Л.Энх-Амгалан: Зургаан удаа сонгогдсон Л.Болд та ОУПХолбооны нэрийг барьж, худлаа ярихаа зогсоо


УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Өчигдөр Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус хорооны гишүүн Л.Болд нар мэдээлэл хийсэн.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “ОУПХ-ны дэргэдэх Хүний эрхийн хорооноос тайлангаа УИХТГ-ын Гадаад харилцааны хэлтэст 9-р сарын 6-ны өдөр ирүүлсэн байтал уг тайланг сарын дараа буюу 10-р сарын 4-ний өдөр Түр хороонд өгсөн. Энэхүү тайланг санаатай, санамсаргүй алин боловч бүтэн сарын турш нуун дарагдуулсны улмаас Монгол Улс Хүний эрхийн хороонд тайлангийн хариуг өгөх хугацааг хэтрүүлж, ноцтой алдаа гаргалаа. Гурав хоногийн өмнө гадаад харилцааны хэлтсийн дарга солигдсоноор энэ захидал бидэнд ирлээ” гэсэн.

Харин Түр хорооны гишүүн Л.Болд “Бид ирэх даваа гаригт Белград хотноо болох ОУПХ-ны чуулганд оролцоно. Энэхүү хурал дээр Монгол Улсын байр суурийг хамгаалж, илтгэл тавина. Бид ямар ч бэлтгэлгүй байна. Яагаад гэвэл сарын өмнө ирсэн баримтыг дөнгөж өчигдөр Түр хороогоор хэлэлцлээ. Холбогдох хуулийн байгууллагууд нь бидэнд хариугаа өгч амжихгүй. Ямар ч байсан ОУПХ-ны дүгнэлтэд орсон асуудлуудыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, Монгол Улс холбогдох арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэнэ” хэмээсэн юм.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Ажлаа хийе, улстөржихөө, попрохоо больё. Олон улсын парламентын холбооноос 9 сарын 6-нд мэйлээр дараах бичгийг явуулсан. УИХ-ын гишүүн Ж.Батзандан та мэйлээ шалгаж бай. Энэ бичиг баримтыг орчуулгын ажил 9 сарын 7-ноос хийсэн. УИХ-д зургаан удаа сонгогдож Гадаад харилцааны сайд хийж байсан хүн, Л.Болд та асуудалд ингэж хандахаа боль. Бид хамт ОУПХ-ны хуралд таван удаа явсан. 2012-2016 онд манай улс харилцаагаа бүрэн тасалж, өнгөрсөн жилээс шинэ шатанд гарсан учраас энэ хавар хурлаа зохион байгуулсан. Одоо УИХ гурван гишүүн ОУПХ-ны байнгын хорооны гишүүн сонгогдон ажиллаж байна. Шинжээчдийг хэн урьж авчирсан юм бэ. Та худлаа ярихаа боль. Та жоохон тавьтартай бай л даа Та нарын ярьснаар бол ГХЯ-ны хэлтсийн даргыг халснаар энэ бичиг баримт ил боллоо гэж байна лээ. Та нар ингэж битгий худлаа ярь. 71 заалттай зөвлөмж англи, монголоороо байна. Олон улсын парламентын холбоо С.Зоригийн хэргийг улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг хүссэн. Та нар ирсэн бичгийг битгий худлаа тайлбарлаад бай. Одоо ажлаа хийцгээе. Ж.Батзандан гишүүнээс илүү Л.Болд гишүүнд гомдож байна. Та зургаан удаа парламентад сонгогдсон шүү дээ. Арай ч ингэж худлаа ярьж болохгүй” гэлээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [103.111.68.3] · 2019/10/18

    ЭНХАМГАЛАН ТА ХАМААТАН САДНЫХАА ХИЙСЭН ХЭРГИЙГ ХААЦАЙЛАХ АА БОЛВОЛ ЯАСАН ЮМ.


  • Mongol · [2.247.244.21] · 2019/10/16

    Энэ Энх-Амгалан гэж хужаа байнаа. Дандаа Монгол Улсын эсрэг ажиллаж байх юм. Хужаа руугаа тонилооч.


  • Mongol emegtei · [77.87.228.70] · 2019/10/15

    Zoriud bidnii toorogduuleh gej esreg tesreg yum yariad baih yum. Balai ichmeer uls torchidtei manai uls yanaa


  • зочин · [202.179.11.46] · 2019/10/14

    Болд Батзандан гэх хоёр попоос хэзээ салж санаа амрах бол


  • Зочин · [66.181.190.154] · 2019/10/13

    Тэр Энх-Амгхалан гэгч юуны төлөө зүтгэж, хэнд үйлчилж байна аа. Хүн бөндгөрийнхөө хэрээр л сэтгэх юм даа. Нөгөө Элбэгдорж шигээ "худал үгээр олны итгэл олох" башир аргатан байх аа.


  • Харинч худалч нь Энхамгалан · [202.126.89.174] · 2019/10/11

    Харинч Энхамгалан худлаа яриад Л. Болдын ярьж байгаа нь унэн байна даа