Баян-Өлгий аймгийн Бугат сум засаг даргагүй удаж байна. Уг нь тус сумын ИТХ хуралдаанаас Б.Eрланыг сумын засаг даргаар томилуулах тухай тогтоол гарсан ч аймгийн засаг дарга өнөө хүртэл томилохгүй байгаа аж.
Тодруулбал, тус тогтоолд "Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 18.1.1-г үндэслэн сумын ИТХ 10-р хуралдаанаас тогтоох нь:
1. 2019 оны 6 сарын 28-ний өдрийн 10-р хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 56 хувийн саналаар Бекболат овогтой Eрланыг сумын засаг даргаар нэр дэвшүүлсүгэй.
2. Бекболат овогтой Eрланыг сумын засаг даргаар томилуулахаар аймгийн засаг дарга: А. Гылымхан-д уламжилсугай. Дарга: Х. Хавдалмурат гэсэн гарын үсэгтэй Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ-ын хуралдааны тогтоол " гарсан байна.
Харин аймгийн засаг дарга ямар эрх ашгийн үүднээс Бугат сумын засаг даргыг одоо хүртэл томилоогүй байгаа нь сонин. Энэ тухай бид үргэлжлүүлэн мэдээллэх болно.