Цэцийн дарга “суудал”-тайгаа үлдэнэ гэж зүтгэх вий дээ


Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудал олон улсын хэмжээнд яригдаж байна. Тэрээр өнгөрсөн пүрэв гаригийн 17.00 цагт Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчсон байдаг. Гэсэн ч 20 настай онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн.  Түүнийг эхлээд саатуулан шалгасан ч  Венийн хэлэлцээрийн дагуу 

суллагдаж, хэд хэдэн удаа байцаалт өгчээ. Үүнийг БНСУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мэдээлэв.  Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын гаргасан үйлдэлтэй холбоотойгоор олон улсад Монголын нэр хүнд унахад хүрч байна. Нөгөө талаар ёс зүйн алдаа гаргаж, гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтан үүрэгт ажлаа хүлээлгэн өгдөг хариуцлагын жишээ олон улсад нэлээд бий.  Хамгийн сүүлчийн жишээ гэхэд Японы Худалдааны сайд Ишу Сугавара сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэж буруутгагдсаныхаа дараа огцрох болсноо мэдэгдсэн. Түүнийг сонгуулийн үеэр дэмжигчдэд мөнгө, үнэтэй амтат гуа болон бэлэг тараасан хэмээн буруутгасан юм. 

Түүний дараа буюу ердөө хэдхэн  хоногийн өмнө мөн л  Японы  Хууль зүйн сайд сонгуулийн хууль зөрчсөн хэмээн албан тушаалаасаа огцорлоо. Сайд Кацуюки Кавай сонгуулийн ажилд нь оролцсон хүнд ажлын хөлс олгохдоо хуульд заасан хэмжээнээс хэтрүүлснийг тогтоожээ. Кавай сайд өөрийгөө буруутай хэмээн үзээгүй ч Засгийн газарт нь итгэх иргэдийн итгэлийг алдахгүйн тулд огцрохоор шийдсэнээ мэдэгджээ. Харин манайд улсад төрийн соёл, ёс зүй хариуцлагын асуудал эсрэгээрээ халдашгүй дархан байдал нэрээр сандал суудал, эрх мэдэлтэйгээ үлдэх гэж зүтгэдэг.

Үүний нэг илрэл нь Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д ёс бус асуудалд орж, саатуулагдах хэмжээнд асуудал нь яригдаж байхад УИХ-ын дарга нь энд “өмөөрөх”өнгө аястай мэдэгдэл хийж байх жишээтэй. УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэлдээ “Цахим орчинд энэ тухай мэдээлэл гарсан. Бид Үндсэн хуулийн цэцтэй холбогдож мэдээлэл өгөхийг хүссэн. Тэдний зүгээс Цэцийн дарга ямар нэгэн зүй бус үйлдэл гаргаагүй.

Харин түүний ард сууж явсан хүн асуудалд орсон. Энэ асуудалд үл ойлголцол үүссэн гэж хэлсэн. Гэхдээ хэргийг шалгаж байна. Тухайн хүн ирээд албан ёсны мэдээлэл хийх байх. Хэрэв Үндсэн хуулийн цэцийн дарга ийм үйлдэл гаргасан бол хариуцлага хүлээх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлэв. Удахгүй  Цэцийн дарга Д.Одбаяр эргэж ирээд эрх мэдэлтэй үлдэхээр өөрийгөө буруугүй гэх мэдэгдлийг хийгээд зогсч байхад гайхах юм алга.  БНСУ-д сайд нь иргэддээ бэлэг тараасан үндэслэлээр өөрсдөө огцордог.  Харин манайд Цэцийн дарга нь  улс орныхоо нэр хүндийг унагачихаад суудалтайгаа үлдэхээр улайрах вий дээ.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Zochin · [66.181.177.111] · 2019/11/07

    Odbayariig zaaval buruutan bolgoh yasan durtai bainaa gvjriin hunduinvvd ee!!!! ta nariin zorilgo chini ajilgvi bolgoh ner hvndgvi bolgoh taktik yumuu


  • Зочин · [103.111.68.3] · 2019/11/07

    БААХАН ХУУЛИАР ХАМГААЛУУЛЧИХСАН, ТЭГЭЭД СОЛОНГОСТ ХИЙСЭН ХЭРЭГТЭЭ ЯЛАА АВААД ТОРГУУЛЧИХСАН БОЛОХООР МОНГОЛД ХИЙГЭЭГҮЙ НЭГ ХЭРЭГЭЭР 2 УДАА ШҮҮХГҮЙ Л ГЭНЭ ДЭЭ. ПИЗДУК


  • ЗОЧИН · [124.158.95.14] · 2019/11/07

    ТЭГЖ МАГАДГҮЙ Л СДА НАР ШҮҮ ДЭЭ.ЭНД ӨМГӨӨЛЖ ХАМГААЛААД АРЫН СУУДЛЫН ХҮН НЬ ТЭГСЭН Ч ГЭХ ШИГ ЭРГҮҮ ЮМ ЯРИАД БСАН НӨХДҮҮД, ЭНЭ МАНЬЯАКЫГ ОГЦРУУЛСАН НЬ ДЭЭРЭЭ. ГОЛ НЬ ҮХЦ-ИЙН ДАРГА НЬ МОНГОЛ УЛСЫН НЭР ХҮНДИЙГ ОЛОН УЛСАД УНАГААЖ ЯВНА??? ГЭДЭГ НЬ ҮНЭХЭЭР ЭМГЭНЭЛТЭЙ. УУР ХҮРЧ БАЙНА. ЭНЭ ДАРГА МОНГОЛООС БҮРМӨСӨН ЗАЙЛААСАЙ,ТЭР ХУУЛЬ БАЙХГҮЙ ХӨХ ТЭНГЭРТЭЭ ОЧ


  • Зочин · [202.131.225.214] · 2019/11/06

    монгол төрийн том түшээ хүн ийм ёс суртахуунгүй байж болохгүй.Монголдоо ямарч асуудалд орсон хэрэгсэхгүй болгоод сурчихсан дарга нар гадаадад арай өөр байлгүй


  • Зочин · [66.181.185.206] · 2019/11/06

    Зиаа!! Яршиг цаашаа. Эрvvл саруул эр хvн маазраа л биз. Зурган дээр байдаг шиг юмнууд урдуур хойгуур холихоод байхаар тэмтрээд vзмээр болдог л юм!!


  • Nd · [103.212.117.64] · 2019/11/05

    JOIHON XALAMTSUU UGZIG BARIX GOYSHDE. TAANUUS MEDKUULDE


  • Зочин · [203.217.139.225] · 2019/11/05

    солонгосууд манайх шиг бишээ тэд бол шударга шийднэ харин одбаяр новшийг солонгосуудад барьж өг тэд шийдэгээ


  • Дорж · [122.201.31.70] · 2019/11/05

    Хүн өөрийгөө юу боллоо гэж би буруутай гэх вэ дээ. Ичсэн хүн ална гэж гэмгүй явсан хүн рүү гүтгэлэг хийсэн өөдгүй муу шар муур вэ? Хэрэв үнэн бол тэр хүнээ нэр устай нь зааж өгөх ёстой. Цаад Солонгосууд чинь манайхантай адил гоомой юм хийхгүй ээ бичлэг гаргаж үзүүлээд л хорвоод орох газаргүй болгоно. Одбаяр минь монгол зангаараа хүн рүү чихэж байгаад давхар хэрэгт унав!!!


  • bud · [192.82.65.172] · 2019/11/05

    бурууутан тодроогүй байхад энг нөхрөө буруутган шүүх нь тиймч сайн биш эцсийн шийд гарсан хойно Та бүхэн сэтгэгдлээ илэрхиил Үнэн худал нь шийдээгүй байхад хэн нэгнийг муулах нь тийм ч сайн зүйл биш


  • Зочин · [103.9.90.98] · 2019/11/04

    Солонгос улс Одбаярыг буруутай тогтоож эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна өөр юу хэрэгтэй юм энэ авилгачдыг нэгийг ч гэсэн төрөөс зайлуулах хэрэгтэй


  • иргэн · [202.179.26.37] · 2019/11/04

    тэгнэ ш дээ , ГХ-ын Сайдын хэлснээр бол Халдашгүй Дипломат Эрхтэй баривчлах ёсгүй гэж байна лээ ш дээ, Тэгэхээр манай ҮХЦ-ын дарга Эрх ямбаа л Эдэлсэн юм шиг байна лээ ш дээ,


  • Зочин · [43.242.243.159] · 2019/11/04

    UHSENII H N SOLONGOS CHUUD SHUDARGA BAIHAV DEE ODBAYAR YADGIIN MONGOLIIN BOOL BAISAN ORNII NEG MUU UILCHLEGCHIIG ILEE L BIZ HARIN TER MUU LALARIIN UILCHLEGCHIDEZEN CHINGISIIN UDAMT ERIIN GAR HURSEN N IH HUVI ZAYA ODOO SOLONGOSCHUUD MONGOL HUUHNUUDIIG YAAJ DURAARAA DOROMJILDOG BILEE DEE


  • зочин · [150.129.141.157] · 2019/11/04

    Солонгосчууд шудрага даа. Ерөнхийлөгчөө бариад хорьчихдог хүмүүс. Манайхан дээр дооргүй хамгаалах ухааны юм болж бүр нэр төрөө гайтуулна. Саарал жагсаалтанд орно. Яана аа.


  • Зочин · [103.111.68.3] · 2019/11/04

    МЭДЭЭЖ ҮХЦ-ИЙН ДАРГА ҮРГЭЛЖ ИЙМ ЮМ ХИЙДЭГ БАЙСАН БАЙХ. ТЭГЭЭД БУРУУГҮЙ ГЭЭД БАЙГАА ЮМ. ХАРИН ХИЛИЙН ДЭЭС ГАРСАН ТУХАЙГАА САЙН БОДОХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ


  • Мйэйй · [103.9.90.130] · 2019/11/04

    Мэдээж ямар ч буруугүй л гэж шаана ш дээ,