fbpx ТЭЭВЭРЛЭГЧ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
15 минут 25 секунд

ТЭЭВЭРЛЭГЧ

Галт тэрэгний зөөлөн явдалд бүүвэйлэгдэх мэт зүүрмэглэн хэвтэж байтал орны минь хөлд хэн нэгэн ирээд суух шиг болоход өндийн харвал нэг л харсан царай сайн байна уу? та гээд инээмсэглэв. Хаана харсан хүн билээ гэж бодсоор орноосоо босоод гар барих зуураа түүнийг сая л нэг таних шиг боллоо. Хоёр хоногийн өмнө Улаанбаатарт Замын үүдийн галт тэрэгний тасалбар худалдаж авах үеэр санаандгүй танилцсан залуу мөн байлаа. Намайг тасалбар авах гээд мунгинаж байхад сэтгэл гарган тусалсанд нь баярлалаа ч гэж хэлж чадалгүй салж одсоноо сая санаж :

- За миний дүү сайн явж байна уу? энд ингэж таардаг сайн боллоо. Ах нь дүүдээ баярлалаа ч гэж хэлэлгүй яваад өгсөн байна лээ, миний дүүгийн нэр хэн билээ? ахыг нь Бүрнээ гэдэг гэхэд :

- Зүгээрээ, талархах хэрэггүй, ахдаа туслалгүй яах вэ, дүүгээ Мөнхөө гэж дуудахад болно гээд их л дотно инээмсэглэлээ.

Би замын ханьтай болсондоо олзуурхаж нутгаасаа авч гарсан ганц шил архиа задалж Мөнхөөтэй хувааж уух зуураа бүр дотноор танилцлаа. Би нутгийнхаа олон жил наймаа хийсэн Шүрээ гэх авгайг дагаж анх удаагаа хилийн дээс алхаж, наймаа хийх гэж яваа тухайгаа хэлээд Мөнхөөг Бээжинд сурдаг найз бүсгүйгээ эргэх гэж явааг нь олж мэдсэн юм. Бид удтал ярилцаж ганц шил архиа уугаад Мөнхөөгийн санаачлагаар дахин даварч нэмэлгүй тус тусын орондоо унтахаар хэвтэцгээсэн юм. Архи тамхи тохируулан хэрэглэдэг, зан ааш сайтай замын ханьтай болсондоо би ихэд олзуурхан хэвтлээ.

Нүүр нүдгүй элсээр шуурсан хаврын зэврүүн өглөө Замын үүдийн өртөөн дээр бууж хил гаргадаг унаанд суугаад эх орныхоо хилийн дээсийг чиглэн хөдлөхөд сэтгэл маш ихээр догдолж билээ. Өдий дөчин нас хүртлээ хилийн дээс алхаж үзээгүй болохоор арга ч үгүй байлгүй дээ. Хилээр түрүүлж гарах гэж урд хойноо орон уралдах машинуудыг үзээд дотроо битүүхэн түгшиж явсаар Монгол улсынхаа дархан хилийн зурвасыг алхаж харь улсын газар нутагт хөл тавихдаа намайг ямархан учрал хүлээж буйг би яахин мэдэх билээ. Чихэлдсэн олны дундаас үе үе өндөлзөж Эрээн хотын өнгө үзэмжийг тольдон явах намайг харсан хүмүүс дотроо шоолж байсан ч байж мэднэ. Хот ховорхон ордог надад Эрээн хотын өнгө үзэмж ер бусын санагдаж зүүд зэрэглээ мэт л санагдаж байв. Шүрээ бид хоёр ихэвчлэн монголчуудын ордог гэх нэгэн зоогийн газарт орж хоол захиалаад сууж байтал сайн хүн санаагаараа гэгчээр Мөнхөө ороод ирэв. Бид ингэж олон дайралдаж байгаа нь хачирхалтай юм шиг санагдсан боловч би төдийлөн ач холбогдол өгөлгүй түүнтэй хамтдаа хооллоод Бээжин явдаг автобусны тасалбар хамт захиалж нэг автобусанд бүр зэрэгцээ суудалд тухлаад Хятад улсын их нийслэлийн зүг яаран хөдөлсөн юм. Торго мэт намирах хурдны замаар салхи татуулан хурдалсаар нар хэлбийж гэгээ тасрах үест бид Бээжин хотод хөл тавив. Хүзүү гоёотмоор өндөр, өндөр барилга, хараа булаасан өнгө өнгийн гэрлэн чимэглэлийг хараад би өөрийн эрхгүй дуу алдаж билээ.

Бид маргааш нь товлосон ёсоороо Монголчуудын худалдаа наймаа хийдэг худалдааны төвийн зүг хөдөлж удалгүй "Ван фү жинг" гэх нэгэн том дэлгүүрт хүрч очив. Бээжингийн дэлгүүрийн бараа нь манай нутгаас хэд дахин хямдхан бөгөөд сонголт харьцангуй арвин байсан нь миний шуналыг ихэд хөдөлгөж би гэдэг амьтан дайралдсан болгоноо авах гэж сарвайгаад Шүрээд загнуулна. Зах нь үл харагдах олон давхар дэлгүүрийг хэрэн хэсэж явтал Бүрнээ ахаа гэх нэг л танил дуу сонсогдох шиг болов. Энэ улсад намайг таньдаг хэн байх билээ дээ, удаан алхсандаа чих дүнгэнэж байна гэж сэтгэн цааш алхтал Бүрнээ ахаа гэх дуу дахин хадлаа. Эргэн харвал Мөнхөө гараа даллаж харагдахад би нүдэндээ ч итгэсэнгүй. Хорин сая орчим хүн амтай энэ том хотод Мөнхөөтэй дахин тааралдсан нь ёстой л бурхны зурсан зураг гэлтэй.

Мөнхөө тэр үдэш намайг дагуулан алдарт "Тиан Ань Мин"-ий талбай "Шувууны үүр" спорт цогцолбор гэх мэт Бээжингийн сор болсон газруудыг сонирхуулаад зогсохгүй нэгэн уушийн газарт хятад хоол, сархадаар дайлсан юм. Эх орноос минь гарах цагаас хүний нутагт хөл тавих хүртэл замын хань болоод зогсохгүй хэл ус мэдэхгүй надад сонсох чих харах нүд болж чамгүй тус хүргэсэн Мөнхөөд би маш их талархаж түүнтэй хуурай ах дүүс бололцож их л сүрхий дотносов. Бид хятад архи сөгнөсөөр нилээд халамцаж хөдлөх үест Мөнхөө надад нэгэн хайрцагтай зүйл сарвайж :

- Бүрнээ ахаа би танаар энэ жаахан зүйлийг гэр рүүгээ өгөөд явуулж болох уу би мөддөө буцахгүй юм шиг байна гэв. Надад сэтгэл гаргаж олон удаа тусласан Мөнхөөг ийм өчүүхэн зүйл гуйхад нь би үгүй гэж хэлж чадалгүй тэр даруй зөвшөөрөхөд :

- Энэ дотор үнэт эдлэл байгаа юм, удахгүй ээжийн маань төрсөн өдөр болох гээд л, би ээждээ бэлэг болгож авсан юм гэснээ таньд итгээд энэ үнэтэй цайтай зүйлээ өгөөд явуулчихаж болно биз дээ гэж наргиан болгох мэт хэлэхэд нь би өнөөх хайрцагтай зүйлийг авч цүнхлээд :

- Ах нь дүүдээ туслалгүй яах вэ, миний дүү санаа зоволтгүй, ах нь өдий наслахдаа худал хэлж хулгай хийж үзээгүй юм шүү гэж даналзахад Мөнхөө их л чухал царай гаргаж :

- Та хил гаалиар болгоомжтой гараарай, гаалийнхан үнэт эдлэл байгааг мэдчихвэл хураачихна шүү гэхэд нь би яриаг таслаж :

- Тэгэлгүй яах вэ? ах нь барааныхаа дор сайн гэгч нь далд хийчих учраас миний дүү санаа зовох хэрэггүй гэхэд Мөнхөө надад итгэж байгаа бололтой хөнгөхөн инээмсэглэл тодруулав.

Зорьсон хэргээ бүтээгээд Эрээн хотод хөл тавихад эх нутгийн минь дотно салхи үл мэдэг сэвэлзэх мэт сэтгэл нэг л хөнгөрөөд ирэх шиг болов. Хятад улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны байцаагчид гадаад паспортоо сарвайгаад малгайгаа авч үл мэдэг инээмсэглэхэд шингэн царайтай хятад залуу миний паспортыг авч цааш нь тавиад хэн нэгнийг дуудах шиг болов. Энэ үед хаанаас гараад ирсэн юм бүү мэд дөрвөн цэргийн хувцастай залуу гүйж ирээд намайг цуг явахыг шаардах мэт учир нь олдохгүй шулганаж гарлаа. Би Шүрээг хил гараад хүлээж байхыг сануулаад өнөөх цэрэг хувцастай залуусыг даган явсан юм. Дотроо битүүхэн айж сандарсаар нэгэн өрөө рүү явж орвол дарга нь бололтой нэгэн хятад залуу тамхи татан сууж байснаа намайг хармагцаа хэн нэгэнд үүрэгдэх мэт дуугаа өндөрсгөв. Удалгүй хилийн байцаагчийн дэргэд орхисон миний бараатай цүнхийг хоёр залуу дамжлан орж ирэхэд нь би :

- Юу болоод байгаа юм бэ? гэж ихээр ундууцахад дэргэд минь зогсож байсан залуу :

- Таны цүнхэнд сэжигтэй зүйл байна , та ямар сэжигтэй зүйл авч яваагаа мэдэж байна уу? гэж Монгол хэлээр алдаг оног асуув. Мөнхөөгийн үнэт эдлэл санаанд орж хураалгачихгүй юмсан гэж тэрхэн үед сэтгээд :

- Миний цүнхэнд ямар ч сэжигтэй зүйл байхгүй, та бүхэн намайг явуул гэж зандрахад цэрэг хувцастай хоёр залуу миний цүнхийг уудалж эхлэв. Мөнхөөгийн итгэж өгсөн үнэт эдлэлийг нь харсаар байгаад хураалгачих нь ихэд харамсалтай санагдсан тул би өнөөх хоёр цэргийг болиулах санаатай цааш түлхтэл үүдэнд зогсох хоёр залуу тэр даруй намайг өчиж дараад гарыг минь гавлаж орхих нь тэр. Энэ үед Мөнхөөгийнхөө үнэт эдлэлийг хураалгачихвал яаж нүүрийг нь харна даа гэж түгшин зогстол өнөөх хоёр залуу миний цүнхийг нэг бүрчлэн ухсаар өнөөх хайрцагтай зүйлийг гаргаад ирэх нь тэр. Ширээний ард тухлан суух дарга нь бололтой өнөөх залуу босож ирээд Мөнхөөгийн хайрцагтай зүйлрүү хуруугаараа заагаад хятадаар учир нь олдохгүй шулганаж гарлаа. Юу гээд байгааг нь үл ойлгон сандарч зогстол :

- Манай дарга танаас энэ юу болохыг асууж байна, худал хэлбэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэнэ гэж Монгол хэлээр ярьдаг залууг хэлэхэд нь би нэгэнт асуудал тодорхой болчихлоо гэж сэтгээд :

- Ээжийнхээ төрсөн өдөрт зориулж жаахан үнэт эдлэл авсан юм гэхэд өнөөх хэлмэрч залуу цааш орчуулж байгаа бололтой шулганав. Миний ярьсанд үл итгэсэн бололтой хайрцгийг задалж эхлэв. Олон давхар ороож боосон хайрцгийг нээвэл дотор нь уутанд боолттой нэгэн төрлийн нунтаг зүйл байх нь тэр. Үнэт эдлэл гэсэн яагаад өөр зүйл байдаг билээ гэж намайг гайхан зогсож байтал өнөөх цэрэг хувцастай залуус хоорондоо хятадаар ярилцаж, дарга залуу нь их л сандарсан байртай утсаар хэн нэгэн рүү залгалаа. Энэ үед хэлмэрч залуу надруу хандан :

- Та Хятад улсын хилээр хориглосон хар тамхины төрлийн бараа тээвэрлэсэн байна гэснээ таныг одоо манай хуулийн байгууллагынхан байцаах болно гэв. Би чихэндээ ч итгэсэнгүй. Яасан гэнэ ээ? гэж намайг хоолой зангируулан асуухад өнөөх залуу үл тоосон шинжтэй гараад явчихав. Мөнхөө надад хар тамхи өгч явуулсан байх учиргүй, арай үгүй байлгүй дээ, Мөнхөө яавч тийм зүйл хийх хүн биш дээ гэж элдвийг бодон зогстол гаднаас цэрэг хувцастай хэдэн залуу орж ирээд намайг чирч гаргахад нь юу болоод байгаа юм бэ? гэж би хоолойгоо сойтол орилсон боловч хэн ч намайг сонссонгүй. Энэ л өдрөөс хойш би Хятад улсын хилээр хар тамхи авч гарах гэж завдсан гэсэн зүйл ангиар эрүү үүсгэгдэн шалгагдаж үйл тамаа эдэлсэндээ. Төрсөн дүү шигээ санаж итгэсэн Мөнхөө миний гараар могой бариулах гэж байсныг би хожуу олж мэдсэндээ харамсаад ч барсангүй.

- Мөнхөө гэх залуу үнэт эдлэл гэж хэлээд надаар дайгуулсан юм, би хар тамхи гэж огт мэдээгүй гэж байцаалт бүртээ өчсөн боловч надад хэн ч итгэсэнгүй итгэхийг ч хүссэнгүй. Хятадын эрүүгийн хуулиар 6 гр хүртэл хар тамхийг хилээр оруулах юм бол эрүү үүсгэн шалгах заалттай бөгөөд тэр ч бүү хэл цаазаар авах хүртэл ял оноодог болохыг олж мэдсэн даруйдаа би гэдэг амьтан сэтгэл санаагаар унаж туйлдаж эхэлсэн юм. Харамсалтай нь би цүнхэндээ хуулинд заасан хэмжээнээс хэд дахин их хэмжээний хар тамхи тээвэрлэсэн байлаа. Хөдөөнөөс ирсэн намайг хотод байх үеэс маань төвөггүй таньж, хэд хэдэн удаа зохиомол учрал бүрдүүлж итгэлийг минь олж авсан Мөнхөөд би гомдоод ч барахгүй юм. Нэг тэрбум таван зуун сая орчим хүн амтай том улсад хэд хэдэн удаа дайралдаж байхад хар авдаггүй би гэж дүүрчихсэн тэнэг амьтан юм даа гэж хий дэмий л өөрийгөө зүхэн суулаа. Хүний газар хүний гараар могой бариулдаг ийм адгийн амьтад байдаг тухай хэн нэгэн надад урьд өмнө нь сануулж байсан бол би өдийд ингээд төмөр торны цаана толгойгоо шааж суухгүй л байсан даа. Төмөр хаалганы тар няр хийх чимээ, байцаагчийн хүйтэн царай сэтгэлийг минь бүр сэмлэж орхиж дээ . Хийгээгүй ч гэсэн хэргээ хүлээгээд эх орондоо л очиж ясаа тавих юмсан. Миний эх орон хүүгээ мартчихаагүй л байгаа даа...

Зохиогч А.Алтанхундага

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй эрх мэдэлтнүүд хэн бэ
Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй эрх мэдэлтнүүд хэн бэ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​