“ХИЛЧИН” хотхон төвийн дулаанд бүрэн холбогдлоо


Ашиглалтад орсноосоо хойш 10 гаруй жил уурын зуухаар халж байсан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Хилчин” хотхон төвийн дулаанд бүрэн холбогдлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өмнө нь “Хилчин” хотхоны оршин суугчидтай уулзах үеэрээ “Баянхошуу, Сэлбэ дэд төвийн төслийн хүрээнд “Хилчин” хотхоныг дулааны шугамд холбох ажлыг эхлүүлж, удахгүй ажил хэрэг болгоно” гэж байсан нь ийнхүү хэрэгжиж байна.

720 өрх, 3500 гаруй оршин суугчтай “Хилчин” хотхоныг халаахын тулд өвөлдөө гурван уурын зууханд 7 мянган тонн нүүрс түлдэг байжээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн энэ хотхоныг төвлөрсөн дулаанд холбосноор 7 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг үгүй болгосон байна. Хотхоны оршин суугчдын олон жил хүсч хүлээсэн энэ ажил нь нийслэлийн төсөв, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилттэй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн бүтээн байгуулалтын нэг хэсэг юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Хотхоны оршин суугчид өмнө нь 7 хоногт 2 удаа халуун ус авдаг байсан бол одоо хэрэглээний халуун усаа өдөр шөнөгүй авдаг ая тухтай, дулаахан орчинд амьдрах боломж бүрдлээ. Мөн хуучин уурын зуухаа буулгаж, оронд нь хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрөөх спорт заал, тоглоомын талбай байгуулснаар орчин нөхцөл нь илүү сайжирна. Үүнээс гадна хотын төсвөөс зардлын дарамт буурч байна. Уурын зуухыг ажиллуулахын тулд жилдээ тэрбум орчим төгрөг зарцуулж, 500 орчим сая төгрөгийн алдагдалтай ажилладаг байсан бол одоо тэр хэмжээний төсвийн хэмнэлт гарч байна. Үүгээрээ бид дахин олон айл өрх, хотхоныг дулаанд холбох ажлыг хийнэ. “Хилчин” хотхон төвлөрсөн дулаанд холбогдсоноор зөвхөн энэ хотхон ч биш 227,163, 78 дугаар цэцэрлэг, 76 дугаар сургууль, дүүргийн эрүүл мэндийн 3 дугаар амбулатори зэрэг олон барилга төвийн дулаанд холбогдох боломж бүрдэж байна“ гэлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн 30, 40 жилд хийгдээгүй дэд бүтцийн том бүтээн байгуулалт, шинэчлэлт Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд хийгдэж байгааг мөн хотын дарга онцоллоо. Нийт 30 км дулааны хос шугамын ажил хийгдэхээс өнөөдрийн байдлаар 15.8 км шугамын ажил хийгджээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • gouppp · [105.112.120.152] · 2019/10/05

    * Сайн байна уу, бүгд яаж намайг олж авсан тухайгаа маш сайн мэдүүлгээ өгч байгаадаа баяртай байна Хотын банкны менежер хийдэг ОЛИВЕР-аас миний хүсэх зээлийн хэмжээ Компани, би энэ боломжийг хурдан ашиглан бүх дэлхийд мэдэгдэхийг хүсч байна үүнээс би Улаанбаатар хотоос Гүнжаажанцангийн МСУХ-ны Энхжаргал, зээл авахаар хайж байсан өөрийн бизнесийг дэмжих зардлаар өөрийн бизнесээ эхлүүлэх, тиймээс би явсан хуурч байгаа зарим зээлдүүлэгчтэй уулзах үед онлайн зээл хайх миний тэр үед жаахан мөнгөө үрэн таран хийж эргэлзэж үгүй ​​хийж байсан бага мөнгөтэй байсан тул би одоо юу хийхээ ч мэдэхгүй байна өөрсдийгөө жинхэнэ зээл гэж нэрлэдэг хуурамч новшнууд авав зээлдүүлэгчид, Тиймээс би интернетээр аялж байхдаа нэгэн итгэлтэй өдөр ажил хайж байхдаа форум дээр бичсэн зарим гэрчлэлийг олж мэдлээ нэг хатагтай Катика, хатагтай Моника нар хотоос зээлээ хэрхэн авдаг талаар ярилцлаа банкны Компанийн имэйл хаяг: (citybankloans10@aol.com) citybankloan123@gmail.com Тиймээс би маш их айж байсан тул энэ шүүх хурлыг заавал өгөх ёстой гэж өөртөө хэлсэн бусад зээлдүүлэгчид надтай харьцахад би түүний өмнө очсон Форум дахь сэтгэгдэлд орсон хувийн и-мэйл хаяг, би түүнтэй холбоо барьсан бөгөөд түүний компаниас зээл авсан зарим үйлчлүүлэгчид, ноён Адам, хатагтай Моника Луис нар түүнийг хүлээн авсан гэж мэдэгдэж, түүнтэй уулзаж байгаагаа хэллээ. үүнд би их баяртай байсан би хүссэн зээлийнхээ хэмжээг авах боломжтой зөв компанид байгаа. Тэд надад зээлдэгчийн зээлийн өргөдлийн маягтыг бөглөж, буцааж өгөхийг хүссэн. Би тэдэнд өөрийнхөө тухай бүх мэдээллийг өгсөн болно. Тиймээс надад нөхцөл, болзлыг нь өгсөн. тэдний компанийн бүх зүйл ямар ч сааталгүй, 24 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийн хүчинтэй дүн (18,392,620,893.74 төгрөг) байгааг надад мэдэгдсэн.  бүртгүүлж, зээлийн зөвлөлөөрөө батлуулсан болно итгэмжлэгдсэн төлөөлөгч, Тийм учраас тэр үед би тэдэнд банкны дэлгэрэнгүй мэдээлэлээр илгээх хэрэгтэй гэж хэлэхэд би их баяртай байсан. Гэхдээ би үүнд итгэж өгөхгүй байгаа тул энэ зээлдүүлэгч Ноён УВАРУ-д итгэж, итгэж байна гэж хэлсэн. банкны дансаараа гайхахаар миний банкнаас хүлээн авч, анхааруулга өгдөг дүнг миний данснаас хуримтлуулсан болно (18,392,620,893.74 төгрөг) Зээлийн сануулга Данс: ** 1027 Тоо: (18,392,620,893.74 төгрөг) Тайлбар: CS DP BY UWERU Огноо: 05 / СЭДЭВ / 2019 18:09 Үлдэгдэл: N 1700,000,341.45CR Онлайн гүйлгээгээ хий Мэдээлэгчдэд зориулж EMAIL US @ (citybankloans10@aol.com). (Citybankloan123@gmail.com)  Тиймээс би зээлээ авсан гэдгээ яаралтай и-мэйлээр мэдэгдээрэй Амжилттай ажилласан Ах дүү нар аа. Жинхэнэ зээлийн компани хайж байгаа хэвээр ижил И-мэйл: (citybankloans10@aol.com.) (citybankloan123@gmail.com), мөн тэр таны хүссэн зээлийн хэмжээг авахад тань тусална гэдгийг би мэдэж байна, Э-мэйлээр өнөөдөр, та хийсэн зүйлдээ баяртай байх болно. Улаанбаатар хотын Гүнжаанцангийн Энхжаргал


  • Зочин · [182.160.36.87] · 2019/10/05

    ээ бурхан минь ямар азаар өлөн Батүүл хотын дарга ахиж болоогүй юм. хэрвээ болсон бол нөгөө алдарт өлөн Чулуудай хүүхэддээ бас энэ ажлыг өгч замхруулах байлаа.