fbpx Хотын даргын онцлох эшлэлүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 30 секунд

Хотын даргын онцлох эшлэлүүд

Т.САЙХАН

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойд зориулан өнөөдөр /10.28/ “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнөөгийн бүтээн байгуулалт, хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан илтгэл тавьсан юм.  Түүний илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 46.0 хувь нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 64.7 хувийг бүтээж, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 67,4 хувь, их дээд сургуулийн 95,8 хувь, гаргасан зээлийн 77,9 хувийг тус тус эзэлж, улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, оюун санаа, бизнес, санхүүгийн үйл ажиллагааны төв болон хөгжиж байна.

-Улаанбаатар хотын хүн ам 1960-аад оноос хойш өнөөг хүртэл 10 дахин нэмэгдэж, 1 сая 444 мянгад хүрсэн бөгөөд үүний 54.5 хувь буюу 786,825 иргэн гэр хороололд амьдарч хотын суурьшилын бүсийн 80 шахам хувийг гэр хорооллын талбай эзэлж байна. Өмнөх жилүүдэд нийслэл хотод жил бүр дунджаар 30-аад мянган иргэн хөдөө, орон нутгаас шилжин ирж суурьшиж байсан бол сүүлийн жилүүдэд шилжих хөдөлгөөн харьцангуй багасаж байна.

-Төвлөрлийг даган нийслэлд агаар, хөрс, усны бохирдол, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хүрэлцээгүй байдал, авто замын түгжрэл, гэр хорооллын төлөвлөлтгүй тэлэлт зэрэг тулгамдсан асуудлууд бий болон хуримтлагдсаар байна. Дээрх асуудлуудыг Улаанбаатар хот дангаараа шийдвэрлэх эрх зүйн болон эдийн засаг, санхүүгийн боломж хязгаарлагдмал тул Засгийн газар, хувийн хэвшил, иргэдийн хамтын хүчин чармайлт, дэмжлэг, туслалцаа, хамтын ажиллагаа шийдвэрлэх үүрэгтэй байсаар байна.

-Учир нь нийслэлийн 2019 оны төсөвт 1 их наяд 31,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 484,8 тэрбум төгрөгийн урсгал зардал, 258,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан. Нийслэлийн төсвөөс Улсад төвлөрүүлэх орлогыг 289,1 тэрбум төгрөгөөр тусгасан нь нийслэлийн төсвөөс 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалтын эх үүсвэр буурсан үзүүлэлттэй гараад байна.

-2019 оны нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд нийт 2 их наяд төгрөг, үүнээс нийслэлийн төсвөөс 495,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарсан юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн 5 жилийн хугацаанд Нийслэлийн төсвийн орлого 2.5 дахин нэмэгдсэн боловч Нийслэлээс улсад төвлөрүүлэх орлого тасралтгүй нэмэгдэж, 2013 онтой харьцуулахад бараг 20 дахин өссөн дүн харагдаж байгаа юм.

-Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өмнө өнөөдөр тулгамдаж байгаа асуудлаар явуулсан санал асуулгын дүнгээс харахад агаарын бохирдол, ажилгүйдэл, ядуурал, замын түгжрэл, авто зогсоолын хүрэлцээ, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, гудамж, талбайн гэрэлтүүлэг, камержуулалт, гудамж, замын тохижилт, ногоон байгууламж, орон сууцжуулалт, дахин төлөвлөлт, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, цахилгаан, эрчим хүч, дэд бүтцийн хангамж, хог хаягдал, хөрсний бохирдол, хүүхэд, залуучуудын хөгжих орчин, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудал нэн тэргүүнд шийдвэрлэх хэмжээнд байсаар байна.

-Иймээс дээрх чиглэлд илүүтэй анхаарч 2019 онд Нийслэлийн хэмжээнд боловсрол, зам тээвэр,  хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, аялал жуулчлал, хот байгуулалт, дэд бүтэц, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гэсэн 7 салбарт 440 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, үүнд улсын төсвөөс 469.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд байна. Гэвч дээрх тулгамдсан асуудлуудыг бууруулах, нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд нэн даруйд дахин 495.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай болж байна.

-Монгол Улсын ирээдүй, нийслэлийн өнгө төрх нь хүүхэд, залуусын хөгжлөөс эх үндэстэй билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд “Жаргалтай үрс” төсөл хэрэгжүүлэн хороо  бүрийг цэцэрлэгтэй болгон сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын түвшинг 85 хувьд хүргэж, хүүхдийг хөгжүүлэх зардлыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Өнөөгийн байдлаар нийслэлд төрийн өмчийн цэцэрлэггүй 20 хороо байгаа бөгөөд 2019 онд шинээр 73 цэцэрлэгийг ашиглалтад оруулж орны тоог 12255-аар нэмэгдүүлж, хамран сургалтыг 84,6 хувьд хүргэх боломж бүрдлээ.

-2019 онд нийслэлийн долоон байгууллагын 51 төрийн үйлчилгээг цахимжуулан ямар нэгэн баримт бичиг шаардахгүй болж, нийслэлийн төрийн байгууллага хоорондоо мэдээлэл солилцож, иргэддээ үйлчлэх хандлагыг буй болгохоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс төрийн үйлчилгээг авахдаа аль ч цонхоор үйлчлүүлэх боломжтой болно.

-Иргэдийн эрүүл ая тухтай, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлсэн, технологижсон, ухаалаг хотын шийдлийг хэрэгжүүлэх зорилгоор хяналтын камер, PTZ камер, цаг агаар мэдрэгч сенсор, LED дэлгэц, гудамжны гэрэлтүүлэг зэргийг нэмэгдүүлж, бүрэн тоноглох зорилт тавигдаж байна.

-Нийслэл хотын өмнө дараагийн тулгамдаж байгаа асуудал бол нийтийн тээвэр, түүний менежмент зөв тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн 650 мянган иргэн өдөр тутам нийтийн тээврээр үйлчлүүлж, 949 автобус, троллейбус иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

-2019  онд Нийслэл хотын дэд бүтцийн хөгжилд ихэхээн ахиц гарсан жил болж байна. Тухайлбал, Замын цагдаагийн газрын ойролцоох 477 У/М /уртааш метр/ гүүрэн гарц барих төсөл хэрэгжсэнээр Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр 4 эгнээ, 16.5 м өргөн зорчих хэсэг бүхий 477м гүүрэн гарц буй болж, төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгож, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх чухал ач холбогдолтой боллоо.

-Нийслэл хот нь төлөвлөлтийн дунд хугацаанд шинжлэх ухаан, эдийн засгийн тооцоо судалгаатай, дэвшилтэт технологийн шийдэлд тулгуурласан, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, олон улсад өрсөлдөх чадвартай, ирээдүйн төлөвлөлт,  хот байгуулалтыг дотоод, гадаадын  эрдэмтэд, салбар бүрийн мэргэжилтэн, судлаачид, оролцоотойгоор төлөвлөсөн,  төсвийн хөрөнгийг үр өгөөжтэй зарцуулдаг,  баялаг бүтээгчдээ дэмжсэн, эдийн засгийн  өндөр чадавхитай тогтвортой хөгжил бүхий нийслэл хот болох зорилт дэвшүүлсэн. 

-Нийслэл Улаанбаатар хотын гадаад харилцаа жилээс жилд өргөжин тэлж, дэлхийн хотуудыг нэгтгэсэн олон улсын болон бүсийн, дагнасан холбоодод гишүүнээр элсэн өнөөдрийн байдлаар дэлхийн 15 хоттой Ах дүүгийн харилцаатай, 23 хоттой Найрамдалт харилцаатай, 21 хоттой харилцаатай болоод байна.

Үр дүнтэй, ач холбогдолтой, шийдвэр шийдэл ихтэй Эмч нарын VI их хурал амжилттай өндөрлөв
Үр дүнтэй, ач холбогдолтой, шийдвэр шийдэл ихтэй Эмч нарын VI их хурал амжилттай өндөрлөв
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​