Зэвсэгт хүчний 7780, 7782-р ангийн офицерууд архидаж байгаад нэгийгээ хүндээр гэмтээжээ


Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын 7780, 7782 дугаар ангийн эрх бүхий албан тушаал хашдаг офицерууд хэд хоногийн өмнө архидаж байхдаа муудалцаж, зодолдсон байна. Улмаар 7782 дугаар ангийн ар талын офицер Э-ы нүдний цөцгий нь хагарч гоожсон гэх мэдээлэл байна. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “7782 дугаар ангийн ар талын офицер Э-ы нүдний цөцгий нь хагарч гоожсон. Тэр даруйд нь Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн ч эмчлэх боломжгүй гэсэн юм билээ. Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөгч ирж шалгаад явсан. Цохисон байж болзошгүй Ц гэх офицерыг аймаг руу аваачсан” гэсэн мэдээлэл өгөв.

Цагдаагийнхнаас нь тодруулахад “Тийм асуудал болсон нь үнэн. Шалгаж байгаа. Ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэв. 

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно. 


Энэ мэдээ таалагдаж байвал: