fbpx ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ДЭД БҮТЦИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 36 секунд

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ДЭД БҮТЦИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлж, дэд бүтцийн барилга байгууламжийг 2019 онд багтаан барьж байгуулах үүрэг хүлээсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд нийт 27 километр төмөр зам, 21.13 километр хүнд даацын хатуу хучилттай авто зам баригдаж, улсын комисс ажиллан, ашиглалтад хүлээн авлаа. Үйл ажиллагааны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Ш.Пратхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг болон албаны бусад хүмүүс, орон нутгийн иргэд оролцов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Өнгөрөгч оны 6 сард Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийн нэгэн шинэ хуудсыг нээж, Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж байсан бол өнөөдөр үйлдвэрийн дэд бүтцийг манай залуус хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж байна. Засгийн газар ч энэхүү төсөлтэй холбоотой шийдвэрүүдийг цаг тухайд нь яаралтай шийдвэрлэж байсан. Эрчим хүч, эрүүл хүнс, газрын тос гурвыг өөрсдөө үйлдвэрлэдэг болсон цагт Монгол Улс хөгжинө” хэмээн онцлов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Өнөөдөр Монголчууд өөрсдөө хяналтаа тавьж, зураг төслөө боловсруулж, өөрсдөө бүтээн босгож чаддаг гэдгээ харуулсан сайхан үйл явдал болж байна. Манай Улаанбаатар төмөр замынхан 27 километр төмөр зам, Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийнхан Монголын анхны хүнд даацын авто замыг өөрсдийн хүч, нөөц бололцоогоор, чанарын өндөр түвшинд барьж байгууллаа. Энэхүү төмөр зам нь Хөөт-Бичигт, Чойбалсан-Эрээнцав-Соловьёвск хүрэх Монгол Улсын төмөр замын сүлжээний хэвтээ тэнхлэгийн эхлэл болж байгаагаараа онцгой ач холбогдолтой. Түүнчлэн Таван толгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замууд ашиглалтад орсноор Сайншанд нь Монголын хоёрдахь том өртөө болоод зогсохгүй олон мянган хүн ажлын байраар хангагдаж, улс орны эдийн засагт ихээхэн үр ашгаа өгөх бүтээн байгуулалтын эхлэл тавигдаж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.   

БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан “Монгол Улсад 1,5 сая тонн газрын тосны боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулж буй нь эртний түүхэн уламжлалт найрсаг харилцаатай хоёр улсын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг юм. Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн. Хоёр орны стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно" гэв.     

БНЭУ-ЫН ГАЗРЫН ТОС, БАЙГАЛИЙН ХИЙН САЙД Д.ПРАТХАНТАЙ УУЛЗАВ

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн нээлтийн үеэр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан нартай уулзалт хийж, хоёр орны уул уурхай, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцлоо.

Б.Энх-Амгалан сайд Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой зам, тээврийн салбарын томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, монголчууд өөрсдийн хүчээр төмөр замын бүтээн байгуулалтуудаа хийж байгаа талаар дурдаад, цаашид зам, тээврийн салбарт хамтран ажиллах саналаа илэрхийлж, анхааралдаа авахыг хүслээ. Д.Пратхан сайд Монгол, Энэтхэг хоёр улс бол оюун санааны сайн нөхөр хэмээгээд монголын талтай хамтран ажиллах талаар онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.  

МОНГОЛЫН АНХНЫ ХҮНД ДААЦЫН АВТО ЗАМЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Монгол газрын тос боловсруулах үйлдвэр чиглэлийн хүнд даацын тусгай зориулалтын авто замын гүйцэтгэгчээр Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний 7780 дугаар анги ажилласан бол Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн Улсын чанартай авто замыг төмөр замтай 2 түвшинд огтлолцуулах 3.68 километр холбоос зам, төмөрбетон гүүрийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “УБТЗ” ХНН, туслан гүйцэтгэгчээр “Эн Ди Ти Кэй” ХХК, “Их харгуй зам” ХХК, “Туулын гүүр далай” ХХК ажиллалаа. Төмөр зам, авто замын ТЭЗҮ болон нарийвчилсан зураг төсөл боловсруулах, барилгын ажилд техник технологийн хяналтыг хэрэгжүүлэх зөвлөхөөр “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ болон “Ай Си Ти Сайн консалтинг” ХХК-ийн түншлэл сонгогдон ажилласан юм. Энэхүү авто замын далангийн өргөн 15 метр, хөдөлгөөний зурвасын тоо 2, хучилтын өргөн 9 метр, замын тэмдэг 286 ширхэг, суурийн доод үе 30 сантиметр, 4-6 хувийн цементээр бэхжүүлсэн суурь 20 сантиметр, 6-8 хувийн цементээр бэхжүүлсэн суурь 20 сантиметр, 5 сантиметр дунд ширхэглэлийн асфальтбетон хучилт, 3 сантиметр жижиг ширхэглэлийн асфальтбетон хучилт бүхий монголын анхны хүнд даацын авто зам бөгөөд Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлд холбогдож байгаагаараа онцлог юм.

МОНГОЛЧУУД ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ӨӨРСДИЙН ХҮЧЭЭР ТӨМӨР ЗАМ БАРИВ

Монголчууд анх удаа өөрсдийн хүч, нөөц бололцоогоор төмөр зам барьж, ашиглалтад оруулсан түүхэн үйл явдал боллоо. Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбосон 27 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, туслан гүйцэтгэгчээр “NDTK” ХХК, “Их харгуй зам” ХХК, “Туулын гүүр далай” ХХК тус тус ажиллав. Төмөр замын нийт уртад 16  Хонгорын овоо өртөөний барилга, цэвэр бохир ус, цахилгаан хангамжийн инженерийн шугам сүлжээтэй холбогдсон, салбар төмөр замын урт 18,8 километр, зөрлөг салаа нийт 8 замтай бөгөөд 1,53 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм.  

Сайжруулсан түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаар айл өрхүүдэд биечлэн зөвлөгөө өгч байна
Сайжруулсан түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаар айл өрхүүдэд биечлэн зөвлөгөө өгч байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​