fbpx Ажлын байран дахь бэлгийн дарамт анхаарлын гадна үлдэх ёсгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 10 секунд

Ажлын байран дахь бэлгийн дарамт анхаарлын гадна үлдэх ёсгүй

Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас хасч, Зөрлчийн хуульд 100 мянган төгрөгөөр торгохоор болсон нь энэ төрлийн гэмт хэрэг үгүй болсон гэж үзсэнийх үү, хохирогчдыг нь хохироод үлдэг гэсэн басамжлал уу. Юутай ч Эрүүгийн хуулиас хасагдсан энэ асуудлыг зарим хуульч, хүний эрхийн байгууллагынхан анхааралдаа авч, хариуцлага нэхэн, тогтолцооны өөрчлөлт хийхээр болжээ. Амьдрал дээр байсаар байгаа ч аль ч хуулиар зохицуулах боломжгүй болсон зүйл бол ажлын байран дахь бэлгийн дарамт.

Уг нь дэлхийн 130 гаруй улс ажлын байран дахь бэлгийн дарамтыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үздэг. Гэтэл манай улсын хувьд байдаг л зүйл мэт үл тоож, эцэст нь Эрүүгийн хуулиасаа ч хассан нь эмгнэлтэй хувь заяа гэхээс аргагүй. Өмнө нь Эрүүгийн хуульд “Хохирогчид ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны, бусад байдлаар хохирол учруулах үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэж бэлгийн харьцаанд орох сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл бэлгийн харьцаанд орохыг шаардсан бол 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”. Мөн “Энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, эсхүл энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан аргаар хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалт байсан. Харамсалтай нь хасчихсан.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудлыг ярьж байна. Уг нь урьд нь Эрүүгийн хуулийн 12:4-т байсан. Эрүүгийн хуулийг хэлэлцэж байхад Хууль зүй дотоод хэргийн яамнаас “За за Эрүүгийн хуулиасаа гаргачихъя. Дараа нь Зөрчлийн хуульд оруулчихъя гэж хэлсэн. Гэтэл бодит амьдрал дээр Эрүүгийн болон Зөрчлийн хуульд хаана нь ч байхгүй. Зөрчлийн хуульд бэлгийн дарамт учруулсан этгээд 100 мянган төгрөгөөр торгуулах юм гэнэ. Энэ хэнийг доромжлоод байна вэ. Өчнөөн том байгууллагын дарга, албан тушаалтан цэцэг, цэврүү шиг охидыг янз бүрээр доромжилж, үйлийг нь үзчихээд 100 мянган төгрөгөөр торгуулах юм уу. Энэ торгуулийн хэмжээг нь ч гэсэн нэмж болдоггүй юмуу. Бараг Эрүүгийн хуулийн заалт байхад бид орхиж байдаг. Дэлхий нийт ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг явж байхад бид бүхэл бүтэн Жендерийн тухай хуультай хэрнээ ингээд оржих болохгүй” хэмээж байв.

Өмнө нь Хүйсийн тэгш эрхийн төвөөс хийсэн судалгаанд “Гурван хүн тутмын нэг нь ажлын байрандаа бэлгийн дарамтад өртөж, хохирогч болсон хэн нэгнийг мэддэг”, “Таван эмэгтэйн нэг нь өөрөө хохирогч болсон” гэж дурьдагдсан байдаг. Энэ бол энэ төрлийн гэмт хэрэг чимээгүй тахал болчихсон, нэг хэсэг нь байдаг л зүйл мэт ойлготтой, нөгөө талд хохирогчид нь айдсаа ил гаргаж чадахгүй  байгаагийн илэрхийлэл. Хохирогчид ичиж, ажилгүй болохоос эмээж байгаа нь нэг талдаа хуулийн зохицуулалт, нөгөө талдаа ядаж л гэр бүлийнхэн нь ойлгохгүй байх вий гэдгээс түгшиж ил гаргадаггүй, эсэргүүцдэггүй.

Тэдэнд хууль зүйн зөвлөмж, туслалцаа үзүүлвэл энэ төрлийн гэмт хэргийн тоо учиргүй нэмэгдэх нь гарцаагүй. Учир нь ажлын байран дахь бэлгийн дарамт нь зөвхөн байгууллага доторх дарга ажилтны хоорондын ёс бус бэлгийн харилцаа гэх явцуу ойлголт өргөн хүрээнд яригддаг асуудал. Тиймээс хуульч Р.Булгамаатай ажлын байрны бэлгийн дарамтад орсон олон эмэгтэй холбогдож, тэрбээр Эрүүгийн хуулиас хассан зүйл заалтын араас эрэн сурвалжилж, эрх баригч-хууль тогтоогч нараас нэхэл хатуутай нэхэмжлэхээр болжээ. Мөн албан тушаалаараа түрий барьж охид бүсгүйчүүдийг эрхшээлдээ, бүлтэгнүүлэн байлгадаг дарганцаруудтай хууль зүйн хариуцлага ярих болно гэдгээ өөрийн цахим хуудсандаа мэдэгдээд байгаа юм.

Түүнд талархахаас аргагүйн дээр хохирогчид ч эрхээ хамгаалж, энэ төрлийн гэмт хэргийг үгүй хийхийн тулд дуугараасай. Тэгэхгүй бол жил ирэх тусам хохирогчид нь дарамтыг тэсэхгүй амиа алдах тохиолдол ч олширсон гэдгийг судалгааны байгууллагынхан хэлдэг. Саяхан л цэцэг, цэврүү шиг охин ажлаа хийж явснаа гэнэтхэн амиа хорлосон гэх аймшигт мэдээ тархаж, Ажиллаж байсан “Сохо мебель” компанийн захирлын ёс бус үйлдэлтэй холбоотой хэмээгдэж байсан. Харамсалтай нь үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг хохирогчийн буруу мэт тэгсхийгээд л дарагдсан. Энэ мэтчилэн тоочвол олон асуудал нийгэмд бий. Харамсалтай нь эмзэг сэдвийг ядаж л хуулиар зохицуулах боломжгүй болсон учраас улам бүр дарагдаж, иргэд хохирсоор байна.

Эрдэнэт-ийн захирал асан Ц.Даваацэрэн, Азаргын гол чонот-ын Хар Отгоо нарыг баривчиллаа
Эрдэнэт-ийн захирал асан Ц.Даваацэрэн, Азаргын гол чонот-ын Хар Отгоо нарыг баривчиллаа
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​