Нийгэм / 2019/09/30

Номин тав трейд ХХК-д торгуулийн арга хэмжээ авч, хөгц мөөгөнцөр илэрсэн таргийг устгажээ



НМХГ-ын шуурхай албанд ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу БЗД-ийн 14-р хорооны Номин тав трейд ХХК-ний Номин all mart дэлгүүрт хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Номин all mart дэлгүүрээс гомдол гаргагчийн өгсөн йогурттай ижил огноотой тарагнаас дээж авч НМХГ-ын төв лабораторит шинжлүүлэхэд хөгц мөөгөнцөр илэрсэн.

Зөрчлийн хэрэг нээж Номин тав трейд ХХК-д торгуулийн арга хэмжээ авч, үлдэгдэл таргийг устгуулж, импортлогч Галт суман мөндөр ХХК-ний дэлгүүрүүдэд түгээсэн таргийг татан авалт хийлгэж  устгууллаа.