юм. Хэн нь ч хэнийгээ гуйхгүй хууль гэж бий уг нь. Гэвч тэр нь биелдэггүй нь сайхан. Хэзээ ч.

Даргыг далдруулна

Үүнээс дампуу зүйл гэж байнуу даа. Биднээс ажилсаг, биднээс илүү юм үзэж нүд тайлсан, илүү ёс зүйтэй хүмүүс биднийг удирдах ёстой гэж би үргэлж бичдэг. Биднийг биднээс долоон дор, үхэр мал шиг адгууснууд зайдалж байна, ардчиллыг сөнөөж байна гэж бичдэг. Гэтэл захын гэмт хэрэгтэн, рецедив, шантаажчин, сэтгэцийн өвчтөн, сургууль соёл ч гүй улсууд ард түмэн гэдэг морины нуруун дээр харайж гараад хамт зайдлалцах итгэл асч байна. Энэ итгэл юунаас болж асав? Хамгийн амар хялбараар баяжаад байгаа явдал, ур чадвар шаардахгүй байгаа явдал, мөн “яасан ч яадаг ч гүй юм байна” гэсэн бодол, эцэст нь өөрснийх нь ичгүүргүй зориг нь. Өөр юу ч биш. Тэд энэ төрийн гажуудал, засгийн эвдрэлийг ингэж засна, алдаа нь энд байна, ийм төлөвлөгөө байна гэхийн оронд өөрснөө шууд тэдний эгнээнд очих хүсэлтэй байгаа нь инээдэм. Хамгийн тод чанга дуутай байж чаддаг нь эмгэнэл.

Төрийн албыг “нийтэд үйлчлэх алба” гэж өөрчлөх, дарга гэдэг үгийг “нийтэд үйлчлэгч” гэдэг үгээр солих мөрөөдөл надад байдаг. Төлөвлөгөө ч гэсэн болно. Үг хүчтэй юм шүү. Эндээс иргэд өөрснийхөө хүчийг мэдэж, эрхэндээ итгэж, тэдний үүргийг үргэлж сануулдаг болж эхэлнэ. Ширээний наана цаанаас ярихаас биш шатны дээр доороос ярьдаггүйг ойлгож авцгаана. Дарга болоод далдайдаг юм бол дарга биш болгож далдруулдаг эрчим, долгион эндээс үүснэ. Одбаяр руу шидэх өндөг бол Монгол дарга нарын гаж тогтолцоо руу, монголчуудыг байсгээд дэлхий дээр шараа болгож гутаадаг дарга анги руу шидэж буй өндөг юм. 

Энэ эхлэлийг тавихад цаашаа сонгогчид дуу дуугаа түрэх болно. Дарга хийх нь гайхамшигтай хувь заяа огтхон ч биш, харин лайтай, амьдралаа үрсэн зориулсан ажил болсны дараа бид хөгжлийнхөө замд орсон байх болно.

Өндөг заавал шидэх

Өнөөдөр “солонгосууд монголын үндсэн хуулийн цэцсийн даргыг гутааж байна”, “монгол төрийг хүндэлсэнгүй” гэсэн өнцгүүд мэр сэр явж байна. Уучлаарай Одбаяр гуайд өнөөдөр Монгол улсын хууль, ёс журам, шударга ёсыг толгойлох эрх үлдээгүй. Солонгосууд манай Цэцийн даргыг гутаагаад байгаа бол даруй түүийг цэцийн дарга биш болго. Өөр шийдэл байхгүй.

Мэдээж тэр хүн, хүүхдийн аав, хүний хань. Гэхдээ миний хувьд тэр дарга, ард түмнийхээ эрхийг хамгаалагч Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллагын хамгийн цэцэн хүн нь. Өөрөөр хэлбэл Чингис хааны байгуулсан Монгол гэдэг төрийн хамгийн ухаантай, шударга хүн нь. Гэвч Монгол улсын тэргүүн хуульч Монголоосоо гараад жинхэнэ хуультай нүүр тулж “согтуу байсан тул санахгүй байна” гэж хэлж гөлөг боллоо. Монгол улс гөлөг боллоо. 

Үндсэн хуулийн цэцийн даргаа өмөөрцгөөе гэсэн үгийг ойлгох ухаан хайрла. Тэрний оронд бид үндсэн хуульт улс орныг минь уландаа гишгэж дэлхийд харуулсан тэр даргаас нэр төрөө аврах ёстой юм бишүү. Тэрээр ирмэгцээ баатрын дүрээр эх орондоо бууна, эргээд ажилдаа томилогдно, үргэлжлүүлээд хэний ч хамаагүй бөгсийг базна гэж бодож байгаа байх. Учир нь үргэлж тийм л байдаг. Гаслантай улс орон.

Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэж шидэж биширдэг улс бид. Харин солонгосчууд “та нар тэнгэртэй бол бид нар хуультай” гэж Монголын хуулийн тэргүүнд хэллээ. Монголчуудад хэллээ, Монголын төрд хэллээ. Хэлсэн нь солонгосууд л болохоос үнэндээ эрүүл тогтолцоотой дэлхий ертөнц бидэнд хатуухан хэллээ. 

 

* Даргын ажил алба хашиж буй үнэхээр ажил хийдэг, санаа олдог, хэрэгжүүлдэг, нийгэм тогтолцоондоо санаа тавьж явдаг олон л мундаг хүмүүс байгаа. Тэд энэ нийтлэлтэй санал нэг байгаа байх гэж бодож байна. Тэд өдөр тутам дэргэдээсээ ялхайсан, янцагласан, ажлаас нь улдан чангаасан төрийн албаны хожуулуудыг харж байгаа угаасаа. 

Артаньян

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [103.194.176.117] · 2019/11/11

    ҮХЦ Дарга Бөгс Одбаяр Солонгос охинд 23 саяыг атгуулчихаад эх орондоо ирцэн гэсэн биз дээ


  • Баяр · [202.179.27.57] · 2019/11/11

    Жихэнэ "Од" болсонд баяр хүргэе. даанч өгзөгөө олсонгүй шив дээ? Онгоцон дахь өгзөг үнэтэй байдаг гэдгийг мэддэггүй мал байжээ?


  • Өгзөг · [202.179.27.57] · 2019/11/11

    Бүрэн дэмжиж байна. Өргөдлөө эртхэн өгөөд үтэр түргэн зайлах байлгүй дээ гэж харах л үлдлээ. Их хурлын дарга, гадаад хэргийн, хууль зүйн сайдыг хамтад нь чөлөөлөх санал оруулах хэрэгтэй.


  • Зочин · [103.11.194.254] · 2019/11/11

    Монгол төрийн өндөр албан тушаалтнуудын нийтлэг царай зах зухаасаа илэрч дэлхийн шившиг болж байна ш дээ. Замбараагүй, ёс зүйгүй, завхай хар юмнууд төрийн толгойд гарч, нийт ард дунд тэмбүү нь ихэсч сайхан юм болж байноо. Нийтээрээ улаан тарианд орох вий, энэ янзаараа.


  • Хохь нь · [202.170.69.98] · 2019/11/11

    За энэ хүнийн авгай хүүхний асуудал бол дуусашгүй ихээ. Улаан хөлтнийг урдуураа гаргахгүй гдг ангиллынх. Хуульзүйн яам ажилтантайгаа яваад, тэрнийх нь нөхөр Яаман дээр нь яаж бөөн скандал, зодоон цохион хийж байсныг тэр үед ажиллаж байсан хүмүүс мэднэ дээ. Нөхөр нь эхнэрээ хаясан ш дээ. Одбаяр бол сайхан л үргэлжлүүлээд л дэвшээд л. Тийм намтартай хүнийг ҮХЦ-ийн даргад таьдаг нь асар буруу л байсан. Аймагт ажиллаж байхдаа хотод нэг, хөдөө нэг эхнэртэй л байсан. Ер нь бол хүүхэн нь зөндөө дөө. Олон хавар нэгэндээ л болсон байхгүй юу. Больж.


  • монгол · [119.40.103.37] · 2019/11/11

    ичиж үхмээр юм, согтуугаар онгоцонд олон улсын хуралд явж байсан гэлүү


  • Даваа · [66.181.190.165] · 2019/11/11

    Одбаяр ҮХЦ-ийн дарга байх хугацаа дууссан, гонишохгүйгээр БНСУ болон ард түмнээсээ уучлалт гуйгаад ажлаа өг.Дэлхийд Монгол улсыг шившиглэсэн явдал үүгээр дуусаг.Дахин улс төрийн алба хашуулахгүй байх нь зохистой.Арга хэмжээ авснаа төр зарлах ёстой гэж бодном.


  • ЗОЧИН · [202.180.220.172] · 2019/11/11

    ХЭРЭВ АЖЛАА ХИЙХ ЮМ БОЛ БИ ӨДӨР БҮР ӨНДӨГ ШИДНЭ


  • Хүннү · [202.179.27.19] · 2019/11/10

    Бид хэн нь хэнийгээ гэхэвдээ бүгд л өгзөгддөг, эгзэг нь таарвал базах, илэх, гараа хүргэх хүсэлтэйг нуугаад яах юм. Ер нь эр хүйстэн болгоны “чин хүсэл” мөн. Гагцхүү түүнийгээ “хаана амжуулах” нь чухал. ҮХЦ дарга согтоод “хяналтгүй” болж. Очиж очиж солонго хүүхнийхийг байхдаа яахав дээ. Хүн хяналтаа алдах ийм аюултай.


  • зочин · [103.212.116.28] · 2019/11/10

    "Мерит зарчим" алдагдсны нэгэн яруу тод жишээ нь Д.Одбаяр гуай юм. Одоо Монголоор дүүрэн Одбаяртангууд. Монголчууд бараг л бүгдээрээ хүн чанараа гээж адгуусан амьтад болсон. Яг л дуртай гүү, ингэ, үнээг үнэрлэж явдаг азарга, буур, бух мэт болцгоосон. Монголчууд хүн биш, амьтаны сүрэг болцгоосон . Энэ бол Ардчиллын буян. Ардчилал бол хүнийг адгуусан амьтан болгодог бузар технологи юм.


  • зочин · [103.212.116.28] · 2019/11/10

    Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, танил тал, садан төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт зэргээр нь биш, харин ажил мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ёс суртахууны төлөвшил зэргээр нь шилж сонгоод хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, монгол төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ.


  • Дорж · [202.9.42.67] · 2019/11/10

    Тэр кимчитэй бөгс одоо боллоо. Хүрд эргүүлэх хүрдийг азаар биш чадлаар авдаг байх ёстой. Намбарын Энхбаяртангуудын эгнээ рүү явуул цаашаа


  • Aagii · [182.160.36.51] · 2019/11/09

    Түмэн зөв. Дэлхийн булай болж дууслаа. Ёс зүйтэй бол уучлал гуйж албан тушаалаасаа татгалзах блгүй дээ тэр ярьдаг бөгс


  • Зочин · [64.119.21.170] · 2019/11/09

    Их хурлын дарга хариуцлага тооцно гэсэн. Одоо харах үлдлээ.


  • Zochin · [67.180.142.181] · 2019/11/09

    Mongoliin ner turiig gutaasan bugs Odbayar tsetsiin darga baikh erkhgui ogtsruulakh yostoi


  • ҮНЭН ШҮҮ · [64.119.16.250] · 2019/11/09

    МОНГОЛ төрийн хүн яг ОДБАЯР мөн. ЭНЭ дарга эмэгтэйчүүдээ дарамтлаад байна гэхээр өөр албан тушаалд найз нар нь дэвшүүлдэг гэж байгаа. МОНГОЛ төрийн дарга нар хүчин хийхэд хэл амгүй л гарна. БИД ийм төртэй. ОДОО яах вэ???