Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн: Д.Сумъяабазар: “Буянт мал сүрэг рүүгээ цувдаг сэтгэлээр дайрч байна. Малын бэлттчээр дээр нь буудаж унагаад гэдсийг нь цувуулаад явдаг болж. Гэтэл тухайн хулгайч хэргээ хүлээсэн мөртлөө торгуулиа төлөөд гарчихаж байгаа нь харамсалтай. Өнчин ишиг хулгайлсан ч эрүүгийн хэрэг үүсгэнэ. Сүүлийн үед малын хулгайчид өсвөр насны хүүхдээ гэмт үйлдэлдээ татан оруулж байна. Малын хулгайч залуужиж байна. Аймаг бүрт байдаг малын хулгайтай тэмцэх тасгуудаа сайжруулах хэрэгтэй” гэлээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт: “Мал аж ажуй бол нөхөн сэргээгдддэг Монголын баялаг. Мөн хүнсний аюулгүй байдлын баталгаа юм. Малын хулгайн гэмт хэрэг 80 хувиар нэмэгдсэн. Иргэдээ амгалан тайван амьдруулах нөхцөл байдлыг бид үүсгэж өгөх ёстой. Эрүүгийн хуулийн төсөлд малын хулгайтай тэмцэх талаар ямар зүйл заалт нэмэгдэж өөрчлөгдөж байгаа вэ гэдгийг асуумаар байна. Сайжирсан зүйл бий юу” хэмээн асуулаа.
ХЗБХ-ны дарга Х.Нямбаатар хариулахдаа, “24 бог, 4 бод хулгайлж байж малын хулгайд тооцогдож ял авна гэдэг буруу ойлголттой явж ирсэн. Одоо Д.Сумъяабазар гишүүний хэлсэнчлэн өнчин ишиг хулгайлсан ч ял авна. Өмнө нь 24 бог, 8 бод хулгайлахад олон тооны мал гэж тооцдог байсан бол одоо нэг адуу хулгайлсан ч хулгайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн хариуллаа.