fbpx Ө.Энхтүвшин сайдын “зөнөглөл”-д цэг тавья
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 57 секунд

Ө.Энхтүвшин сайдын “зөнөглөл”-д цэг тавья

Өнөөгийн Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын төрийн өндөр дээд албадын ихэнхийг хашсан нэгэн. Зарим хүнд бол их л зарчим ч, чигч шударга хүн харагддаг. Гэвч сүүлийн үед тэрбээр олон жил парламентын гишүүн байгаадаа буурь зааж, туршлагаар бусдад үлгэрлэж, асуудлыг зөв талаас нь шийдвэрлэхээ байжээ. Харин ч бүр эсрэгээрээ өөрийн дураар бүхнийг шийдэхээр улайрдаг болж. Төрийн хар хүн хэмээгдэх нь холгүй байсан түүний үйлдлүүд олны анхаарлыг татаж байна.

Тэрбээр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах үеэр “давхар дээл”-тэй сайд нарыг картаа сугалахыг үүрэгдж, тэгснээ өөрөө картыг нь сугалж, санал хураалтад оруулахаас татгалзсан юм. Учир нь дээрх жагсаалтад Засгийн газраас өргөн мэдүүлсэн асуудлыг багтаагаагүй гэдгээс эхлэлтэй бөгөөд хуралдааны ирцийг хангалтгүй болгож буй нь тэр. Засгийн газраас өргөн мэдүүлсэн асуудал гэдэг нь Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм.

Шадар сайд Ө.Энхтүвшинг тухайн үед карт сугалсанд нь эгдүүцсэн УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийн картанд дур мэдэн гар хүрч болохгүй, энэ нь гишүүний ёс зүйн хариуцлагатай холбоотой гэдгийг хэлж, сайд нарын нөөц картаар санал хураалт явуулахыг даалгаж байв. Хариуд нь мань “Засгийн газраас өргөн барьсан асуудлыг яаралтай хэлэлцэж өгөөч гэхэд оруулахгүй байна. Энэ бол Зам-Үүдийн чөлөөт бүстэй холбоотой асуудал. Би өнгөрсөн зургаадугаар сард гарын үсэг зурсан. Хуульд нийцүүлэх ажлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яриад тохирчихсон зүйл. 

30 орчим жил урагшлаагүй ажлыг явуулъя л гэсэн. Азийн хөгжлийн банк 30 сая ам.доллар өгөхийн тулд энэ шийдвэрийг харж байгаа. Засгийн газар энэ асуудлыг шийдэж өгөхийг хүссэн ч УИХ хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсангүй. Надад хувийн сонирхол алга. Намайг Шадар сайдаар томилохдоо энэ ажлыг хий гэж томилсон. Миний гишүүдийн картыг сугалсан нь үүнтэй холбоотой. Засгийн газар өргөн мэдүүлсэн төсөл гээд байхад хэлэлцэхгүй гэж эсэргүүцээд байгаа учраас би ингэсэн юм” гэж байсан юм. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны төгсгөлд Засгийн газрын гишүүдээс УИХ-д хүндэтгэлтэй хандахыг шаардаж, гишүүдийн картанд зөвшөөрөлгүй халдахыг зөвшөөрөхгүй гэдгээ хатуухан хэлж байв.

Харин өнгөрөгч баасан гарагийн хуралдааны үеэр Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Хуульд байхгүй, хуульдаа нийцээгүй “Хамтын ажиллагааны бүс” гэдэг хэлэлцээр байгуулчихсан. Үүнийгээ соёрхон батлуулах гээд саад тотгор бий болчихсон. Тэгмэгц хуулиа өөрчлөхөөр улайрч байна. Яг хэлэлцээрт нь эргэлзээтэй зүйл олон байна. Чөлөөт бүсийн тухай хуулийн 4.1-т Чөлөөт бүс байгуулах зорилго нь бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд оршино гэж заасан байдаг. Гэтэл хамтын ажиллагааны гээд байгаа хэлэлцээрийнхээ зорилгын 2.1-т талууд нийгмийн хөгжлийг түргэтгэнэ гэж тусгасан. Товчхондоо хуульд заагаагүй томъёоллуудыг хэлэлцээрт багтаасан байдаг. Ажлын эрх ашиг гэж яриад байх юм. Хэрвээ тийм бол Шадар сайд Ө.Энхтүвшин та харьяа байгууллагуудаа ажиллуул. Хэрэглэгчдийн төлөө ажиллах ёстой ШӨХТГ, МХЕГ-ууд чинь унтчихсан байна.” хэмээн анхааруулж байв.

Ө.Энхтүвшин сайдын асуудалд О.Баасанхүү гишүүн ч өөрийн байр сууриа илэрхийлж байсан. Тодруулбал, “Чөлөөт бүс гэдэг эдийн засгийн хөгжлийн бодлого байдаг болохоос биш нэртэйгээр нь нэг улсад газар нутгаа 100 жилээр нь түрээслүүлээд өгчихгүй юу. Үүнийг нь хэлсний төлөө Ө.Энхтүвшин орилж, хашхирч, картууд сугалж настай хүн гэхэд намбагүй байхаар нь миний зэвүү хүрсэн. Одоо хууль болгоод оруулж ирлээ. Монголоо хорлоё гэвэл энэ хуулийг дэмжээрэй. Би бол дэмжихгүй. Эхлээд гэрээний заалтуудыг гишүүдэд тарааж өг, дараа нь хуулийг зөвшөөрөх эсэхийг шийд. Гэрээ нэрийн дор Хятадуудыг 30 хоногоор дуртай байлгах гэж оруулж ирж байгаа энэ хуулиа боль” гэсэн юм.

Харин үүний хариуд Шадар сайд Ө.Энхтүвшин “Газар нутгаа өгнө гэж юу байх вэ дээ. Чөлөөт бүсийн хуульд “Хилийн боомтод байрлалтай чөлөөт бүсэд хил, задгай улсын иргэн 30 хоногийн хугацаагаар визгүй, гуравдагч улсын иргэн харилцан зорчих нөхцөлийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу зорчино гээд заасан. Энэ дагуу хэлэлцээр байгуулсан. Эрээнд хүүхдүүдээ сургуульд оруулж байна гэдэг асуудал ямар ч хамаагүй. Замын үүдээр урагш 7-10 мянган хүн зорчиж байгаа. Тусдаа чөлөөт бүсийн асуудал. 30 жил хөдлөөгүй энэ асуудлыг О.Баасанхүү мэтийн нөхөд ярьсаар төрийн бодлогыг гацаадаг.

Чөлөөт бүсийн асуудлыг шийдвэрлэ гэсэн үүрэг өгч та бүхэн намайг Шадар сайдаар томилсон. Одоо үүнийг хийх гээд л би зүтгэж байна. Хэт улайрч карт сугалсандаа уучлалт гуйя. Хятадын талд өгөхөд манай төсөл дээр зургаан сар ажилласан. Дараа нь хоёр талаасаа саналаа нэгтгэсэн. Хятадын талаас зөвшөөрөөгүй асуудлын нэг нь бооцоо тоглоомын газрын үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг хэлэхэд манай тал ч хүлээн зөвшөөрсөн. Аюулгүйн байдлын асуудалд өөрийн өөрийнхөө бүсэд тухай улс нь хариуцаж, хамтарч ажиллана гэдгийг хэлэлцээр тодорхой тусгасан.” гэж байлаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Чөлөөт бүсийн асуудлыг шийдвэрлэ гэсэн үүрэг өгч та бүхэн намайг Шадар сайдаар томилсон. Одоо үүнийг хийх гээд л би зүтгэж байна” гэдэгт зарим гишүүн эгдүүцэж байгаагаа ч нуугаагүй.

Уг нь өмнө нь ч Ө.Энхтүвшинг Шадар сайдад нэр дэвшиж, чуулганы хуралдаанаар хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Энхтүвшин таныг Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэж байхад намынхан чинь дүнгээ тавьсан. Улстөрийн ёс зүй, соёл гэж алга. Тэгсэн хэрнээ зарчим, үнэт зүйл яриад байдаг. Дараа нь та Шадар сайд болохгүй. Би нүх болгон руу ороод байдаг хүн биш гэж хэлж байсан. Маргааш нь нөхцөл байдал өөрчлөгдсөн гээд байр суурь нь өөр болчихсон байсан. Таныг намын даргаар ажиллаж байхад бид шинэчлэлийн хороог үүсгээд, маш олон санал, санаачилга дэвшүүлсэн. Арга ядаад таныг огцруулсан. Өмнө нь уучлалт гуйж байсан. Та одоо томилогдлоо гэхэд Ерөнхий сайдтайгаа хэр гар нийлэн ажиллах хүн бэ. Өөрчлөлтийн эсрэг байсан хүн шүү дээ. Увайгүй байдлаар улстөрийн наймаа, тохироо хийсэн. Ийм бузар булай асуудлыг улстөрөөс зайлуулах хэрэгтэй. Хэдий болтол нэг нэгийгээ харж, биенээ хуурах юм бэ.Болж, бүтэхгүй байгаа асуудлыг бие биедээ шулуухан хэлэх хэрэгтэй. Шударга ёсыг нэхэж байгаа бол өөрсдөө шударга байх хэрэгтэй. Та ичиж амьдрах хэрэгтэй. Хэрвээ зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй.” хэмээн хатуу болов ч үнэнийг хэлж байсан. Үнэхээр ч түүний хэлснийг батлах гэсэн мэт Ө.Энхтүвшин сайдын хувьд иргэдийн төлөө ажиллах учиртай ШӨХТГ, МХЕГ зэрэг нь унтаа байдалд шилжиж, өөрөө ч ердөө допингтой бөхийн асуудлыг ярьж суудаг болсон. Нэгнт төр түүнд өргүйтэй адил тэр ч бас одоо халаагаа өгөх цаг нь босныг мэддэг л баймаар юм даа.

Х.Маргад

Эх сурвалж: erennews.mn

С.Чинзориг сайдын цээжээрээ хамгаалдаг Х.Цэгмид хуурамч дипломтой юу
С.Чинзориг сайдын цээжээрээ хамгаалдаг Х.Цэгмид хуурамч дипломтой юу
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​