fbpx Л.Болдын 300 000 ам.долларын залилангийн хэрэг сөхөгдөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 54 секунд

Л.Болдын 300 000 ам.долларын залилангийн хэрэг сөхөгдөв

С.Зоригийн амийг хороосон хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг  эрүүдэн шүүсэн гэгдэж, Төв аймаг дахь шүүх дээр найман нөхрийн хамт очоод байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцын өмгөөлөгч  О.Санчирбал саяхан УИХ-ын гишүүн Р.Болдтой холбоотой баримтуудыг дэлгэсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Тэдгээр баримтын нэг нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Солонгос хэл дээр бичигдсэн БНАСАУ-ын Төв прокурорын газрын албан бичиг, Монгол хэл дээр хийгдсэн орчуулгын хамт байгаа ажээ. Харин нөгөөдөх нь Авлигатай тэмцэх газрын дарга асан Х.Энхжаргалын гарын үсэг бүхий 2018 оны 6 дугаар 8-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” гэсэн бичиг юм байна. Эдгээрээс харахад төр, засгийн өндөр алба хашиж байгаа хүмүүстэй холбогдох цэргийн зэвсэг техникийг гадаад улс оронд хууль бусаар худалдаалах, мөнгө угаах зэрэг ноцтой  хэргүүдийг шалгаж шийдэх ёстой газрууд нь маш хайхрамжгүй, бүр санаатай гэмээр дарж үлдээгээд, шалгалтын явцаж олж авсан зарим баримтуудаа сүүлд нь шантаажийн хэрэгсэл маягаар ашиглаж ирсэн юм биш биз гэсэн хардлага төрүүлж байна.

Иргэд бид хардах эрхтэй. Тэгээд ч Х.Энхжаргал уг албан бичигтээ тун сэжиг бүхий нэг зүйлийг хөнджээ. Юув гэвэл, тэрээр “Монгол улсын Авлигатай тэмцэх газрын даргад Тагнуулын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан Б.Хурц та 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн огноотой Солонгос хэл дээр бичигдсэн А4 хэмжээтэй 1 хуудас улаан хүрээтэй бичгийг тодорхой нэр хаяггүй, дугтуйгүйгээр өгсөн...” гэжээ.  Үүнийг нь бичиг үсэг тайлагдсан хэн ч гэсэн уншиж үзээд тэрхүү Хойд Солонгосоос ирүүлсэн бичгийг өөрийн  шугамаар хүлээж авсан тагнуулч Б.Хурц нь Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн юм байна гэдгийг төвөггүй ойлгоно. Тэгэхдээ Б.Хурц тухайн үед хэн нэгнээс айж болгоомжилсон уу, эсвэл зориуд өөр ямар нэгэн санаа зорилготойгоор тодорхой нэр хаяг тавилгүй, дугтуйнд хийлгүй, зүгээр л ил задгайгаар өнөөх бичгийг нь АТГ-т өгсөн болж таараад байна. Уг нь АТГ-т  иргэд, байгууллагуудаас албан ёсны хаяг, нэр усгүй ямар ч бичиг хүлээж авдаггүй юм билээ.

Тэгвэл нэр хаяггүй өгсөн гээд  байгаа тэр бичгийг нь  АТГ-ынхан мэргэжлийн орчуулагчаар эх хэл дээрээ хөрвүүлэхэд дараах бас нэг ноцтой асуудал хөндөгдсөн байна. Тодруулбал, онгоцны сэлбэг нийлүүлэх явцад Хойд Солонгосын талд манайхаас авах 1.5 сая ам.долларын авлага үүссэн байжээ. Тэгээд энэ асуудлыг Хойд Солонгосын Төв прокурорын газраас шалгахад Батлан хамгаалахын сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой 300 000 ам.долларын залилангийн хэрэг сөхөгдөөд гараад ирсэн юм байна. Гэхдээ энд хамгийн хачирхалтай нь БНАСАУ-ын Төв проурорын газраас ирүүлсэн тэрхүү бичиг нь БНАСАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамаар дамжиж ирээгүй юм уу гэмээр байгаа аж. Энэ талаар Х.Энхжаргал нь “...Консул Чой-той Авлигатай тэмцэх газрын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтан Х.Билгүүнээр уламжлан утсаар холбогдож, ирүүлсэн мэдэгдэлийн талаар тодруулахад ямар нэгэн мэдээлэлгүй байв” гэсэн байна. Бас л эргэлзээтэй зүйл. Яагаад гэвэл, тийм ноцтой хэргийг сөхөж ирүүлсэн бичгийг гадаад харилцааны нэг ажилтан нь зүгээр л утсаар асуугаад, цаадах нь учрыг ойлгохгүй мунгиад ч юм уу, эсвэл дипломат ёс горимгүй ийм үйлдлийг нь сэжиглээд тоймтой хариу өгөөгүй юм шиг байна. Авлигатай тэмцэх газрын удирдлагууд арай ч ингэж балайрч болохгүй л дээ. Яагаад консултай нь албан ёсны бичгээр харилцсангүй вэ.

Л.Болдын хувьд одоо болохоор өөрийгөө Хойд Солонгост цэргийн байлдааны онгоц болон байлдааны онгоцны мотор хууль бусаар худалдах арилжаа наймаанд огт оролцоогүй, харин ийм гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоох арга хэмжээ авсан гээд байгаа. Тэрээр саяхан “Худлаа хэлсэн, хулгай хийсэн ганц баримтыг минь олоод ир. Тэгвэл би шууд огцорлоо” хэмээн мэдэгдсэн. Ер нь мань хүн сүүлийн үед их л сандарч байх шиг байна.   Хэдэн жилийн өмнө  Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байсан бригадын генерал Т.Дашдэлэг Хойд Солонгост байлдааны нисэх онгоцны моторуудыг хууль бусаар нийлүүлсэн хэргээр ял эдэлсэн юм. Мөн түүнтэй хамт Ж.Бямбаноров, М.Сэргэлэнбаатар нар шийтгүүлснийг зарим нь мартаагүй байгаа байх. Т.Дашдэлэг нарыг анх сэжиглэгдэн шалгагдаж эхлэх үед Л.Болд нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байлаа. Хожим нь генерал Т.Дашдэлэг  шоронгоос гарч ирснийхээ дараа “Би бол үндсэндээ хилсээр шийтгэгдсэн хүн. Энэ хэргийн жинхэнэ учрыг олж, хэргээ цагаатгах өдөр ирнэ гэж найдаж байна” хэмээн ярьж байв. Эдгээрээс анзаарахад манай хууль хяналтынхан, ялангуяа тагнуул, авлигатай тэмцэхийнхэн  Л.Болдын байлдааны онгоцтой холбоотой хэргийг дараад өнгөрсөн юм биш үү. Саяхан манай улсыг Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас саарал жагсаалтанд оруулах үеэр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Байлдааны онгоц, зэвсгийн наймааны асуудал саарал жагсаалтанд нөлөөлсөн” гэх утгатай зүйл ярьсан байна лээ. Магадгүй л юм. Гэхдээ хэрэг хуучирдаггүй гэдэг дээ.

О.Баяр

Шуурхай.мн

Салхины эх одтой, зургаан цагаан мэнгэтэй шар нохой өдөр
Салхины эх одтой, зургаан цагаан мэнгэтэй шар нохой өдөр
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​