fbpx “Саарал жагсаалт”-ын горыг Япон амсуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 1 секунд

“Саарал жагсаалт”-ын горыг Япон амсуулав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Японы Ерөнхий сайд Абэ Шинзотай уулзлаа. Дипломат уулзалтууд яаж өрнөдөг, тийм л зарчмаар болсон. Шинэ нисэх буудлын асуудлыг шийдэж, ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэх мэт аятайхан зүйлсийг ярилцсан. Токиогийн олимп энэ тэр гээд сэдэв юу мундах билээ. Бас манайхан тусламжаа ч гуйгаад амжсан байх. Энэ уулзалтаар хөндөгдсөн нэг том асуудал нь Японы Ерөнхий сайд Абэ Шинзо  манай улсыг “Мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж, банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа Япон Улсын Засгийн газраас олгох хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгдсэн явдал.

Энэ дэмжлэг ОУВС-тай холбоотой. Банк, санхүүгийн зарим хүндрэл ч гэсэн ОУВС-тай холбоотой гэж ойлгож болохоор.  Тус сангаас Монголын банкуудыг өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх даалгавар өгсөн.  2018 оны арванхоёрдугаар сарын 31-ий өдрийг хүртэл өгсөн даалгавар. Манай банкууд өөрийн хөрөнгөө нэмсэн. Гэхдээ ямар эх үүсвэрээр өөрийн хөрөнгийн нэмсэн болохыг шалгах нөхцлийг ОУВС тавьчихаад байгаа.  Тэгвэл энэ оны зургадугаар сард эдийн засагч Д.Жаргалсайхан “Арилжааны тодорхой банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ мэдэгдэхгүй, шалгуулахгүй гэж Монголбанкинд албан бичиг ирүүлжээ. Тэдгээр банкуудын чанаргүй зээлийн хэмжээ он гараад огцом өсчээ.  Тодорхой банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд,  2015 оны өршөөлийн хуулиар цайрсан, улс төрийн өндөр албан тушаалтнуудын мөнгө хөрөнгө оролцсон гэсэн хардлага нийгэмд ч, олон улсын байгууллагуудад ч үүсээд байна” хэмээн бичиж байлаа.

Мөн тэрбээр ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орох эсэх, ОУВС-гийн хөтөлбөр зогсох уу, үгүй юу гэдэг хэдхэн банкны эздээс хамаарах гээд байна гэж ч сануулж байсан. Тэгвэл яг л тэр сануулгаар болчихлоо.  ФАТФ манай улсыг хяналтдаа байлгах орны жагсаалтад оруулсны дараа Японы Ерөнхий сайд тус улсын Засгийн газраас олгох хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг дутагдлаа засах хүртэл үзүүлэхгүй гэж мэдэгдлээ.  Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсныхоо горыг ердөө л гуравхан хоногийн дараа л амсаж эхэлж байгаа нь энэ.  Яахав, банк санхүүгийн зарим хүндрэл гэж Абэ Шинзо боловсон хэллээ л гэж ойлгож байна.

2015 онд  “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” нэртэй батлагдсан.  Батлагдсан өдрөөс хойш 7 сарын дотор татвараа сайн дурын үндсэн дээр үнэн зөв мэдүүлж төлвөл эрүүгийн хэрэг үүсгэхгүй, хариуцлага тооцохгүй, мэдээллийг нууцлах амлалтыг төр өгчээ.  Түүний дараа 8794 иргэн, 25 мянган аж ахуйн нэгж, харьяалалгүй 448 иргэний нийтдээ 33.3 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон гэх тоо баримт байдаг.  Түүхэндээ 10 их наяд давсан улсын төсвийг гурав нийлүүлсэнтэй тэнцэх мөнгө. Гурван жил төсвийн бүх ажилчдын цалинг өгөөд, сургууль, цэцэрлэг, барилга, зам барьж. Хажуугаар нь төрийнхөн “цохих” мөнгө гэсэн үг.

Ийм их хууль бус мөнгөний асуудал яригдаж байхад. Дээрээс нь арилжааны банкууд нь өөрийн хөрөнгийн нэмэгдлээ тайлбаж чадахгүй байгаа үед. Томоохон дүнтэй авлигын хэргүүд шийдэгдэхгүй, улстөрчид эх орноороо тоглож байхад “Саарал жагсаалт”-д оруулж байгаа нь харин ч аз. Монголбанкны одоогийн удирдлагууд муу, сайнаараа дуудуулан барин хэдэн хууль УИХ-аар хэлэлцүүлж, батлуулсны үр дүн гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй.

Гэхдээ манай албан тушаалтнууд, зарим гишүүд “Саарал жагсаалт”-д орсноор ямар ч хүндрэл гарахгүй. Бид яах ч үгүй гээд байгаа. Мэдээж огцом доргилт өгч, хүчтэй “газар хөдлөл” болохгүй байх. Гэвч бага багаар чичирхийлнэ гэдгийг Японы Засгийн газар бидэнд санууллаа.  Энэ мэтээр байнга чичрээд байвал Монгол гэдэг “байшин” үргэлж тогтвортой байхгүй л байх.  2017 онд манай нөхцөл байдлыг  Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG) үнэлээд, өргөтгөсөн, эрчимтэй хяналтад оруулсан. Түүнээс хойш Европын болон АНУ-ын олон банк манай улсын банк, санхүүгийн байгууллагатай харилцаагаа тасалсан талаар албаны хүмүүс ярьсан. Сая бид ФАТФ-ын хяналтаас гарсан бол энэ барууны банкуудтай тасарсан харилцаа сэргэх боломж байсан байх. Гэвч тэгсэнгүй,  харилцаа сэргэхгүй нь ойлгомжтой боллоо.

Цаашид энэ хэвээрээ байсаар байвал ямар ч байгууллага манай улсаас сэмхэн харилцаагаа таслахыг бүү мэд. Өөр ямар ч улсын удирдагчид “Танайх асуудлаа шийд, түүний чинь дараа хамтарч ажиллая” гэж хэлэх юм билээ. Дэлхий биднээс нүүрээ алхам алхмаар буруулж байна. Дэлхийтэй хөл нийлүүлье гэвэл улсын эдийн засгаас давсан хөрөнгө нууж, төсөвтэй тэнцэх хэмжээний авлигын хохирол учруулахаа больчих, улстөрчид өө. 

З.Баянсэлэнгийг цагдан хорьжээ
З.Баянсэлэнгийг цагдан хорьжээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​