“ХҮННҮ ЭЙР”-ИЙН ОНГОЦНЫ ДАЛАВЧНААС УНАСАН ХҮН СЭХЭЭНД БАЙНА


Энэ сарын 13-14-нд шилжих шөнө  “Хүннү Эйр” ХХК-ийн шөнийн ээлжинд ажиллаж байсан газрын үйлчилгээний ажилтан   онгоцны далавчнаас унаж хүнд гэмтэл авсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн орой MR864 дугаартай Эрээн-УБ чиглэлийн нислэг 23 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд буужээ. Агаарын хөлөг 23 цаг 07 минутад 21 дүгээр зогсоол дээр ирснээс хойш  газрын үйлчилгээг хийж эхэлсэн байна.

Компанийн удирдлагууд осол болсны дараа авсан арга хэмжээний тайландаа “23 цаг 19  минутын үед үйлчилгээний ажилтан  далавчин дээр гарч байгаа хяналтын камерт харагдсан. Харанхуй байсан учир унаж байгаа нь бичигдээгүй гэж тэмдэглэжээ. Үүнээс хойш 23 цаг 25 минутад  “Манай ажилтан ухаан алдаад уначихлаа” гэх дуудлагыг  түргэн тусламжид өгчээ.

Компанийн дээрх мэдээллээс харахад ажлын байрны осол бус ажилтны өөрийн эрүүл мэндтэй нь холбоотой байдлаар бичсэн байна. Өөрөөр хэлбэл, ажлын байран дээр гарсан ослыг санаатайгаар нуун дарж, аюулгүйн дүрэм журмынхаа дагуу ажлаагүй, дур мэдэн өөрсдөө арга хэмжээ авсан нь илт байгаа юм.

Түүгээр ч үл барам цагдаад мэдэгдээгүй учир ослын газарт үзлэг хийгээгүй  байна. Харин хохирогчийн ар гэрийнхэн өргөдөл гаргаснаар цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл үүсгэж, ослын шалтгааныг шалгаж эхэлжээ.

Хохирогч ГССҮТ-д хүргэгдэн, тархиндаа хагалгаа хийлгэсэн ч биеийн байдал нь маш хүнд өнөөдийг хүртэл ухаан ороогүй байна.CLICK TO TWEETЭмч нар  гавлын ясны цууралт, хугарал баруунаас зүүн чих хүртэл тархины суурь яс руу орсон цууралттай. Тархины заадал дагасан гол судаснаас цус алдаж баруун зүүн хоёр тал руу цус хуралдсан харвалттай. Зөөлөн тархи баруун болон зүүн талдаа хэсэгчилсэн няцралттай гэсэн оношийг анхны үзлэгээр тавиад байгаа юм.

Өөр нэгэн эх сурвалж, тус компани онгоцоо хучихдаа зориулалтын бус хоол зөөдөг машин ашигладаг гэх мэдээллийг өглөө.CLICK TO TWEET

Осол гарах үед ч уг машин дээр ажилтнууд биенээ өргөж буулгаж байсан гэдгийг тухайн үед хамт байсан ажилчид нь хэлсэн байна.

Эндээс хөдөлмөр аюулгүйн байдлын журам мөрдөөгүй, зориулалтын машин, шат, хамгаалах хэрэгслээр ажилчдадаа хангаагүй нь харагдаж байгаа юм.CLICK TO TWEET

 

 

 

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • 4568972 · [103.26.194.212] · 2019/10/21

    мөнхнаран ээжээ