fbpx Д.БААТАРЖАВ: БИ ТӨРДӨӨ ӨРТЭЙ ХҮН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 22 секунд

Д.БААТАРЖАВ: БИ ТӨРДӨӨ ӨРТЭЙ ХҮН

2008 оны паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Д.Баатаржавтай ярилцлаа.

2008 оны олимпод монголчууд том амжилт үзүүлж чадсан.  Дөрвөн аварга төрсний нэг нь та. Тухайн үеийн дурсамжаас яриагаа эхлэх үү?

-“Афин-2000” паралимпийн наадмаас эхлэн олимпод эрх авч ордог болсон. Үүнээс өмнө оролцогч орнуудын төлөөлөл шууд очоод ордог байлаа. Эрх авч ордог болсноос хойш өрсөлдөөн ширүүн болсон шүү. Афины наадамд гэхэд Лхагважав бид хоёр эрх аваад очиж байлаа. Бээжингийн наадмын тухайд 2007 онд БНСУ-д болсон ДАШТ-д VII байрт орж эрхээ авсан. Бээжингийн наадам монголчуудад ямар их ээлтэй, огшиж байсныг бид мэднэ.  Тиймээс тухайн үед паралимпийн наадамд оролцож байгаа бид ч хариуцлага өндөртэй оролцож, Бээжингийн тэнгэр дор хүссэн харвалтаа хийж түрүүлсэн дээ.

-Та Бээжин явахын өмнө багшдаа түрүүлнэ гэж хэлж байсан гэсэн. Бэлтгэл үнэхээр сайн байжээ?

-Афины наадмаас эхлэн өөртөө итгэж эхэлсэн. Тиймээс Бээжингийн бэлтгэл маш сайхан таарсан. Өмнө нь БНСУ-д  болсон тэмцээнд сайн харваж байсан болохоор байсан.  Энэ бүхэн их нөлөөлсөн дөө.  Тэгээд багшдаа “Би Бээжинд түрүүлэх юм байна” гэхэд “Битгий хүн горьдоогоод бай. Дуугүй бай” гэж байлаа. Тэгээд очоод олон хүнд харваа хийсэн. Зохион байгуулагч орны хоёр ч тамирчинг ялж түрүүлсэн шүү дээ. Польш, Герман гээд мундаг тамирчид байлаа. Тэр үед би яг хийх ёстой зүйлээ хийсэн гэж боддог. Намайг түрүүлсний дараа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр утсаар ярьж, халуун баяр хүргэж байсан сайхан дурсамж байна. Надад бусад аваргын адил цол зэрэг өгсөн. Энэ бүгдэд талархаж байдаг юм. Би төрдөө их өртэй хүн. Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоонд ажиллаж тэднийхээ эрх ашгийн төлөө хамтран ажиллаж явна.

-Таныг Бээжингийн наадмын дараа зодог тайлна гэсэн яриа гарч байлаа. Гэтэл “Рио-2016” наадмын холимог төрөлд оролцсон шүү дээ. Бас л медальд ойрхон олимп болсон?

-“Рио-2016” наадмын эрхийг ДАШТ-ээс авч байлаа. Хувийн харваанаас гадна холимог багийн төрөлд Оюун-Эрдэнийн хамт оролцсон. Бид медалиас мултарсан ч 43 орноос шагналт IV байрт орсон. Хагас шигшээд үлдсэн ч медалийн төлөөх шийдвэрлэх харваанд БНХАУ, Ираны багт хожигдсон. Манай залуучууд хичээх юм бол олимпийн медаль ойр байгаа гэж бодож байна.

-Та олон жилийн хөдөлмөрөөр паралимпийн аварга болсон. Одоогийн пара байт харваагийн шигшээ багийн тамирчдад эрхийн тэмцээн байгаа юу. Боломж хэр байна гэж хардаг вэ?

-Пара байт харвааны тамирчдын хувьд 2020 он гараад нэг тэмцээн бий. Бидний харваж байсан үеийг одоотой харьцуулахад сайн болсон шүү дээ. Шигшээ багийн тамирчид хангамж сайтай болсноос гадна бэлтгэлийн 360 гээд том талбайтай боллоо. Төр, засгаас анхаарал халамж тавьж спортын шинжлэх ухаан талаас нь хэрэгтэй бүхнийг хийж байна. Харин тамирчдад өөрийгөө дайчлах, өндөржүүлэх гээд хувийн сэтгэл зүй дутмаг байна. Үг даахгүй байхаас гадна ганц нэг тивийн тэмцээнээс медаль аваад түүндээ ханах хандлага буюу оддын өвчинд автах нь ажиглагддаг. Багш, дасгалжуулагч нарын хувьд байнга өөрийгөө хөгжүүлж байна. Тэгэхээр шинээр орж ирж байгаа залуус спортод өндөр амжилт гаргая гэвэл сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Нэг хувийн авьяасыг 99 хувийн хөдөлмөрөөр олж авна. Боксын Ц.Энхбат байна. Уран гоё тоглолтоос гадна биеэ авч явах үлгэрлэлийг харуулсан хүн. Мөн жүдо бөхийн Х.Цагаанбаатар ямар их хөдөлмөрч хүүхэд байж өөрийгөө дайчлан олимп, дэлхийн медальтан боллоо. Одоогийн М.Уранцэцэг Д.Сумъяа гээд хөдөлмөрч эмэгтэй тамирчин олон байна. Хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр дүнд тэд амжилтаа хадгалж байна.

– Паралимпийн өдөртэй боллоо. Энэ баярын өдрийг энэ жил анх удаа тэмдэглэн өнгөрүүллээ. Та бол тэрхүү түүхэн амжилтын эзэн шүү дээ?

-Монголын үндэсний паралимпийн хорооны Удирдах зөвлөлөөс миний алтан медаль хүртсэн өдрийг Паралимпийн өдөр болгож онцолсонд баяртай байна. Бид анх удаа энэ жил тэмдэглэлээ. 2008 оны есдүгээр сарын 14 буюу дөрвөн тоо их онцгой. Н.Түвшинбаяр наймдугаар сарын 14, Э.Бадар-Ууган наймдугаар сарын 24-нд алтан медаль авсан байдаг. Монголын тамирчдад Бээжингийн наадамд дөрвийн тоо онцгой байсан. Сүүлд бас нэг судалгаа гэмээр зүйл гарсан шүү. Үүнийг ер анзаарч байгаагүй юм билээ. Н.Түвшинбаяр зургадугаар сарын 1-нд, би зургадугаар сарын 2-нд, Э.Бадар-Ууган зургадугаар сарын 3-нд төрсөн байдаг. Бээжингийн гурван аваргын төрсөн өдөр нь хүртэл ийм сонин тохиолтой байсан. Бас сонин байгаа шүү. Би Бээжин явахын өмнө Хэнтий аймгийн Дадалын Дэлүүн болдогт очиж байлаа. Тамирчин хүн амжилтад хүрэхэд сэтгэл хандах зүйл өөрөө тогтоно гэж ярьдаг. Түүн шиг их хөдөлмөрлөж чадсан хүнд амжилт ойрхон доо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Ц.Гарамжавын “тоглолт” буюу 10 тэрбумын хэрэг
Ц.Гарамжавын “тоглолт” буюу 10 тэрбумын хэрэг
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​