fbpx Б.МӨНХЖАРГАЛ: AUTOBOX.MN САЙТААС ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙНХЭЭ АШИГЛАЛТЫН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ АВАХ БОЛОМЖТОЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 8 секунд

Б.МӨНХЖАРГАЛ: AUTOBOX.MN САЙТААС ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙНХЭЭ АШИГЛАЛТЫН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ АВАХ БОЛОМЖТОЙ

Автотээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан ашиглалтад ороод жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ сангийн үйл ажиллагаа хэр явагдаж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Тус мэдээллийн сан ашиглалтад ороод нэг жилийн хугацаа өнгөрөөд байна. Мэдээллийн санд тээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарсан бүхий л мэдээлэл буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, бүртгэл, татвар, осол зөрчлийн мэдээллээс гадна нэгж тээврийн хэрэгсэл бүрийн засвар үйлчилгээний түүх багтсан байгаа. Өнөөдрийн байдлаар 329 авто үйлчилгээ эрхлэгчдийн мэдээлэл бүртгэгдэж, тэдгээр газраар засвар үйлчилгээ хийлгэсэн тээврийн хэрэгслийн 4109 түүх бүртгэгдсэн байна. Цаашид бид мэдээллийн сангаа улам өргөжүүлэх үүднээс Онцгой байдлын мэдээллийн сан, осол зөрчлийн мэдээллийн сан, албан журмын даатгалын мэдээллийн сан, монголын хохирол үнэлэгчдийн мэдээллийн сантай тус тус холбохоор ажиллаж байна.

-Энэхүү мэдээллийн сан нь улсын хэмжээнд ашиглагдана биздээ? Бүртгэлтэй газруудын тоо нь яагаад ийм бага байна?

-Тиймээ. Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох ажил нь улсын хэмжээнд хэрэгжиж байгаа боловч ангилал тогтоох эрх бүхий байгууллага нь газарзүйн байршлаас хамааран 2 өөр байгууллага байгаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто үйлчилгээ эрхлэгчид Нийслэлийн тээврийн газар, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй авто үйлчилгээ эрхлэгчид нь Автотээврийн үндэсний төв ангилал тогтоож байгаа. Мэдээллийн сан нь МУ-ын хэмжээнд нэг байх нь зөв. Манай байгууллагын зүгээс өөрсдийн нөөц боломжид тулгуурлан мэдээллийн санг ашиглалтад оруулсан байгаа. Интернэт орчин ашиглан хаанаас, хэдий ч, гар утас, таблет, компьютерийг ашиглан autobox.mn сайтад нэвтрэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаарын хамт ашиглан хайлт хийн тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтын бүхий л мэдээллий нэг дороос, түргэн шуурхай авах боломжтой. Улсын хэмжээнд ангилал тогтоолгосон авто үйлчилгээ эрхлэгчид нь мэдээллийн санд нэвтрэх эрхээ авсан байгаа тоо нь энэ л дээ.

-Мэдээллийн санд бүх засварын газруудын засварын мэдээлэл байгаа юу?

-Одоогоор бүртгэлтэй 329 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн л өдөр тутмын засвар үйлчилгээний мэдээ мэдээллийг оруулж байгаа. Бид мэдээллийн сангийн засвар үйлчилгээний мэдээллийн сангаа баяжуулах, томоохон засварын газруудын засвар үйлчилгээний мэдээллийг хөрвүүлэх зорилгоор "Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци" болон "Авто үйлчилгээ эрхлэгчдийн холбоо"-ны төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулан авто үйлчилгээний мэдээллийн санд засварын мэдээллийг хөрвүүлэх талаар санал тавихад тус холбооны гишүүн 10 байгууллагаас 4 байгууллага дэмжин 6 байгууллага хамтран ажиллахаас татгалзсан байгаа.

-Иргэд сангаас мэдээлэл авахад ямар нэгэн төлбөр төлөх үү?
-Ямар ч төлбөр авахгүй. Бүх хүмүүст нээлттэй.

-Бүс нутгийн байршил хамаарахгүйгээр мэдээллийн санд засварын мэдээлэл оруулах эрхийг танай байгууллагаас авч болох уу?

- Бүрэн боломжтой.

-Ямар бичиг баримт бүрдүүлэн хэрхэн хандаж эрхээ авах вэ?

-Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд авто үйлчилгээ эрхлэгчид нь өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үйл явц нь стандартын шаардлагад нийцсэн эсэхийг эрх бүхий байгууллагаар тогтоолгож, тохирлын гэрчилгээ авснаар ангилал тогтоолгох боломжтой болох юм. Ангилал тогтоолгохыг хүсвэл autobox.mn сайтын ангилал тогтоолгох хүсэлт цэсрүү ороод холбогдох мэдээллийг бөглөн шаардлагатай материалуудыг хавсарган хүсэлтээ цахимаар илгээснээр ажлын 5 хоногт багтаан ангиллаа тогтоолгох боломжтой болох юм. Мэдээллийн санд нэвтрэх эрхийг манай байгууллагад хандан авна.

-Автомашинаас үүсч буй хог хаягдал нь аюултайд тооцогддог. Автотээврийн үндэсний төв нь энэ талаар ямар нэгэн ажил зохион байгуулж байгаа юу?

-Сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн тоо хурдацтай өсөн нэмэгдэж байгаатай холбогдон түүнээс гарч буй аюултай хог хаягдлыг шийдвэрлэх асуудал зайлшгүй тулгараад байна. Манай улсад бүртгэлтэй 900 мянга гаруй тээврийн хэрэгсэл байдгаас 540 мянга орчим нь замын хөдөлгөөнд идэвхитэй оролцож байна. Тэдгээрээс жилд дунджаар 1 сая орчим дугуй, 271 мянга орчим аккумлятор, өдөрт 21 тонн хаягдал тос үүсч гэсэн судалгаа байна. Тэгэхээр энэ чиглэлээр зайлшгүй арга хэмжээ авах шаардлага урган гарч ирж байна. Манай байгууллага нь 2017 онд “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-той хамтран ажиллах санамж бичиг байгуулан автотээврийн ашиглалтаас үүдэн гарч буй хог хаягдлын талаар олон ажлууд хийхээр төлөвлөн ажиллаж байна. Түүний нэг болох Автотээврийн салбарын хог хаягдлыг бууруулах менежментийг сайжруулах, иргэдийн хог хаягдлын талаарх боловсролыг дээшлүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, хүний эрүүл мэнд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг олон нийтэд таниулах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн тээврийн газар, Хот тохижуулалтын газруудыг оролцуулан төрийн байгууллагууд энэ чиглэлээр хэрхэн уялдаа холбоотой ажиллаж, энэ асуудлыг шийдвэрлэх талаар уулзалт хэлэлцүүлэг хийсэн. Мөн авто үйлчилгээний ангилал тогтоолгосон аж ахуйн нэгж байгууллага, иргэд маань аймаг орон нутгийнхаа хот тохижилтын газруудтай гэрээ байгуулан үзүүлсэн засвар үйлчилгээнээс үүссэн хог хаягдлаа байгальд хаях бус дахин боловсруулах үйлдвэрт хүргүүлдэг байх чиглэлээр бас ажил зохион байгуулж эхлээд байна.

-Энэ ажил их үр өгөөжтэй ажил байна. Харин автомашинаас гарсан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр манай улсад хэр их байдаг юм болоо?

-Автомашины хаягдал дугуй боловсруулдаг 2, аккумлятор боловсруулдаг 1, ашигласан тос масло боловсруулдаг 2, хөнгөн цагаан хайлш боловсруулдаг 1, хаягдал хуванцар боловсруулдаг 1 үйлдвэр байдаг. Автомашины ашигласан тосоор Евро 4 стандартын дизель түлш, хуучин дугуйгаар хүүхдийн тоглоомын талбайд ашиглагддаг хавтан хийдэг байх жишээний. Сүүлийн 3 жилийн байдлаар 3 сая гаруй тонн ашигласан тосыг боловсруулж 212 сая м2 хөрсийг бохирдлоос хамгаалсан байна. Автомашины хэрэглээнээс гарч буй хог хаягдал нь хөрсний бохирдол үүсгэгч бас нэг эх үүсвэр болж байна.

-Тэгэхээр манай улсад автомашины хэрэглээнээс үүдэн гарч буй хог хаягдлыг бүрэн боловсруулж чадаж байгаа гэсэн үг үү?

-Дээрх дурдсан хаягдлын тодорхой хувийг л дахин боловсруулж байгаа. Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо 200 гаруй хоёрдогч түүхий эд авах цэгээр дамжуулан хог хаягдлыг цуглуулж, үйлдвэрүүдрүүгээ татдаг. Манай улсын хэмжээнд 1500 орчим авто засварын газрууд байгаа бөгөөд үүнээс гарч буй хог хаягдал мөн жолооч нар маань өөрийн тээврийн хэрэгслээс гарч буй хог хаягдлаа байгальд бус дахин боловсруулдаг үйлдвэрт нийлүүлснээр байгаль хүрээлэн буй орчин, эрүүл мэндээ хамгаалж байгаа гэсэн үг. Ашиглахдаа байсан энд тэндгүй таарах машины рамыг боловсруулж, бутлах үйлдвэр байхгүй, мөн манай улсад өргөн ашиглагддаг приус авто машины аккумулятор ч 4-5 жилийн дараа нилээдгүй хэмжээнд хүрч, автомашины хэрэглээнээс үүдэн гарах хог хаягдлын асуудал агаарын бохирдлын араас яригдах томоохон асуудал болж байна.

Алтанбулаг дахь хууль бус олборлолт
Алтанбулаг дахь хууль бус олборлолт
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​