fbpx Н.Алтанхуяг: МАНАН бүлэглэлд нэг Ерөнхийлөгч, дөрвөн Ерөнхий сайд, шүүгч, прокурор, сайд нар байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 15 секунд

Н.Алтанхуяг: МАНАН бүлэглэлд нэг Ерөнхийлөгч, дөрвөн Ерөнхий сайд, шүүгч, прокурор, сайд нар байна

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. 

Тэрбээр “Хонгил, МАНАН бүлэглэл гэж их ярьдаг. МАНАН бүлэглэлд хэн байдаг юм бэ гэж надаас олон хүн асуудаг. МАНАН бүлэглэлд хэн хэн байдгийг хэлье. Хамгийн эхэнд Ц.Элбэгдорж. Энэ хүн Н.Алтанхуяг өөрөө өргөдлөө өгсөн гэж хэлсэн. М.Энхболд бас намайг шүүхэд өгсөн байгаа. Энэ хоёр бол гол толгойлогч нь. Тэдний гардан гүйцэтгэгч нь дандаа хууль хяналтын байгууллагынхан.

Ц.Зоригт бол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр найман жил ажилласан. Энэ хүн С.Зоригийн хэрэг дээр нууц шүүх хуралдааныг даргалсан. Д.Дорлигжав бид хоёр олон жил найзалсан. Д.Дорлигжав бизнесийн олон хүнийг дээрэмдэх ажлыг хийсэн. Түүний дараа М.Энх-Амгаланг Ерөнхий прокуророор тавьсан.  

Зохиомол хэрэг яаж явуулдгийг би өөрөө эдний дундуур явсныхаа хувиар мэдэж авсан юм. М.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад нь Н.Ганболд Нийслэлийн цагдаагийн газрын дарга байсан. Хоёр толгойлогч нь нийлж байгаад Н.Ганболд, Б.Хурц нарыг АТГ-ын дарга, дэд даргаар тавьсан. 

Н.Ганболдын бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө Ц.Элбэгдорж өргөдлийг нь өгүүлсэн. Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа 2017 оны зургаадугаар сард дуусахад өөрийнх нь хүн АТГ-ын дарга байх шаардлагатай байсан учраас Н.Ганболдын өргөдлийг өгүүлээд Х.Энхжаргалыг оронд нь томилсон. Мөн Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилсон.  

Э.Бат-Үүл бид хоёр найз. Бид хоёрын найзаас илүү улс орны эрх ашиг чухал. Э.Бат-Үүл МАНАН-гийн гар хөл болсон. 2016 онд сонгуулийн хуулийг битгий өөрчил, МАН-ынхны хийгээд байгаа юм гэхэд өөрчилнө гэсээр байгаад хийсэн. Э.Бат-Үүл Монголын нийгэмд маш их гай тарьсан. 

МАНАН бүлэглэл маш их мөнгөтэй учраас эдний өмнөөс үг хэлэх хүн байдаггүй. С.Эрдэнэ толгойлогч нарынхаа гарын үзүүрээр ажилладаг. Энэ бүлэглэл Ерөнхий сайдаар тоглоомын хүнээ л тавьдаг. Т.Бадамжунай бол хамаг бантангийн эзэн. Мөрийтэй тоглоомчин. С.Бямбацогт Ц.Элбэгдоржийг дагадаг хүүхэд. 

Энэ янзаараа байвал дахиад МАНАН гарах гээд байна. Эд маш их мөнгөтэй. МАНАН бүлэглэлд нэг ерөнхийлөгч, дөрвөн ерөнхий сайд, бүлгийн дарга дөрөв, хоёр прокурор, нэг Ерөнхиий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд нэг байна. Энэ бүлэглэл гурван аргаар асар их мөнгөтэй болсон. Лиценз дамлаж, Улаанбаатарын газрыг зарж, бизнесийнхэнийг дээрэмдэж мөнгөтэй болсон. Бид энэ шударга бус байдлыг таслан зогсоох хэрэгтэй. 

Үүнийг таслан зогсоохын тулд манай "Нэгдмэл монгол хөдөлгөөн" хандив цуглуулж, МАНАН бүлэглэлийг устгахад зарцуулна. Би цаашид эдний асар их мөнгө хаанаас бий болоод байгааг баримттайгаар дэлгэнэ" гэлээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНКаУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​