Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийг гүтгэсэн нь тогтоогдоогүй учир хэргийг прокурорт буцаажээ


Өнгөрсөн зургаадугаар сард Хотын дарга асан Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээ буюу өөрийн твиттер хуудаснаа байршуулсан  байдаг. Харин тэрхүү нийтлэлийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга нар гүтгэлэг хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан юм.

Сүхбаатар дүүргийн цагдаагаас дээрх гомдлыг гүтгэлэг хэмээн үзэж Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг гүтгэсэн гэж үзэж, түүнийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан.

Харин Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан билээ. Дээрх хэргийн шүүх хурал өчигдөр /2019.10.09/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.  Шүүхээс  Э.Бат-Үүлд шийтгэл оногдуулахдаа процессын ноцтой алдаа гаргасан, Ерөнхийлөгчийг гүтгэсэн нь тогтоогдоогүй учраас хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ.


Энэ мэдээ таалагдаж байвал: