fbpx “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 28 секунд

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаан өчигдөр 21:00 цаг хүртэл үргэлжиллээ. Үдээс хойшхи хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг хэлэлцэх явцад төлөөлөгчдийн зүгээс саналуудаа тусгуулах шаардлагатай хэмээн үзсэн тул НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор ажлын хэсэг гарсан байдаг. “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг боловсруулах ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав.

Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид саналаа хэлсэн юм. Тодруулбал, Төлөөлөгчид ерөнхий төлөвлөгөөний концепцыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд ажлын хэсгийн саналыг дэмжиж, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг дэмжиж тогтоол гаргалаа.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг сонсов

Хуралдааны төгсгөлд төлөөлөгч Д.Баттулгын гаргасан саналын дагуу Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл сонсов.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан дээрх асуудлаар мэдээлэл хийсэн бөгөөд “Нийслэлийн Онцгой комисс өнгөрсөн хугацаанд нийтдээ таван удаа хуралдаж, холбогдох мэргэжлийн байгууллага, албан тушаалтнуудын мэдээллийг сонсож, шуурхай арга хэмжээ авч ажилласан. Нийслэлийн Засаг дарга “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” захирамж гаргаж, энэ сарын 5-ны өдрөөс эхлэн шуурхай штабыг байгуулан ажиллаж байна” гэв.

Аравдугаар сарын 2-24-ний өдрүүдэд угаарын хийн хордлогын улмаас 247 удаагийн дуудлагаар 580 иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Тэдний 250 нь хүүхэд, 330 нь насанд хүрсэн иргэн байсан аж. Одоогийн байдлаар хоёр том хүн, нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Засгийн газрын 62 тогтоолын хэрэгжилтийн явцын мэдээллийг сонсож, төлөөлөгчид зарим зүйлсийг тодруулж асуув. Төлөөлөгч Ц.Баатархүү “Сайжруулсан шахмал түлшний хүрэлцээ тааруу байна гэсэн мэдээлэл иргэдээс ирүүлж байна. Хэдий хэмжээний түлш нөөцлөөд байна вэ. Түлшний дээжийг олон улсын лабораторид явуулсан гэсэн мэдээлэл бий. Хаашаа явуулсан бэ? гэсэн асуултад Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Түүхий нүүрс хориглох шийдвэр гарснаас хойш түүхий нүүрсний хэрэглээг судалсан. Өнгөрсөн есдүгээр сард 26.6 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэх тооцоо гаргасан. Түлшний хүрэлцээ, хангамжид санаа зовохгүй байж болно. Түлшний дээжийг нийтдээ дөрвөн улс руу шинжилгээнд явуулсан. Олон нийтийн эргэлзээ байгаа учраас гадаадын шилжилгээнд явуулж, иргэдэд итгэл төрүүлэх учиртай. Барьцалдуулагч материал нь цэвэр эко бүтээгдэхүүн байгаа. Ямар нэгэн хортой зүйл бол байхгүй” гэсэн тайлбарыг өглөө.

Төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Утаа буурч байгааг харж, мэдэрч байна. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлоос үүдэн маш олон ураг эндсэн, өсөлтгүй болсон, амьсгалын замын өвчнөөр өвчилсөн гээд асуудал олон байсан. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Тэгвэл өнөөдөр бодит үр дүн харагдаж байна. Харин түгээлтийн цэгүүдийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Мөн иргэдийг мэдээллээр хангахад анхаарч ажиллах хэрэгтэй.

Төлөөлөгч Л.Нарантуяа “Түгээлт, борлуулалтын асуудалд анхаарахыг байнга ярьж байгаа. Гэтэл ажил, хэрэг болгох тал дээр тааруу байна. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд нийслэл түлшний борлуулалт, түгээлтийг хариуцах ёстой. Харин түлшний чанартай холбоотой асуудлын хариуцлагыг Засгийн газар хариуцах ёстой”.

-Төлөөлөгч Д.Баттулга “Хийхэд хэцүү, шүүмжлэхэд амархан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдэгдэл гаргаад “Энержи ресурс” компани хог хаягдлаа нааш нь шахаж байна гэсэн. “Энержи ресурс” болохоор “Бид Засгийн газрын өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлж байна. Тийм зүйл байхгүй” гэсэн. Арванхоёрдугаар сар, нэгдүгээр сард сайжруулсан түлшний хомсдол үүсэх үү. Байгальд байсан нүүрсийг барьцалдуулсан юм чинь ямар юмны хор байх юм бэ. Бид асалтын зөв бурууг л ярих ёстой. Мод түлсэн ч угаартдаг шүү дээ. Сайжруулсан түлшийг төслийн зууханд л түлэх ёстой гэдгийг анхааралдаа авах ёстой шүү” гэсэн саналуудыг Төлөөлөгчид хэлсэн юм.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын явцын талаар,   сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, нөөцлөлтийн асуудлаар хэлэлцсэний эцэст НИТХ-аас Тэмдэглэлээр үүрэг өгч, гарсан саналуудыг холбогдох газарт хүргүүлэхээр боллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Гацуурт тосгонд “Та чи” мартын шинэ салбар нээлтээ хийнэ
    Гацуурт тосгонд “Та чи” мартын шинэ салбар нээлтээ хийнэ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​