fbpx СЭЛЭНГЭ МӨРӨН, ОРХОН ГОЛЫН АЙ САВЫГ ОНЦГОЙЛОН ХАЙРЛАЖ, ХАМГААЛМААР БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 40 секунд

СЭЛЭНГЭ МӨРӨН, ОРХОН ГОЛЫН АЙ САВЫГ ОНЦГОЙЛОН ХАЙРЛАЖ, ХАМГААЛМААР БАЙНА

Ази тивийн элгэнд орших бидний эх орон байгалийн гайхамшигт газруудаар дүүрэн билээ. Эдгээрийн нэг нь Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай сав нутаг юм. Иймээс Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна.

Сэлэнгэ мөрөн, Орхон гол нь манай орны өндөр уулын бүслүүрт нутгийн гол хоёр төлөөлөл болох Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунаас эх авсан байгалийн нэг гайхамшиг бол түүний усны нөөц мөн. Энд Дархадын, Хөвсгөлийн гэсэн хоёр хотгор бий. Хөвсгөлийн хотгорт манай улсын усны нөөцийн 67.62 хувийг, дэлхийн цэнгэг усны нөөцийн нэг хувийг агуулсан Хөвсгөл нуур (нутгийнхан “Далай ээж” гэдэг)  байдаг. Нуурын усны эзлэхүүн 383.3 км3, толин гадаргын талбай 2760 км2.

Хангайн нуруунаас Идэр, Тэрх, Чулуут, Урд Тамир, Хойд Тамир, Орхон, Бүгсэй зэрэг Хойт Мөсөн далайд усаа юүлдэг голууд; Байдраг, Таац, Онги, Ар Агуйт, Тэс зэрэг Төв Азийн гадагш урсгалгүй ай савд усаа шингээдэг голууд эх авдаг.

Хөвсгөлийн уулсаас Шарга, Шишхэд, Дэлгэрмөрөн, Үүр, Арсай, Эг гол эх авна. Хөвсгөл далайгаас эх авсан Эг гол Сэлэнгэ мөрөнд цутгадаг.

Монгол орны гол, мөрний усны нөөцийн дийлэнх хувь нь Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсад бүрэлдэж хилийн чанд руу урсаж гардаг. Уур амьсгал нь чийглэг, хүйтэн зунтай, хахир өвөлтэй, агаарын жилийн дундаж хэм хасах 40С-аас бага. Олон жилийн дундаж хур тунадасны хэмжээ 400 мм орчим. Харин ууршилт тун бага, жилд 100 мм, түүнээс ялимгүй их.

Иймээс газар доорх усны тэжээмж элбэг, түүний байгалийн баялаг 25-50 мм/жил. Энэ бүс нутаг бол эрүүл мэндийн ашигт малтмал-азотот халуун рашааны өлгий нутаг. Энд Булнай, Цагаан сум, Цэнхэр, Уртраг, Таац, Салбарт, Тээл, Эмт, Шарга, Гятруун гэх мэт халуун рашааны олон арван илрэл-булаг; Шаргалжуут, Хужирт, Хульж, Отгонтэнгэр, Шивэрт, Зарт зэрэг ордууд бий.

Дээр дурьдсан усны нөөц баялаг, уур амьсгалын үзүүлэлтүүд нь Хөвсгөлийн уулс, Хангайн нуруу манай орны усны нөөцийг агуулагч, бүрдүүлэгч бүс нутаг болохыг нотолдог. Энэхүү цэнгэг усны ай савын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь манай улсын үүрэг байх ёстой юм.

Байгаль нуурын тэжээмжийн 60 хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ мөрний урд Эрдэнэт хот, Эрдэнэтийн уурхай байдаг. Эрдэнэтийн урдуур түүхэнд алдар суу нь тэмдэглэгдэн үлдсэн домогт Орхон гол урсдаг билээ.

Эрдэнэт хот, Эрдэнэтийн уул уурхайн цогцолбор нь Сэлэнгэ мөрний баруун гар талын томоохон цутгал Орхоны цутгал-Хангал голын сав газрын эхэнд оршдог.  Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр 40 гаруй жил ажиллан улс орны хөгжилд их хувь нэмэр оруулж байгааг хүн бүхэн мэднэ. Гэвч “Сайны хажуугаар саар” гэгчээр түүний хаягдлын сангаас дэгддэг цагаан тоосны тархалт Орхон голд хүрч байгааг, Хангал голын сав газар дахь геологи орчны 44.48 хувь нь ямар нэг хэмжээгээр эвдрэл, бохирдолд орсныг судлаачид тус тус тогтоосон. Уулын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангаас шүүрсэн усны нөлөөгөөр Хангал голын усны найрлага 1975 оны үед гидрокарбонатын ангийн кальцийн бүлгийн нэгдүгээр төрлийн цэнгэг ус байсан бол 2003 оны судалгаагаар сульфатын ангийн кальцийн заримдаа натрийн бүлгийн хоёрдугаар төрлийн харьцангуй өндөр эрдэсжилттэй болжээ. Мөн Орхон голын усны эрдэсжилт 349.1 г/л байснаа 540.54 г/л, ерөнхий хатуулаг нь 3.18 мг-экв/л-ээс 5.47 мг-экв/л болон өөрчлөгджээ. Голуудын усны химийн найрлагын өөрчлөлт усны экосистемд тодорхой нөлөө үзүүлэх болно. Эрдэнэтийн ил уурхай, хаягдал, балансын бус хүдрийн овоолгоос шүүрэн гарч буй “ногоон усыг” (хүчиллэг ус) цаг алдалгүй шийдвэрлэх тулгамдсан асуудал болж байна.

Усны нөөц баялаг хамгийн идэвхтэй, хөдөлгөөнтэй учир түүнийг бохирдуулах, нөөцийг хомсдуулах нь байгалийн экосистемд хүчтэй өөрчлөлт үзүүлнэ. Иймээс манай орны усны нөөцийг бүрдүүлэгч Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунаас эх авсан Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савд цаашид уул уурхайн цогцолбор байгуулахыг шинжлэх ухааны үндэслэлтэй хязгаарлах нь зүйтэй юм.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.1.6-р зүйлд “Хангай, Хэнтийн нурууны эх, Хөвсгөл нуур орчмын газрыг Үндэсний парк байгуулах замаар улсын нөөцөд авч, уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан бий.

Шуурхай.мн

КАЗАКСТАН УЛСТАЙ АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАРИХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
КАЗАКСТАН УЛСТАЙ АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАРИХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​