fbpx Шүүхийн шийдвэр МҮИС-ийн биш БОАЖЯ-ны талд гарвал Богд уул руу алхагчид бие засах газартай болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 48 секунд

Шүүхийн шийдвэр МҮИС-ийн биш БОАЖЯ-ны талд гарвал Богд уул руу алхагчид бие засах газартай болно

Улаанбаатарчууд нэг үеэ бодвол эрүүл мэнддээ анхаарч, ууланд алхдаг болсон.  Өвөл, зунгүй л Зайсангийн ам өөд алхаж, Богд ууланд авирч, “Дугуй цагаан” дээр очиж, амралтын өдрөө өнгөрөөдөг болж. Бямба, ням гарагт Богд уул руу алхаад үзээрэй, түм түжигнэж, бум бужигнаж байгаа.  Алхагчдад зориулж БОАЖЯ болон Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар уул руу өгсөх замыг тодорхой хэмжээнд тохижуулж, мэдээллийн самбар байрлуулж, сууж амрах сандал хүртэл хийж өгсөн.  Гэвч Богд уул руу алхаж байгаа хүмүүст бие засах газар байхгүй, хогоо хаях цэггүй, тухтай амрах газар дутмаг байна. Амарч, тухлах газар болгон тохижуулж болох талбай хангалттай бий. Гэвч тэр хавийн газрыг эзэлсэн хэдэн шавран гэр, нурж унах гэсэн байшин саад болж байгаа юм. Сүүлийн 3-4  жил Зайсангийн аманд байрлах амралтын газар ажиллахгүй байгаа.  Тиймээс чухам ямар компани тэрхүү газрыг эзэмшдэг, холбогдох байгууллагууд Богд уул алхаж, амарч байгаа  хүмүүсийн  ая тухтай байдлыг хангах, орчныг тохижуулах ямар ажил хийж байгаа талаар сурвалжиллаа.

Уул руу алхаж байгаа хүмүүст бие засах газар, хог хаях цэг хэрэгтэй байна

Сүүлийн гурван долоо хоногийн бямба гарагт Богд уул руу алхаж, цэвэр агаар амсгалангаа биеийн тамир хийж байгаа.  Зайсангийн амнаас Дугуй цагаан, Баруун ширээт чиглэлд амралтын өдөр иргэд хэдэн зуугаараа алхдаг. Найман настай балчираас наян настай буурал хүртэл амралтын өдрөө биеийн тамираар хичээллэж өнгөрүүлдэг болж. Мөн үр хүүхдээ салхинд гаргаж, цэвэр агаар амьсгалуулахаар явж байгаа хүмүүсийн цуваа ч тасрахгүй. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт ч тийм л байлаа. Хамт алхах хүмүүстэйгээ 09:30 цагийн үед уулзахаар очиход автомашины зогсоолд нь машин тавих зай олдсонгүй. Арай гэж нэг байгууллагын хашаанд оруулж, сул зайнд нь машинаа байрлууллаа. Тэр хавьд машин пиг дүүрэн, зарим нь бүр зогсоолоо даваад, зүлэг рүү оруулаад тавьчихаж.  Машинтай хүмүүс нэмж ирсээр, зогсоол хайсаар. Арай гэж машинаа байрлуулсан бид “Чингисийн өргөө” нэртэй рестораны хажуугаар гарч, хаалга нь эвдэрсэн, шавар халцарсан, тоосго цухуйсан хэдэн гэрийн хажуугаар явсаар дээш өгсөх замдаа орлоо. Тэр хавийн хогийн ургамал, халгай, шарилжийг хэлэх юм биш.  Нар ээсэн, намрын налгар өдөр болохоор Зайсангийн ам наадмын талбай шиг л олон хүнтэй.

Хог хаях цэг, хогийн сав байхгүйгээс байгаль орчин бохирдож байна

 Гэрүүдийг өнгөрөөд, дээш өгсөх маршрутыг заасан самбарт хүрэхийн өмнө бяцхан хогийн цэг үүссэн харагдав. Аялагчид бууж ирэхдээ хогоо тэнд бөөгнүүлж байгаа бололтой юм.  Дээш алхах замд бол нүдэнд торох ганц ч хог харагдаагүй. “Дугуй цагаан” дээр гараад ч хог байхгүй. Иргэд, залуучууд ухамсартай болжээ, хогоо хаа сайгүй хаяхгүй байна. Тэр ч битгий хэл залуучууд шуудай барьж дээшээ алхаад, буухдаа хог байвал түүгээд уруудаж харагдсан.  Хэдийгээр иргэд ухамсартай байгаа ч уул руу алхах орчинд бие засах газар гэж алга. Хогоо бөөгнүүлээд хаях цэггүй, ус, ундаа аваад уух ч газаргүй. Зарим хүмүүс өмдөндөө шээхгүйн тулд байгальд “морь харж” байгаа нь бодит үнэн. 

Зогсоол хүрэлцэхгүй байгаа учраас иргэд машинаа замын хажууд тавьж байна.

Төрийн дээр сандайлсан “Энигма”

Богд уул руу алхаж байгаа хүмүүст зориулж Зайсангийн амыг тохижуулах ажлыг холбогдох төрийн байгууллагууд хийхгүй биш хийж байгаа. Та санаж байгаа бол 2017 оны хавар БОАЖЯ-наас 300-гаад машины зогсоол барихаар шийдвэр гаргаж, Зайсангийн аманд 42 га газар эзэмшиж байсан “Энигма” компаниас гурвыг  нь төрийн мэдэлд авахаар болсон. Зөвхөн зогсоол бариад зогсохгүй одоо бидний хүсээд байгаа хогийн сав, бие засах газрыг ч хийж байгуулахаар ярьж байсан. Гэвч “Энигма” гэдэг компанийнхан эсэргүүцэж, МҮИС-ийн оюутнуудыг лоозон бариулан яамны гадаа зогсоож байсныг ч санаж байгаа байх.  Оюутнуудад зориулсан бүтээн байгуулалт хийх гэж байгаа газрыг төр дээрэмдэх гэж байна гэсэн утгатай мэдэгдэл хийж, тус компанийнхан дайрч байсан. Түүнээс хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрөхөд нурж унах гэсэн хэдэн шавар гэр, байшин нь хэвээрээ, юу ч өөрчлөгдөөгүй. Төр дайн хийх шахаж байж гуравхан га газар салгаж авч, 264 машины зогсоол барьсан. Одоо барьсан хоёр зогсоол нь хаанаа ч хүрэлцэхгүй, иргэд бухимдсан хэвээрээ л.

2017 тавдугаар сард  БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал “Энигма” гэдэг компани 2004 онд газар ашиглах эрх авсан юм билээ. Газар ашиглах эрх авахдаа ямар нэгэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад ороогүй байсан. Түүнээс хойш талбайгаа нэмээд, дундуур нь хуваагаад яваад байж. Хуваасан газраа 2016 онд их сургуулийн нэр дээр болгож, газрын төлбөрөөс зугтаасан асуудал ч байсан. Газрын тухай хуульд бүх шатны боловсролын байгууллагыг газрын төлбөрөөс чөлөөлөх заалт бий. Үүнийг ашиглаж, бодит байдал дээр сургууль бариагүй хэрнээ төлбөрөөс зугтаасан байгаа юм. Газрын албанаас бидэнд дүгнэлт ирүүлсэн. Хэрэв хуулийн дагуу төлсөн бол гурван тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх байсан гэж. Манай яамны зүгээс Нийслэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран шалгалт хийсэн. Ингэхэд энэ компани бүх талаараа тэнцэхээргүй дүгнэлт гарсан. Жишээ нь, газрын албанд төлөх ёстой татвараа төлөөгүй байсан нь илэрсэн. Манай яамны талаар гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл түгээж байгаа "Энигма" компанийн зөрчлүүд хэрээс хэтэрсэн болох нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон” хэмээн ярьж байж.  Гэвч түүнээс хойш өөрчлөгдсөн зүйл бараг л алга. Төр “Энигма” компанийхны тавьсан ханыг очиж мөргөсөөр. Одоо болтол улсад төлөх ёстой байсан гурван тэрбум төгрөгөөс ганцыг нь ч төлөөгүй гэдгийг БОАЖЯ-ны төлөөлөл бидэнд мэдээлсэн юм. 

А.Оюут: МҮИС-ийн газар ашиглах эрхийг цуцалсан ч БОАЖ-ын сайдыг шүүхэд өгсөн

Хоёр жилийн өмнөөс л Монголын төр засаг, холбогдох төрийн байгууллагууд ганц хувийн компанитай хийж буй “тулаан” юу болж өрнөж байгаа талаар зарим албаны эх сурвалжаас тодруулсан юм.  Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн А.Оюутаас энэ талаар тодруулахад “БОАЖ-ын сайдын 2019 оны долдугаар сарын 10-ны өдрийн тушаал хүчингүй болгох тухай А/355 тушаалаар МҮИС-ийн 10, 15.5 “Универсиал” политехник коллежийн 12.7, нийт 38 га газрын зөвшөөрлийг цуцалсан. Өөрөөр хэлбэл, анх газар олгосон тушаалыг хүчингүй болгосон. Энэ компанид газар олгосон нь өөрөө хууль зөрчсөн гэж үзэж, тушаалыг нь хүчингүй болгосон юм.

Одоо  МҮИС-ийн тал Зайсангийн аманд газар ашиглах ямар ч эрхгүй болсон

Одоо  МҮИС-ийн тал Зайсангийн аманд газар ашиглах ямар ч эрхгүй болсон. Гэвч тэдний талаас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, БОАЖ-ын сайдыг хариуцагчаар татсан. Энэ компани Богд уулын дархан цаазат бүсэд таван жилийн хугацаатай газар ашиглаж байсан. Түүнээс биш эзэмшиж, өмчилдөг юм биш. Тэд хугацаагаа сунгаад л явж байсан юм. Таван жил тутамд сунгалт хийдэг. Иргэд аялалын зам дагуу явахад навсайсан хэдэн гэр байна, нийтэд үйлчлэх ямар ч үйлчилгээний газаргүй. Энэ газраа татан буулгаач гэсэн хүсэлт маш их өгсөн. Тиймээс олгосон тушаал нь буруу байсан учраас БОАЖ-ын сайд цуцлах тушаал гаргасан” хэмээлээ. Иргэд хүсэлт гаргаад, төр Дархан цаазат газрын бүсэд ашиглуулж байсан газраа буцааж авч байхад хувийн компани шүүхэд өгч байна. Тэд Засгийн газрын толгой дээр гараад суучихаж. 

Гэрэлтэй мэдээ байна, аялалын замд нийтийн бие засах газар барина

Иргэдийн хүсэлт, хэрэгцээ ямар байгааг Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан, БОАЖЯ-ныхан мэдэж, мэдэрч ажиллаж байна. Тодруулбал, Зайсангийн амны аялалын замын эхлэлд нийтийн бие засах газар, кофе шоп зэрэг иж бүрэн цогцолбор барихаар ажил нь эхэлсэн гэнэ. Мэргэжилтэн А.Оюут “Зайсангийн амны аялалын зам дагуу аялж байгаа иргэдийн ая тухыг хангах хүрээнд 2018 онд БОАЖ-ын сайдын тушаал гарч, нийтийн ариун цэврийн байгууламж барихаар төсөл сонгон шалгаруулсан. Төслийг гүйцэтгэхээр “Төгс байшин” констракшн шалгарсан. Энэ компани үйл ажиллагаа явуулахаар болтол МҮИС-ийнхан удаа дараа шүүхэд хандсан. Жил гаруйн хугацаанд энэ асуудал сунжирсаар энэ жилээс нийтийн бие засах газрын шавыг тавиад л байж байна.

264 машины хоёр зогсоол барьсан ч хаанаа ч хүрэлцэхгүй байна

 Авто зогсоолын хажууд барих нийтийн ариун цэврийн байгууламж эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэсэн тусдаа бие засах газартай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан бие засах газар ч хийнэ. Бас нялх хүүхдийн живх солих өрөөтэй байх юм. Хажуудаа жижиг кофе шоптой байна. Иж бүрэн цогцолбор бүхий нийтийн ариун цэврийн байгууламж байхаар төлөвлөгдөөд, ажил нь эхэлчихсэн. Одоо өрлөгийн ажил нь эхэлсэн. Одоо Улаанбаатар цахилгаан түгээх компанитай манайхаас тулгуур багана шилжүүлэх гэрээ байгуулаад ажиллаж байна. Цахилгааны утсанд тулаад байгаа учраас хоёр тулгуур баганыг шилжүүлэхээр болсон. Хөрөнгө мөнгийг нь шийдүүлэх гээд яаманд хандсан” хэмээсэн юм. Яам хөрөнгө мөнгөө хурдхан шийдээд, тулгуур багана шилжүүлчихвэл ирэх хавраас аялагчид бие засах, кофе уух газартай болох нь.

Шавар гэрүүдийг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулъя

 Ямар ч байсан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат шийдвэр гаргаж, иргэдийнхээ талд зогсч. Одоо төр, ард түмэн газраа мэдэж, дээр нь барьсан, орчны өнгө үзэмж гутааж байгаа шавар гэрүүдийг нурааж, орчныг нь тохижуулж, цэцэрлэгт хүрээлэн байгуулмаар байна. Бүхий л насны хүүхдүүд тоглох тоглоомын талбай, хөгшид сууж амрах сүүдрэвч, сандал, хогийн сав, хооллож, ундалж, халуун цай, аарцаар үйлчлэх газрууд ч хэрэгтэй. Илүү олон машины зогсоол ч нэмж баримаар байна. Улаанбаатар хотын иргэдэд өвөлдөө цэвэр агаар амьсгалах, аялж зугаалах бүс байдаггүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байвч утааны бүсэд. Харин Богд уулын Зайсангийн аманд томоохон цэцэрлэгт хүрээлэнтэй бол өвөлдөө очиж амрах, цэвэр агаар амьсгалах, цаашлаад иргэд уул руу алхах том бүстэй болно.  Төр гэж байдаг, Дархан цаазат газарт аж ахуйн нэгж газар өмчлөх эрхгүй, ашиглах эрхийг нь цуцалсан л бол одоо тэр газрыг иргэдэд зориулах цаг нь болж. Хувийн компани дийлэхгүй төр, яам гэж байж таарахгүй. Хэрвээ дийлэхгүй бол дийлдэг хүмүүст нь ажлаа өг. 

ХЭРВЭЭ ТА ТАМХИНААС ГАРАХААР ШИЙДСЭН БОЛ СУМ, ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ ХАНДАН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА УУ?
ХЭРВЭЭ ТА ТАМХИНААС ГАРАХААР ШИЙДСЭН БОЛ СУМ, ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ ХАНДАН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА УУ?
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​