fbpx ДУРААРАА БИШЭЭ ДҮРМЭЭРЭЭ: Алга дарамхан зайтай амьдрал, үхэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 19 секунд

ДУРААРАА БИШЭЭ ДҮРМЭЭРЭЭ: Алга дарамхан зайтай амьдрал, үхэл

...Эхний мөргөлтөд хүнд гэмтэл авсан ч тэр амьсгалж байв. Гэтэл босч чадахгүй тусламж эрэн замын голд хэвтэж байсан түүний дээгүүр өөр нэг жолооч харалгүй дайран гарсан нь өнөөдөр амьд сэрүүн байсан бол 71 насны сүүдэр зооглох буурайг хорвоогоос буцаажээ.

Өдгөө 26 настай залуу хархүү өмнө нь зогссон автомашиныг тойрон гарахдаа урсгал сөрж Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Ингэхдээ зам тээврийн осолд өртөн хүнд гэмтэл авсан хүнийг анзааралгүй дайрч амь насыг нь хохироожээ.

Залуу “Өмнө машин зогсчихсон байхаар нь өөр арга байгаагүй тул урсгал сөрөөд тойроод гартал нэг юман дээгүүр гарчих шиг болсон. Буугаад хартал хүн байсан” гэж болсон ослын тухай, бороотой хүйтэн өдрийн тухай харамсал тээн өгүүлэв.

Түүнийг ийн ярихад шүүх хуралдааны танхимын араар суусан бүсгүйчүүд аавыгаа нэхэн санаж, эхэр татан уйлах нь өр өвдөм. Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон оролцсон дунд охин нь “Аав минь эрүүл саруул, өвчин хэлдэггүй хүн байлаа. Цагдаагийн байгууллагад насаараа ажиллаж тэтгэвэрт гарсан ч зүгээр суудаггүй хүн тул жижүүрийн ажил хийдэг байв. Ажлаа тараад гарч яваад осолд орж аав маань биднээс үүрд явсан. Энэ залуу бидэнтэй нэг ч удаа ирж уулзаагүй. Ээж минь “Санаатай дайрчихсан биш дээ, ирээд эмгэнэл илэрхийлэх байх гээд ажил явдлаар их харсан даа” гэж хэлээд нулимсаа шудрах аж.

Шүүгч, шүүгдэгч залуугаас хохирогчийн ар гэрийнхэнтэй яагаад очиж уулзаагүй, уучлалт гуйгаагүй вэ гэдгийг асуухад “Утсаар ярьсан чинь уурлаад загнаад байсан. Тэгэхээр нь айгаад очоогүй” гэв. Шүүгч “Хүний амь нас хохирчихоод байхад хүрч очоод уучлалт гуйх чинь хүний ёс. Хүний ёсоор хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйгаагүй хэр нь шүүхийн өмнө өнөөдөр гэмшиж байна гээд зогсож болдог юм уу” хэмээн зэмлэв.

Бүхэл бүтэн хүн замын голд тусламж эрэн байхад яагаад түүнийг харалгүй дайрч одов оо? Тухайн үдэш маш их бороотой, өмнөөс ирж яваа машинуудын гэрэл гялбаад байсан гэдгийг шүүгдэгч хэлж байна.

Түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.

12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзжээ.  

“Та анзаараагүй хүний дээгүүр гарчихсан. Та болохгүйг нь мэдсээр байж урсгал сөрсөн учраас хүний амь нас хохирчихоод байна. Өмнөх машин ослын зогсолт хийсэн байлаа ч саадыг тойрон гарахдаа өмнөөс машин ирж буйг болон эргэн тойрноо сайтар нягталж шалгасны дараа хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ гэж заасан байдаг. Та үүнийг мэдэх үү. Өмнө машин зогсож байна гээд л урсгал сөрөөд байж болох уу” хэмээн шүүгч ширүүлэв.

Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

27.10 дугаар зүйл: Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих

2.Энэ гэмт хэргийг:

3.Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хуралдааны турш “Гэмшиж байна” гэх товч хариулт өгч байлаа. Хохирогч талаас амь хохирогчийн оршуулгын зардалд зарцуулсан 20 сая төгрөгийг нэхэмжлэв. Үүний 7 саяыг төлж барагдуулсан тул үлдсэн 13 сая төгрөгийг хохирогчийг мөргөж хүнд гэмтээсэн, гэмтсэн байхад нь дайрч амь насыг нь хохироосон хоёр “буруутанд” хувь тэнцүүлэн тооцож тав хоногийн хугацаанд 6.5 сая төгрөгийг тус тус төлж барагдуулахаар болж шүүх хуралдаан энэ сарын 7-ны өдрийн 15.00 цаг хүртэл завсарлав.

Зам тээврийн ослоор жилд 500 хүн амь нас хохирдог тухай статистик мэдээ бий. Тэдний нэг нь мөргүүлж, дайруулж хөөрхийлөлтэйгээр нас барсан энэ 70 настан байв. Амьдрал, үхлийн дунд алга дарамхан зай бий. Магадгүй хүнд гэмтсэн ч хүүхдүүддээ харагдаад, сар шинээр хоймортоо суугаад тамхиа нэрж суух буурлыг харалгүй дайрчихсан энэ харамсам явдал хэдий санамсар болгоомжгүйгээс үүдэлтэй ч хичнээн үрийн хацраа үнсүүлж золгох шинийн нэгний өглөө эзгүйрээ бол?

Жолооны ард суусан л бол та зүйрмэглэх ч эрхгүй гэдгийг үргэлж санаж хариуцлагатай, анхааралтай зорчихыг хэн бүхэнд үүгээр сануулъя. Аавыгаа алдсан зөвхөн нэг л жишээ энэ. Өөр олон үрс авто ослын улмаас аавыгаа үүрд алдаж амьдын хагацалд унаж буй гэдгийг алхам тутамдаа санаж явъя, жолооч нар аа. ДУРААРАА БИШ ЭЭ ДҮРМЭЭРЭЭ...

Г.Сүрэн

Нэг орлогч л долоон байр хувьдаа завшсан байхад бусад нь яасан бол
Нэг орлогч л долоон байр хувьдаа завшсан байхад бусад нь яасан бол
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​