fbpx Д.Оюунхорол: Хорт хавдрыг ялахын тулд ор хоногийг нэмэгдүүлэх төсвийг баталж өгөх нь чухал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
18 минут 52 секунд

Д.Оюунхорол: Хорт хавдрыг ялахын тулд ор хоногийг нэмэгдүүлэх төсвийг баталж өгөх нь чухал

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга Д.ОЮУНХОРОЛТОЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

ХСҮТ-ИЙГ 120 ОРООР ӨРГӨТГӨСНӨӨР ХҮЧИН ЧАДЛЫГ 74 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ

-Хавдрын эмналгийн өргөтгөлийн зардлыг 2020 оны улсын төсөвт нэмж суулгах тухай та хурап болгон дээр ярьж, хэлж байна. Дэмжлэг авч байна уу. Ер нь төсөвт зардлыг суулгаж чадвап үр дүнг нь хэрхэн харж байна вэ?

-Хорт хавдрын өвчлөл газар аваад байна. Хэдэн тоо баримт дурдъя л даа. Монгол Улсын хувьд 2018 оны байдлаар хүн амын нийт нас баралтын 25.6 хувийг хорт хавдар эзэлж, энэ нь нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байна. 2018 оны статистик  мэдээллээс үзэхэд, 6072 хүнийг хавдраар шинээр оношилж, 4410 нь нас барж, 19710 хүн хорт хавдартай амьдарч байна. Энэ төрлийн өвчлөлийн 78 орчим хувийг элэг, ходоод, уушги, умайн хүзүү, улаан хоолойнх эзэлж байгаа ба хорт хавдартай нийт хүний 77 хувь нь хожуу үе буюу 3, 4 дүгээр үедээ оношлогдож байгаа нь тун харамсалтай байна. Гэтэл улсдаа ганц Хавдрын эмнэлгээр үйлчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдийн хүлээлгийн дундаж хугацаа 20-30 хоног, зайлшгүй мэс засалд орох шаардлагатайг өвчтөний хүлээлгийн хугацаа 14-30 хоног байна. Энэ нь өдөр өдрөөр өсөн томорч тархах хорт хавдрыг ялан давах, тусламж үйлчилгээний  чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байна. Мөн хавдрын өвөрмөц эмчилгээ болох хими болон туяа эмчилгээ нь тодорхой давтамжтай, олон удаа хийдэг онцлогтой. Хөдөө орон нутгаас ирж, эмчлүүлж байгаа өвчтөний хувьд хэвтэх орны хүлээгдлээс болж цаг алдах, өдрөөр эмчилгээ хийх тохиолдолд мэргэжлийн асаргаа сувилгаа дутагдах, хотод байрлах байргүйгээс эмчлүүлэгчийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж улмаар эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлж байна.

 

Хавдрын эмнэлгээр нэг ороод гараарай. “Нарантуул” зах шиг л өөд уруугаа холхилдсон, чихэлдсэн, бухимдсан хүмүүс. Аргагүй, ойр дотных нь хүний амь нас өдөр хоногоор хэмжигдэж байна шүү дээ. Тиймээс л 120 ороор өргөтгөх боломж бэлээхэн байхад төсөв хөрөнгийг нь энэ УИХ Засгийн газар шийдээд өгөөсэй гэсэндээ л хурал бүрт дуугарч байна.

 

-120 ороор нэмэгдүүлэхэд хэдий хэр хөрөнгө суулгах шаардлагатай вэ. Хөрөнгийг юунд зарцуулах талаарх задаргааг танилцуулаач?

-Хавдар судлалын үндэсний төвийн одоо ашиглаж байгаа барилгаас 50 метр зайтай эмнэлгийн зориулалтын олон улсын стандартыг хангасан 10 мянган ам метр талбайтай, 12 давхар, 120 ортой барилгыг түрээслэн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай 19.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2020 оны төсвийн төсөлд оруулах нэн шаардлагатай байгаа юм. Энэ зардпын 13.8 тэрбум төгрөг нь урсгал, 5.9 тэрбум нь хөрөнгийн зардал юм билээ. 120 ороор эмнэлгийг өргөтгөнө. Тэр хэмжээгээрээ ажиллах хүчин, цалин хөлс, байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, өндөр өртөг бүхий тусламж үйлчилгээний нэг удаагийн хэрэгслийн зардал, хоол хүнс, нормын хувцас, зөөлөн эдлэлийн зардал, хог, хаягдал устгах, ариутгал, цэвэрлэгээний болон байрны түрээсийн зардал, албан бичгийн хэрэглэл, шуудан холбоо, интернэтийн гээд олон зардал нийлснээр энэ дүн гарч байгаа. Харин 5,9 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд тусгасан. Энэ зардалд эрчимт эмчилгээ, сэрээх хэсэгт шаардагдах хяналтын монитор, дефибриллятор, амьсгалын аппарат, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, функциональ ор, автомат тариурын шахуурга, цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэх хүйтэн хэлхээний зориулалтын сав, судас тодруулагч зэрэг мэс заслын хэсэгт шаардагдах хагалгааны өрөөний сет орно. Мөн мэдээгүйжүүлгийн, хяналтын монитор, электрокоагуляц, цахилгаан соруурын аппарат, хагалгааны таазны LED гэрэл, хагалгааны ор, бэлтгэл өрөөний ор, мэс заслын дурангийн иж бүрдэл, өвчтөнийг зөөх дамнуурга бүхий тоноглосон тэргэнцэр гээд оношилгоо, шинжилгээ, амбулаторийн үзлэг, угаалга, ариутгал халдваргүйтгэлийн хэсэг, хэвтэн эмчлүүлэх хэсэгт шаардагдах ор, тумбочка, хөнжил гудас гээд нэн шаардлагатай зүйлсийг тусгасан тооцооллыг мэргэжлийн баг гаргасан.

-Төсөвт шаардлагатай хөрөнгийг нэмж тусгахад ямар хүндрэл гарч байна вэ. Гишүүд санал нийлж байна уу?

-Хавдрын улмаас өдөрт 13-15 иргэн нас барж байна. Өдөр өдрөөр өсөн томорч тархах хорт хавдрыг ялан давахын төлөө тэмцэж  байгаа эмч, эмнэлгийн  ажилтнууд, өвчтөн, тэдний ар гэрийнхэнд бидний зүгээс тусалж чадах зүйл бол ор хоногийг нэмэгдүүлэх явдал юм. Төр ард түмнийг холбох гүүр болж, ард иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон манай гишүүд санал нэгтэй дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

-ХСҮТ-ийг 120 ороор өргөтгөснөөр тусламж үйлчилгээ хэр өргөжих вэ?

-120 ороор өргөтгөснөөр амбулаторийн 12 кабинетыг шинээр нэмж, ажиллуулна. Ингэснээр хүчин чадлыг 74 хувиар нэмэгдүүлж, хүлээгдэл хоёр дахин буурна гэж тооцоолж байгаа. Мөн хагалгааны өрөөг дөрвөөр нэмэгдүүлснээр мэс заслын хугацааг наашлуулж, өвчтөн цаг алдахгүй эрт эмчлүүлэх боломжийг нэмнэ. Байр, талбайг нэмснээр одоо ашиглаж байгаа урд талын гурван давхар өргөтгөлийн шар байранд хөдөө орон нутгаас ирж, удаан хугацаанд олон давтамжтай хими, туяа эмчилгээ хийлгэж байгаа үйлчлүүлэгчдэд зориулсан сувилахуйн төвийг байгуулах нөхцөл бүрдэх юм.

ДУНДЖААС ДООГУУР ТЭТГЭВЭР АВЧ БАЙГАА 21200 ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙГ 50 МЯНГААР НЭМЭГДҮҮЛНЭ

-Наснаасаа эрт тэтгэвэрт гарсан эхчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төслийг хэлэлцэж байна. Та энэ сэдвийг их олон жил ярьсан. Энэ удаад нааштай шийдвэр гарах найдвар байна уу?

-2008 оноос ярьж байгаа сэдэв. 1990 онд баталж, 1991 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн Тэтгэврийн тухай хуулиар дөрөв болон түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 20-оос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр, 32 жил ажилласан 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд, 27 жил ажилласан эмэгтэйчүүд өөрсдөө хүсвэл нас харгалзахгүйгээр хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох заалтыг шинээр нэмсний дотор зарим иргэний тэтгэвэр тогтоолгох насыг наашлуулсан. Уг хуулийн заалт нь эмэгтэйчүүдийг ид хийж, бүтээх буюу 35-45 насанд нь тэтгэвэрт гаргаж, хөдөлмөрөөрөө олох байсан орлогоо алдсанаас ар гэрийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, хүүхэд төрүүлсэн нөхцёлд хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэврийг бага тогтоож, нийгмийн баталгаа нь алдагдаж байна.

-Хуулийн энэ төслийг баталснаар тэтгэврийн зөрүүг хэдэн төгрөгөөр нэмэх вэ, хэдэн хүнийг хамруулах вэ?

-Хуулийг баталснаар дунджаас доогуур тэтгэвэр авч байгаа 21200 гаруй иргэнийхийг 50 мянгаар нэмэгдүүлнэ. Хэн хамрагдах талаар нэлээн урт тайлбар хийе. 1997 онд 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон ч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэврийн насны болзол, ажилласан жилийн нөхцөлийг хангаагүй 44.4 мянган эхчүүдийн тэтгэврийг түдгэлзүүлж, тэдний өндөр насны эрх үүстэл “Тэтгэвэр, нөхөврийн нийлбэрийн хэмжээтэй тэнцэх нөхөн олговор” олгож байсан. Энэ 44.4 мянган ээжээс тэтгэврийн нас, болзол, нөхцөлийг хангасан 25.8 мянган ээж бүрэн тэтгэвэрт шилжсэн бол 18.600 нь тэтгэврийн нас хүрсэн ч ажилласан жил хүрээгүйгээс хувь тэнцүүлсэн тэтгэвэр буюу 280 мянга орчим төгрөгавч байна. Мөн наснаасаа эрт тэтгэвэрт гарсан 3000 орчим эрэгтэй хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг. Энэ хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа 21600 орчим иргэний суурь тэтгэврийг нэмэгдүүлнэ гэсэн үг юм.

-Хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ?

-21600 орчим иргэний суурь тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх 12.7 тэрбум төгрөгийг 2020 оны улсын төсөвт суулгасан. Нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлнэ.

-Тэтгэврийг ирэх онд нэмэгдүүлэх тухай ярьж байгаа. Эдгээр хүний тэтгэврийг яаж нэмэх вэ?

-Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулиар хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа 21600 хүний суурь тэтгэврийг нэмнэ. 2020 оны улсын төсөвт тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан дунджаар найман хувиар нэмэхээр тусгасан. Дээрх иргэдийн хувьд нэмэгдсэн суурь тэтгэврээсээ хувилаад нэмэгдэнэ.

“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨР, ДОТУУР БАЙРНЫ СУРАГЧДЫН ХООНЫ ЗАРДЛЫГ 50 ХУВИАР НЭМЭГДҮҮЛСЭН

-Нийгмийн салбар хариуцсан Байнгын хорооны даргын хувьд хэдэн зүйл тодруулъя. 2020 оны төсөвт нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсвийг хэр нэмсэн бэ?

-Нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг өсгөхөд онцгой анхааран ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газарт талархлаа илэрхийлж байна. 2012 оноос хойш нэмээгүй байсан цэцэрлэгийн хүүхдийн хоолны болон ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, дотуур байрны сурагчдын хоолны зардлыг 50 хувиар тус тус нэмэгдүүлж байна.

 

 

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг улсын төсвийн байгууллагууд болох сумын эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон зардал 37.7 мянган төгрөг байхад хувийн хэвшил бие даан хэрэгжүүлж байгаа өрхийн эрүүл мэндийн төвд 17 мянган төгрөг буюу хоёр дахин бага байсныг өсгөж, өрхийн эмнэлгийн нэг иргэнд оногдох хувьсах зардлыг 30 мянгад хүргэхэд 26.7 тэрбум төгрөг тусгасан.

 

 

Ингэснээр анхан шатлалын тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх боломжтой болж байна. 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн хүүхдийн шүдний тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлыг дөрвөн нэгжээр бууруулах зорилготой хэрэгжүүлж байгаа “Эрүүл шүд- эрүүл хүүхэд” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд 10 тэрбум төгрөг усгасан байна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зардлыг мөн тусгасан.

ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖИЙГ ЦАЛИНГИЙН 70 ХУВИАР ОЛГОЖ БАЙСНЫГ 100 ХУВЬ БОЛГОЖ БАЙНА

-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр төсөвт суулгасан. Хэдэн хувиар нэмэх вэ?

-Тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр төсөвт суулгасан. Нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд 150.6 тэрбум, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 17.5 тэрбум, төрийн албан хаагчийн цалин хөлсийг найман хувиар нэмэгдүүлэхэд 159.8 тэрбум төгрөг тусгасан. Төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн захиргааны албан хаагчдын нэгэн адил төрд ажилласан хугацаагаараа тооцуулж, цалингийн нэмэгдэл, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг  2020 оноос олгож, эхэлнэ. Мөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж, тооцно. Ажилласан жилийг нэмснээр ээжүүдийн тэтгэвэр ч нэмэгдэнэ. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалингийн 70 хувиар олгож байсныг 100 хувь болгож байна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх хуулийг хэрэгжүүлнэ. Ингэснээр тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ.

ИХ ДҮЙЧИН ӨДӨР АРХИДАЛТ, ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ШУДАРГА ЗӨВ ҮЙЛДЛИЙГ ДЭМЖСЭН БАЯР БАЙХ БОЛНО

-Та Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэлт өдөр болгох хуулийн төслийг өргөн барьсан. Гол шалтгаан нь юу байв?

-Монгол Улсын Үндсэн хуулийн ёсдүгээр зүйлийн 9.1-д “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ.”, Монгол Улсын Үндэсний аюулгуй байдлын үзэл  баримтлалын 1.1.6-д “Үндэсний түүх, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж, хөгжүүлэх нь Монгол үндэстний оршин тогтнохын  үндэс, амин чухал дархлаа мөн”, мөн үзэл баримтлалын 3.1.4.8-д ‘‘Уламжлалт Бурхны шашин, соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэхэд төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлнэ” гэж тус тус заасан. Мөн Монгол Улсын өнцөг булан бүрээс Бурхны шашинтай 300 мянга гаруй иргэн гарын үсэг, санал хүсэлтээ цуглуулан Их дүйчин өдрийг тэмдэглэлт өдөр болгох хүсэлтийг Гандантэгчинлэн хийд, Сүсэгтний холбоогоор дамжуулан бидэнд уламжилсан. Цаашлаад НҮБ-аас 1999 онд Бурхан багшийн их дүйчин өдрийг жил бүрийн тавдугаар сарын 17-нд тэгш эрх, хүндлэл, ойлголцол, эв нэгдэлтэй хамтран орших, ёс зүй, асрал, энэрэл, билиг билгүүний /мэдлэг ухааны/ өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн. Иймд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн тогтоол, иргэд, олон нийтийн хүсэлтийн дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-ын зарим гишүүний хамт өргөн барьсан.

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх, эсэхийг гишүүдийн 77 хувийн саналаар дэмжсэн.

-Монголчуудын амралт багадаагүй. Харин ч их байна гэж зарим иргэн шүүмжилдэг. Үүнийг та хэрхэн хүлээж авч байна вэ?

-Баярлах соёл төлөвшөөгүй учраас баярын өдрүүдийг архидан согтуурах байдлаар эдийн засгийн хувьд маш их зардалтай тэмдэглэж байна. Нийгмийн сөрөг олон үр дагавар гарч байна. Архидан согтуурч, танхайрснаас авто осол гаргах, өөрийгөө болон гэр бүлийн хүчирхийлэл гаарч, гэр бүл салалт нэмэгдэх бас нэг үндэслэл болж байгаа нь үнэн. Цагаан сарын дараа хоолны хордлого, элэг цөсний өвчлөл, даралт зэрэг өвчлөл эрс нэмэгддэг гэсэн судалгаа байдаг. Их дүйчин өдрийн баяр архидалтын болон хүч хэрэглэхийн эсрэг, нийгмийн хариуцлага, ёс суртахуун, шударга зөв үйлдлийг дэмжсэн баяр байх болно. Их дүйчин өдөр хураасан буян энгийн өдрүүдээс хэмжээлшгүй их гэж судар номд айлдсан байдаг. Монгол өв уламжлал, шашин соёл, үндэсний бахархал  бүдгэрч байгаагаас арван хар нүглийг тэвчих, арван цагаан буян хураах, үйлийн үрд итгэн үнэнч шударга байх монгол хүний наад захын ёс суртахууны үнэт зүйл доройтож байна. Цаашлаад гурван сая гаруй иргэний сайн сайхан амьдрах боломжийг хязгаарлаж, Монгол Улсын тусгаар тогтнолд заналхийлэхэд хүрсэн байна. 

 

 

Бурхан багшийн их дүйчэн өдөр баяр гэхээсээ илүү хувь хүн, гэр бүл нийгэмд дутагдаж буй зөв хандлага, ёс зүй, эв зохицол, өглөг, тэвчээр, асрал, нигүүсэл, бодь сэтгэл, билиг оюуны үнэт зүйлсийг бүх нийтэд сурталчлан таниулах, түүх, шашин, соёл, уламжлалынхаа үнэт зүйлсийг танин мэдэх бахархалт өдөр болно. Монголчууд эртнээс энэ өдөр өөрийн болон бусдын амар амгаланг эрхэмлэсэн буянт үйлийг хөгжөөж, хорлол хийх муу үйлийг тэвчин цээрлэж ирсэн уламжлалтай.

-Уламжлалт зан үйл гэснээс энэ өдөр юу хийвэл зохилтой вэ?

-Ачлалт аав, ээжээ өргөн хүндэлж, сэтгэлийн амар амгалангаар ачийг нь хариулахад сурах, амьтны амийг хөнөөхийг тэвчиж, цагаан хоол идэх, бясалгал хийх, үр хүүхдийн хамт өнчин ядуу, өвдөж зовогсдод сэтгэл санаа, эд материалын дэмжпэг үзүүлдэг сайхан уламжлалыг сэргээх гээд олон сайхан үйлийг хийж болно. Мөн энэ өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй, үйлчилгээний газрууд цагаан хоолоор өргөн дэлгэр үйлчилдэг болох, нийтийг гэгээрүүлэх сургалт, лекцийг зохион байгуулах гээд олон ажлыг хийж болно.

 

У.Орхон

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

 

 

       Ж.Эрдэнэбатын маш сэжигтэй,  “марзан” наймаа
       Ж.Эрдэнэбатын маш сэжигтэй,  “марзан” наймаа
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​