АТГ-ынхан Сү.Батболдоос мэдүүлэг авчээ


“Эрдэнэт үйлдвэр”-ээс 2009-2017 онд олон сая ам.доллар  оффшор дансанд шилжсэн хэрэгт АТГ, хууль хяналтын бусад байгууллага мөрдлөг явуулж байгаа талаар “Зууны мэдээ” сонин өмнө нь мэдээлсэн.

Энэ хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” компанийн эзэн Б.Отгонбаатар нарыг баривчилан саатуулаад байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр АТГ-аас УИХ-ын гишүүн асан Сү.Батболдыг дуудаж мэдүүлэг авчээ.

Сү.Батболд нь 2008-2009 онд С.Баярын Засгийн газрын Гадаад харилцааны сайд, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий  сайдаар ажилласан. Тиймээс түүнээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн оффшорын хэрэгтэй холбоотойгоор мэдүүлэг авсан бололтой.

 

Түүнчлэн Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын гурван жилийн дэлгэсэн оффшор данстай монгол иргэдийн мэдээлэл дунд Ерөнхий сайд асан Сү.Батболдын нэр бий. Түүнийг хүү болон ахынхаа хамт Их Британийн Виржинийн аралд оффшор данс эзэмшиж, хувьцаагаа шилжүүлсэн гэсэн мэдээлэл байдаг билээ.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [103.229.123.29] · 2019/11/14

    Ерөнхиилөгч шалгах байхаа ?


  • Зочин · [103.229.123.29] · 2019/11/14

    Өөдгүй хулгайч л даа ? Чингэс зочид буудлыг балгас болгочихоод юу болоогүй юм шиг явж байдаг ? 200 жилиин настай сайн барилга шүү дээ ? Жасрай Хангай хоёр л холбоотой гэдэг цуу яриатай


  • Зочин · [71.9.2.98] · 2019/11/10

    alt mashinaar hulgai hiisen geed ingeneer ni yariad baisan shalgah baitugai horih hyn


  • boroo gold · [98.113.248.233] · 2019/11/08

    Boroo gold-n hergiig ni shalgaach ee.


  • Зочин · [182.160.36.79] · 2019/11/07

    Үйлээ үзэж байж барьсан Чингэс зочид буудлыг зүгээр шахам авч бороогийн уурхайг тонож улс орноо өрөнд унагасан энэ архаг олигархыг төр яах бол????


  • Зочин · [202.9.44.184] · 2019/11/05

    Жасрайтай нийлж Чингэс зочид буудлыг луйвардсан хулгайч даа. Хэлгүй луйварчин гэдэг хочтой СүБатболд бол чимээгүй хүний доодох нойтон гэдэг шиг цаагуураа хор их найруулдаг новш.


  • Зочин · [103.20.152.50] · 2019/11/04

    Сайн шалга. Чингис зочид буудлыг ямар аргаар, ямар үнээр авсаныг бас шалга. 70,0 мянган доллораар авсан гэж яригдах юм үнэн бол хуучин машины үнэнээс хямд үнээр авсан болж таарч байна. Энэ арай хэтэрсэн луйвар биш үү. Бас Бороогоулдын алтны дээрэм ч Элбэгдорж энэ 2 той холбоотой юм биш үү.


  • Бурхан · [103.9.89.18] · 2019/11/04

    Сайн шалга. Чингис зочид буудлыг ямар аргаар, ямар үнээр авсаныг бас шалга. 70,0 мянган доллораар авсан гэж яригдах юм үнэн бол хуучин машины үнэнээс хямд үнээр авсан болж таарч байна. Энэ арай хэтэрсэн луйвар биш үү. Бас Бороогоулдын алтны дээрэм ч Элбэгдорж энэ 2 той холбоотой юм биш үү.


  • Мйэй · [103.9.90.130] · 2019/11/04

    Бүгд хулгайч, луйварчид.